мэдээ
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Админ
2025 оны 5 сарын 22

14

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.22/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй тул тогтоолын төслийн талаарх байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр хавсралтын 4.5 дахь хэсэгт “Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчийн бүртгэлийг блокчейн технологийг ашиглан гүйцэтгэнэ“ гэсэн агуулгатай заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол дэмжигдлээ. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
Нийслэлийн ЗДТГ-аас өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдө...
8 цагийн дараа
Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Монгол Улсын Их хурлын 2025 оны хаврын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ...
7 цагийн дараа
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр хаах авто замууд
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаана. Хязгаарла...
7 цагийн дараа
СЭЛЭНГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хууль бус томилгоо хийж асуудал үүсгэж байна
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаасаа гарах тухай өргөдлөө өгсөн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд буй юм. Үүсээд ...
6 цагийн дараа
АҮББХ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22)-ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төл...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд