Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Зохиолч С.Пүрэвсүрэн: Татварынхан номын баяраар хэдэн зохиолчдоосоо татвар нэхэж, бухимдуулдгаа болих хэргтэй

trend

Админ

img

2025 оны 5 сарын 23

img

31

news-img

Манай улсад үндэсний номын баяр жилдээ хоёр удаа болдог. Гэвч номын баярын үеэр татварынхан зохиолчдоос татвар нэхэж ирдэг гэх асуудлаар зохиолч С.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.


-Номын баярын үеэр татварын хүмүүс ирдэг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Бид чинь номоо дэлгүүрт тавихдаа татвараа өгдөг. Зохиолч нар зарсан номынхоо хэмжээгээр татварын албатай тооцоо хийдэг. Дээрээс нь номын баярын үеэр хямдруулаад зарж байгаа. Гэтэл дахиад Сүхбаатар дүүргээс татварын байцаагч томилоод номын баяр луу явуулдаг. Байцаагч нар нь ч өөрсдөө буруу гэдгийг нь мэддэг юм билээ. Тэр хүмүүс нь “Цаанаасаа ингээд байна. Түүнээс бидэнд ингээд явах шаардлага алга. Бид та нарыг давхар, давхар татвар төлөгдөж байна гэдгийг ойлгож байна. Бидэнд ингээд явах сонирхол үнэхээр алга. Тэрний оронд ганц нэг ном үзээд явсан нь дээр” гэж хэлдэг л дээ. Сая бол татварын байцаагч нар нь өөрсдөө ирсэн. Манай зохиолчид хэлж байгаа юм. “Бид хэцүү байна шүү дээ. Татварын алба дээрээ бүх татвараа өгч байхад дахиад та нар татвар авах гээд байх юм. Гуравхан хоногт ингэмээргүй байна” гээд хэлдэг. Ирж байгаа татварын байцаагч нар нь QR кодтой баахан цаас хэвлээд авчирч өгдөг. Ном авч байгаа хүмүүсийг тэрийг нь уншуул гэхээр уншуулдаггүй. Ер нь татварынхан номын баяраар хэдэн зохиолчдоосоо татвар нэхэж, бухимдуулдгаа болих хэрэгтэй.

-Энэ нь зохиолч нарт давхар татварын дарамт болдог уу. Бусад зохиолч нар ямархуу байр суурьтай ханддаг юм бол?

-Ер нь цаад утгаараа маш буруу. Биднийг татварын дарамтад маш их оруулдаг. Уг нь хэдэн зохиолч нар чинь соёлоо түгээх гээд л ирдэг шүү дээ. Би гэхэд Хан-Уул дүүрэгт татвараа төлдөг. Гэтэл Сүхбаатар дүүрэгт давхар төлнө гэхээр шал дэмий, ямар ч утгагүй зүйл шиг санагддаг. Яг үнэндээ бид Сүхбаатар дүүрэгт очоод татвар төлнө гэдэг бол худлаа. Бид ч гэсэн өөр дүүрэгт татвар өгөх дургүй байх нь ойлгомжтой. Дээрээс нь Сүхбаатар дүүрэгт бичиг, цааснаас эхлээд баахан зардал болохын нэмэр гэж боддог. Энэ мөнгө нь бас л татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа шүү дээ. Зохиолчид бүгд л эсэргүүцдэг. Бидэнд ямар хэрэгтэй юм бэ л гэдэг. Төл гэвэл бүгд төлөх л байх. Гэхдээ биднийг тэдэн ном зарсан гээд тоолж үзэж байсан зүйл байхгүй. QR кодыг уншуулаад татвараа төлнө шүү гэдэг. Жишээ нь, хоёр сая төгрөгийн ном зарлаа гэхэд тэрний 200 мянгыг нь төлнө гэсэн үг. Ер нь төр өөрөө энэ мэт дэмий юм хийх нь үнэхээр дарамттай байдаг. Дээрээс нь зүгээр л номоо зарж байгаа хүмүүст хүртэл бухимдал үүсгэх ямар хэрэг байдаг юм бол гэсэн бодолтой байна даа.

Зохиолч С.Батжаргал: -Бид чинь нэг асрыг бараг нэг сая төгрөгөөр хөлсөлж сууж байгаа. Үүн дээр давхар татвар авна гэдэг нь үнэхээр ядаргаатай санагддаг. Тэртэй тэргүй номондоо НӨАТ өгч байгаа. Бид чинь өөрсдөө бас татвараа төлөөд л явж байгаа шүү дээ. Сүүлийн дөрөв таван номын баяр дээр татварынхан ирж байгаа. Бид ярьж хөөрч байгаад номыг НӨАТ-аас хасуулъя л гэдэг. Гэтэл сая татварын хуулийн хэлэлцүүлэг болоход хэн ч, юу ч дуугарсангүй.

Зохиолч Б.Дэлгэрцэцэг: -Номын баяраар татварынхан ирж дарамт үүсгэдэг нь үнэн. Өмнө жилүүдэд бол маш их ирдэг байсан. Энэ жилийн хувьд хажууд жагсаал цуглаан болоод ч тэр үү ганц хоёр удаа л ирсэн. Уг нь орлого олж байгаа хүмүүс татвараа төлөх нь бидний үүрэг л дээ. Харин төлсөн татварын мөнгө маань хаашаа, юунд зарцуулагдаж байна вэ гэдэг дээр бухимдал үүснэ. Бидний төлж байгаа татвар нийтийн эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, боловсролд зарцуулагдах ёстой. Миний хувьд жил болгоны номын баяр дээр татварынхан ирэхээр QR кодыг нь уншуулаад явдаг. Татвар маань хэрэгтэй зүйлдээ, хүүхдийн боловсролд зарцуулагдаасай гээд төлж байгаа болохоос биш хэн нэгэнд цүнх авах гэж татвар төлмөөргүй байна. Зохиолчдын хувьд жилдээ хоёрхон удаа номын баяр хийж байхад татвар гээд дарамтлаад байх юм гэдэг. Харин зарим нь худалдаж авч байгаа хүмүүсийн эрх учраас татварынхаа буцаан олголтыг авах эрхтэй шүү дээ ч гэж хэлдэг.

Г.БАЛГАРМАА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...

img

6 цагийн дараа

Буудал дээр зогсоогүй автобусны жолоочийг торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж ...

img

5 цагийн дараа

Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ

“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тай...

img

5 цагийн дараа

Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно

Улс орнууд “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day)-ийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламж...

img

5 цагийн дараа

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 25-27-нд ихэнх нутгаар, 2...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд