мэдээ
Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно

Админ
2025 оны 5 сарын 23

33

Улс орнууд “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day)-ийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” нэрээр зохион байгуулахаар боллоо.
Тэртээ 2001 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) санаачлан эхлүүлсэн энэхүү өдрийг манай улсад тус салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол өнөө жил цар хүрээгээ тэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох
- Сүү ХК,
- АПУ ДЭЙРИ ХХК,
- Тэсо Фүүдс ХХК,
- Витафит Милк ХХК,
- Монфреш ХХК,
- Үлэмж Органик ХХК болон ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Монголын сүүний нэгдсэн холбоо нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Та яагаад “Milk Festival-2025”-ийг зорих ёстой вэ?
“Milk Festival-2025” эрүүл иргэн, тэр дундаа ирээдүйн өнгийг тодорхойлогч хүүхэд багачуудад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулан өдөр тутмын хэрэглээ болгох зорилгыг тээж буй. Иймд үндэсний хэмжээний томоохон компаниуд өөр өөрсдийн сүүн өртөөг байгуулж, хүүхэд багачуудад гарын бэлэг, бүтээгдэхүүний амталгааг хийж, тэдэнд зориулсан хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт, Cosplay уралдаан, циркийн үзүүлбэр зэрэг урлаг соёлын олон арга хэмжээг бэлдсэн тул эцэг эхчүүд Та бүхнийг энхрий үрсийнхээ хамт “Milk Festival-2025”-д ирэхийг урьж байна.





Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...
2 цагийн дараа
Буудал дээр зогсоогүй автобусны жолоочийг торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж ...
1 цагийн дараа
Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ
“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тай...
1 цагийн дараа
Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно
Улс орнууд “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day)-ийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламж...
44 минутын дараа
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 25-27-нд ихэнх нутгаар, 2...
8 минутын дараа
Сэтгэгдлүүд