мэдээ
Л.Оюун-Эрдэнийн ялагдал бүр үү, түр үү

Админ
2025 оны 5 сарын 23

183

МАН-ын бага хурал хуралдаж хамтарсан Засгийн газрыг тараахаар боллоо. Нэгэнт хамтарсан засаг нь унасан учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөөр болжээ. Ерөнхий сайд, намын даргын ажлаа өгнө гэсэн үг. Ерөнхий сайд солигдож Засаг огцрох нь манайд эль доль болсон асуудал. Үүнд юуг нь гайхах вэ. Харин энэ удаагийн Ерөнхий сайд найман жил гаруй засагласан нь улс төрийн том амжилт байсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй. Сонгуулийн бус буюу ээлжит бусаар огцорсон Ерөнхий сайд нар олон. Үүнээс нэр цэвэр ажлаа өгсөн Ерөнхий сайд М.Энхсайхан, Н.Алтанхуяг хоёр л байсан. Бусад нь бол заавал хэл аманд орооцолдож, тэмцэл хөдөлгөөн өрнөж байж ажлаа өгдөг байв. АН, МАН аас бол олон ч Ерөнхий сайд ингэж бууж байлаа. Нэг бол дэвших гэж, нэг бол хэл аманд өртөж л ажлаа өгдөг байсныг бид мэднэ. Нэг ёсондоо нэрэндээ хар толбо тавиулж дахиад улс төрд явахад хэцүү болдог байлаа.
Харин энэ удаагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хувьд бараг нэр цэвэр ажлаа хүлээлгэж өгч байна. Хорь гарсан хүүхдийн асуудлыг оруулаад барах гэж байгаа юм.Хүүхэд бол хүүхэд, тэд тусдаа бие хүмүүс байдаг. Тэдний ямар ааш аяг гаргаж, юу хийж байгааг эцэг эхчүүд ямар мэдэх биш. Намын бага хурал нь хуралдаж санал хурааж олонхын санал авсангүй. Товчхондоо ийм, харин тэнд юу болсон бэ гэвэл яаж санал хураах талаар маш их мэтгэлцээн өрнөсөн байна. Бас энэ бүхнийг маш сайн зохион байгуулж удирдсан гэнэ. Хэн удирдсаныг мэдээлэл өгөгчид хэлж чадахгүй байгаа бөгөөд ямар ч байсан “үл үзэгдэх гар” чадварлагаар зохион байгуулж байжээ. Хамтарсан засаг муу ажилласан уу гэж санал хураалгахын эцэсгүй. Яагаад гэвэл МАН найман жил хийгээгүйг хамтарсан засаг наймхан сарын дотор хийчихсэн байдаг. Ямар магтаж санал хураалтай нь биш. Ерөнхий сайд муу ажилласан гэвэл энэ олон том төслийг бүгдийг нь хариуцан ажиллаж эхлүүлж чадсан байдаг. Ийм маягаар санал хураана гээд гишүүдэд тайлбарлахад хэн ч үнэмшихгүй. Нөгөө “үл үзэгдэх гарт” хэлэх үг олдохгүй байсан учир гаргалгаа олох гэж бага хурал маш олон удаа завсарлага авчээ.Тэгж, тэгж нэг гаргалгаа олсон нь “Ардчилсан нам гэрээгээ биелүүлээгүй” учир засгаас хасъя гэсэн санал асуулгын агуулга олжээ.Үүнийгээ тайлбарлахдаа Л.Гантөмөрийн дотны залуу Лодойсамбуу Засгийг элдвээр хэлдэг, Одбаярын ойр ажиллаж байсан Цэнгүүн огцруулах гарын үсэг зурсан зэрэг нь Ардчилсан нам бодлогоор бидний нэр хүндийг унагаж ард түмнээр манай намыг жигшүүлэх ажил хийлгэж байгаа хэрэг учраас гэрээгээ биелүүлээгүй явдал юм гэж ухуулсан байна. Мөн дараагийн засагт орж сайд болох гэсэн хүмүүс мөнгө төгрөг хүчтэй тараасан гэх сураг ч байна. Бас аймаг аймгаар нь багцалж тэндээс гарсан гишүүд, улстөрчид борви бохисхийх завгүй ажиллажээ.Тэгээд үр дүнд нь намын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ялагдсаныг бид мэднэ. Тэрбээр энэ удаа ялагдаж албан тушаалаа өгөхөөр болж байна. Нас залуу түүнийг их улс төрөөс бүр явж байна уу, түр явж байна уу гэдгийг хэлэхэд одоо эрт байна. Сая хөдөө орон нутгаар судалгаа авахад хүмүүсийн ам хамтарсан засагт сайн байсан бөгөөд 40 гаруй хувь нь дэмжиж байжээ. Үлдсэн 60 шахуу хувийнх нь 30 гаруй нь дэмжихгүй, мэдэхгүй, хариулаагүй зэрэг нь хорь гаруй хувь байсан аж. Мөн намын бага хурал дээр 40-өөд хувийн дэмжлэг харагдаж байна. Энэ бүгдийг харахад энэ улстөрч 40-өөд хувийн дэмжлэгтэй, нэр цэвэр их улс төрөөс шахагдав. Арай л нөгөө “Би эргэж ирнэ” гэж хэлдэг Холливудын алдарт кино шиг хэлээгүй байгаа ч эргэж их улс төрд орох нь цаг хугацааны л асуудал болов уу.
Ө.Мэнд





Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...
7 цагийн дараа
Буудал дээр зогсоогүй автобусны жолоочийг торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж ...
7 цагийн дараа
Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ
“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тай...
6 цагийн дараа
Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно
Улс орнууд “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day)-ийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламж...
6 цагийн дараа
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 25-27-нд ихэнх нутгаар, 2...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

сонгогч
ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НАМУУДАД ОРЧИН ЦАГИЙН Дүлзэн, Түгжил, Сэнгүм,
Хоролмаанууд олширч БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ, ТӨР ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД
СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЛЭЭ…