мэдээ
“Автомашингүй өдөр”-өөр 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана

Админ
2025 оны 5 сарын 23

1

Маргааш буюу тавдугаар сарын 24-ний Бямба гарагт автомашингүй өдөр, “Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтийн гараа төв талбайгаас эхэлнэ. Марафоны үеэр зам 06:00-18:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хаахыг дахин сануулж байна. Иргэд гэр бүлээрээ хөдөө орон нутаг болон зуслан руугаа зорчих бол дээрх хязгаарлалтын бүсэд өнөөдөр тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг ТЦА-наас зөвлөв. Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах замууд:
1. Цэцэг төвийн уулзвар
2. Зоос гоёлын уулзвар
3. Сансарын Имартын уулзвар
4. Бөхийн өргөөний уулзвар
5. Зүүн 4 замын уулзвар
6. Нарантуул захын уулзвар
7. Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
8. Дүнжингаравын урд зам
9. Улиастайн уулзвар
10. Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
11. Маршалын гүүрний хойд уулзвар
12. Хоум плаза
13. Гандигийн гудамж
14. Олимпын гүүр
15. Гадаад Харилцааны Яамны уулзвар
16. Сүхбаатарын талбай.

Хязгаарлалтын бүсээс гадуур Уулын зам, Улиастайн уулзвараас Шархад орчим, 100 айл орчмын замыг сонгож зорчих боломжтой байна





Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...
7 цагийн дараа
Буудал дээр зогсоогүй автобусны жолоочийг торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж ...
6 цагийн дараа
Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ
“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тай...
6 цагийн дараа
Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно
Улс орнууд “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day)-ийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламж...
6 цагийн дараа
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 25-27-нд ихэнх нутгаар, 2...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд