гадаад
Оросын агаарын цохилт ба барууны улстөрчид

Админ
2025 оны 5 сарын 27

269

Энэ сарын 25-ны ням гаригт шилжих шөнө Оросын арми дрон, далавчит пуужингаар Украины 13 бүс нутагт довтолсны улмаас 12 хүн, түүний дотор гурван хүүхэд амиа алдаж, 60 гаруй хүн шархдав. Украины Агаарын цэргийн хүчин Оросын арми Украин руу 298 дрон, 69 пуужин харвасан энэ халдлагыг дайн эхэлснээс хойших хамгийн том халдлага гэж тодорхойлов. Энэ явдалтай холбогдуулан Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас нийтийн сүлжээнд “Өнгөрсөн шөнө болсон халдлагууд Орос улс Украинд улам их зовлон зүдүүр, сүйрэл учруулж байгааг харуулж байна. Гэм зэмгүй хохирогчдын дунд шархадсан, амь үрэгдсэн хүүхдүүд байгаа нь үнэхээр цочирдмоор. Эдгээр гэр бүлийг бодохоор үнэхээр харамсал төрж байна” гэж бичжээ.
Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн телеграм хуудсандаа АНУ, Европын Холбоо болон бусад холбоотнуудад хандан Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалаад “Оросын ийм террорист цохилт бүр нь Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хангалттай шалтгаан болдог. Орос улс энэ дайныг сунжруулж, өдөр бүр манай энгийн иргэдийг алсаар байна. Амралт болон ажлын өдрүүдийг үл харгалзан Оросын дайн үргэлжилсээр байна. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Америк болон дэлхийн бусад улсын удирдагчдын чимээгүй байдал нь Путиныг зоригжуулж байна. Оросын удирдлагад хүчтэй шахалт үзүүлэхгүй бол энэ харгислал зогсохгүй. Хориг арга хэмжээ ч мэдээж тус болно” гэж бичжээ.
Энэ явдалтай холбогдуулан Германы Гадаад хэргийн сайд Иоган Вадефул “Путин энх тайвныг сонирхохгүй, тэр энэ дайныг үргэлжлүүлэхийг хүсч байна. Бид ийм зүйлийг зөвшөөрөх ёсгүй. Тиймээс Европын Холбоо Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээний талаар тохиролцоно. Путины энэ бодлого нь бас түүнийг хэлэлцээрийн ширээний ард суулгах гэж маш их хичээсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг доромжилж буй явдал” гэж мэдэгдэв. Мөн Оросын энэхүү цохилтын дараа АНУ-ын ерөнхийлөгчийн Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог олон нийтийн сүлжээний өөрийн X хуудсандаа дэлбэрэлтээс үүдсэн галын туяанд гэрэлтэж, утаанд автсан орон сууцны барилгын зураг тавьж “Энэ бол Киев” гээд “Шөнийн цагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ялгалгүй гэрт нь хөнөөж байгаа явдал гэм зэмгүй хүмүүсийг хамгаалах зорилготой 1977 оны Женевийн энх тайвны протоколыг илт зөрчиж байна. Эдгээр халдлага нь ичгүүртэй хэрэг юм. Аллагаа зогсоо. Аль болох яаралтай гал зогсох ёстой” гэж бичжээ.Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн Truth Social сүлжээн дэх өөрийн хуудсанд “Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй үргэлж маш сайн харилцаатай байсан. Гэхдээ түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон. Тэр лав галзуурсан байх! Тэр зөвхөн Украины нэг хэсгийг биш, бүхэлд нь эзлэхийг хүсч байна гэж би нэг бус удаа хэлж байсан.
Магадгүй бид үүний баталгааг одоо харж байгаа байх. Гэхдээ хэрэв тэр үүнийг хийвэл энэ нь Оросыг сүйрүүлэх болно!” гэж бичсэн тул сэтгүүлчид түүнийг Вашингтон руу нисэхийн өмнө Оросын эсрэг хориг арга хэмжээ авах тухай ярих байх хэмээн хүлээж байв. Харин Трамп нисэх буудал дээр сэтгүүлчдэд “Би түүнийг удаан хугацааны турш мэддэг байсан, би түүнтэй үргэлж сайн харьцдаг байсан. Гэтэл тэр хотууд руу пуужин илгээж, энгийн хүмүүсийн амийг хөнөөж байна. Энэ нь надад огт таалагдахгүй байна” гэж хэлэв.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран (2025.06.04) “Хаягдал үнсний...
8 цагийн дараа
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан б...
7 цагийн дараа
Г.Очирбат: Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болж, орлого олох бололцоо нь нээгдчихээд байхад үүнийг хаагаад байна
УИХын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа. -Таны хувьд айл өрхүүдийг жижиг оврын сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэдэг асуудлыг яр...
7 цагийн дараа
SAMSUNG: ХАВРЫН ХЯМДРАЛ ҮНЭ ХАЙЛЛАА
7 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 05-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэг...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд