Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 31

Валютын ханш

value

гадаад

Владимир Зеленскийн анхны айлчлал

trend

Админ

img

2025 оны 5 сарын 30

img

73

news-img

Германд шинэ засгийн газар байгуулагдсаны дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Берлинд анх удаа айлчилж, энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Германы канцлер Фридрих Мерцтэй хамт хэвлэлийн бага хурал хийв. Зеленский Киевт тусалж байгаа Германд онцлон талархал илэрхийлж, “Киевт илүү их зүйл хэрэгтэй байна. Германаас цэргийн тусламж, тэр дундаа бидэнд өгөх агаарын довтолгооноос хамгаалах системээ нэмэгдүүлэхээр болсон” гэж мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид өөрсдийн хамгийн их сонирхож байгаа асуудал болох Германы TAURUS далавчит пуужинг Украинд нийлүүлэх эсэхийг Мерцээс асуухад “Бид Киевт нийлүүлж байгаа зэвсгээ нууцлах болно. Украин гурван жил хамгаалах дайн хийлээ. Одоо Киев Москвад цохилт өгч, дайны байдлыг тэнцүүлэх цаг болсон” гэж мэдэгдэж байсан канцлер энэ асуултанд тун ч эелдэг байдлаар тодорхой хариулт өгөхгүй өнгөрч “Оросууд Украинд хийх цохилтоо эрчимжүүлж байгаа нь Украинд гал зогсоохын төлөө тэмцэж буй хүмүүсийн нүүр рүү алгадаж байгаа явдал. Тиймээс бид Москвагийн дайны машиныг сулруулахын тулд Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, хэлэлцээр хийх замыг нь нээж өгөх болно. Энэ удаа Герман улс Украинд таван тэрбум еврогийн тусламж үзүүлж байна” гэж хэлэв.

Энэхүү айлчлалын гол үр дүн нь батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан явдал болов. Уг гэрээнд Украин болон Германы Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Борис Писториус нар гарын үсэг зурсан юм. Германы Батлан хамгаалах яам уг гэрээ батлагдсаны дараа “Герман улс Украины алсын тусгалын зэвсгийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх бөгөөд эдгээр зэвсгийн эхний хэсгийг ойрын долоо хоногт багтаан Украинд байрлуулах болно” гэж мэдэгдэв. Ийнхүү Герман улс Украинд алсын тусгалын зэвсгээс гадна энэхүү зэвсгийг үйлдвэрлэх санхүүгийн болон технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлж хамтарсан үйлдвэрлэл байгуулахаар болов. Энэ нь Орос үүнээс хойш Украинд довтлох гэж санах ч хэрэггүй болно гэсэн үг юм. Өнөөг хүртэл Герман Украинд голчлон өөрийн зэвсгийг нийлүүлж, хамтарсан үйлдвэрүүд нь их бууны сум үйлдвэрлэх, хуягт тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхэлдэг байсан бол ийнхүү хоёр улсын хамтарсан үйлдвэр Германы TAURUS далавчит пуужин төдийгүй орчин үеийн бусад алсын тусгалтай зэвсэг үйлдвэрлэж эхлэхээр болов. Хэдийгээр дайн үргэлжилж байгаа ч Берлин дайн дууссаны дараа юу хийх талаар аль хэдийн бэлтгэж байгааг илтгэж Германы канцлер Мерц энэ хэвлэлийн бага хурал дээр “Жил бүрийн оны эцэст хоёр улсын засгийн газрын зөвлөлдөх уулзалт, өөрөөр хэлбэл хоёр улсын Засгийн газрын хамтарсан хуралдаан хийж байхаар болсон” гэж мэдэгдэв. Уг асуудлаар Мерц, Зеленский нар Украины сэргээн босголтод оролцох хүсэлтэй эрчим хүчнээс эхлээд анагаах ухаан хүртэл бүх салбарын Германы бизнесийн төлөөлөгчидтэй мөн уулзаж ярилцсан ажээ. Германы канцлер “Европын Холбооны Оросын эсрэг авах 18 дахь хориг арга хэмжээний ажил хэлэлцэгдэж байна” гээд “АНУ болон Европ Киевийг дэмжих талаар нэгдмэл байх болно гэдэгт найдаж байна” гэж мэдэгдэв. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бидэнтэй тоглож байна уу, үгүй юу гэдгийг бид удахгүй олж мэднэ. Хэрэв тийм бол бид түүнд арай өөр хариу барих болно. Би хоёр долоо хоногийн дараа та нарт энэ талаар мэдэгдэнэ” гэж амласан бөгөөд сэтгүүлчид түүнээс яагаад ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахгүй удаад байгааг асуухад “Энхийн гэрээ хэлэлцээр ойртож байгаа үед би үүнийг үргээхийг хүсэхгүй байна” гэж хариулжээ. Мөн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцан Украинтай 1000:1000 харьцаагаар хоригдол солилцсонд баяртай байгаагаа илэрхийлжээ. Улмаар ерөнхийлөгч Трампын дайныг зогсоох цорын ганц арга зам бол Украинтай бүтээлч, сайн санааны яриа хэлэлцээ хийх явдал гэж уриалсныг дахин сануулаад, Лавровын санал болгосон Орос Украины хооронд ирэх сарын 2-нд Станбулд болох шинэ уулзалтын өмнө дайныг энхийн замаар зохицуулах тухай Оросын талын санамж бичгийг Украины төлөөлөгчдөд танилцуулахыг санал болгосон” гэж мэдээлэв. Сүүлийн үед болж буй олон улсын үйл явдлууд Германы канцлер Фридрих Мерц өнөөгийн Европын дайнд Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийн дэлхийн II дайны үеийн үүргийг гүйцэтгэж байгааг тодорхой болгов.

 

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг тавдугаар сарын 30-нд нээж, анхны зо...

img

5 цагийн дараа

УБ-Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг ирэх даваа гаригаас явж эхэлнэ

Улаанбаатараас Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний коронавирусийн халдварын үед зогсоосноос хойш таван жилийн ...

img

4 цагийн дараа

ТИЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 1500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тийбол Монголд ...

img

3 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4457 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

3 цагийн дараа

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд