Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шийдвэрүүдийн талаар иргэд ямар байр суурьтай байна вэ?

trend

Админ

img

2025 оны 5 сарын 30

img

60

news-img

Хийн түлш болон цахилгаан халаагуурын талаар иргэдийн байр суурь

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон болон шар бүсийг тогтоож, нийт 170 мянга гаруй өрхийг хамруулсан байна. Ногоон бүсэд 103,090 өрхийн 51 мянгыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс хийн түлш болон цахилгаан халаалтанд шилжүүлэхээр төлөвлөсөн. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, дагадлах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэжээ.

Тэгвэл энэ талаар иргэдийн байр суурийг хүргэе.


Иргэн- “Хийн түлш нь эрсдэлтэй санагдаж байна. Чанартай, чанаргүй гээд олон төрөл байдаг шүү дээ. Хийн түлшин дээрээ судалгаа хийгээгүй байгаа юм шиг санагдсан. Дулаалга хийгээд, хийн түлшинд шилжсэний дараа иргэдэд аюулгүй байдлын талаар болон хэрхэн ашиглах зааварчилгааг тогтмол өгч чадахгүй бол хэцүү шүү дээ” гэлээ.

Иргэн- “Хийн түлш болон цахилгаан халаагуур нь боломжийн санагдаж байгаа. Ямар нэг эрсдэл гарах нь тодорхой байх. Хийн түлш эсвэл цахилгаан халаагууртай бусад улс оронд ч иймэрхүү эрсдэлүүд тодорхой хэмжээнд гардаг. Зааварчилгаа сайн өгвөл болох байх” гэв.

Дулааны нэмэгдсэн тарифыг есдүгээр сарын 15-наас мөрдөж эхлэхтэй холбогдуулан иргэдийн байр суурийг хүргэж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэмсэн. Харин дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс буюу 2025 оны халаалтын улирал эхлэхэд бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болсон юм. Айл өрхүүд 2025 оны есдүгээр сарын 15-наас халаалт нээхэд, албан байгууллагууд аравдугаар сарын 1-нээс дулааны төлбөрөө нэмэгдсэн тарифаар төлж эхэлнэ гэсэн шийдвэрийг эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан.

Иргэн- “Дулааны төлбөр нэмэгдсэн нь дээр гэж бодож байна. Угаасаа дулааны станцууд хүрэлцэхгүй байгаа. Нэмээд хотод олон барилга баригдаад эхлэхээр одоо байгаа станцууд хүрэлцэхгүй гэж бодож байна. Нэмж авч байгаа мөнгөөрөө шинэ станц барьсан нь дээр байх. Нэлээн хуучирчихсан байгаа учраас хэзээ нурж унахыг хэн ч мэдэхгүй” гэв.

 

Эх сурвалж: zms.mn

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг тавдугаар сарын 30-нд нээж, анхны зо...

img

8 цагийн өмнө

УБ-Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг ирэх даваа гаригаас явж эхэлнэ

Улаанбаатараас Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний коронавирусийн халдварын үед зогсоосноос хойш таван жилийн ...

img

9 цагийн өмнө

ТИЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 1500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тийбол Монголд ...

img

9 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4457 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

10 цагийн өмнө

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...

img

11 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд