Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Наадмын сорилго барилдаан зургаадугаар сарын 28-нд болно

trend

Админ

img

2025 оны 6 сарын 01

img

43

news-img

Монголын үндэсний бөхийн холбооноос зургаадугаар сард зохион байгуулах барилдааныхаа хуваарийг танилцууллаа.

Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:00 цагаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,

Зургаадугаар сарын 6-ны баасан гарагт 11:00 цагаас Бүх цэргийн наадам,

Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Зургаадугаар сарын 8-ны ням гарагт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,

Зургаадугаар сарын 12, 13-ны пүрэв, баасан гарагт 10:00 цагаас чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,

Зургаадугаар сарын 14-ний бямба гараг 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр шилдэг найман бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,

Зургаадугаар сарын 28-ны бямба гарагт 14:00 цагаас нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан “Наадмын сорилго” үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхийлөгч яагаад чуулган руу оров?

УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 23:20 ц...

img

8 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд бару...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Алмасын цав”-д юу болов?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Очирбат...

img

7 цагийн дараа

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа

Эл өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын 42 гишүүн бүгдээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалсныг түүх гэрчилнэ. Яг үнэндээ х...

img

3 цагийн өмнө

Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зу...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд