Өнгөрсөн 7 хоногт хүүхдийн эрх зөрчсөн 61 иргэнийг хууль хяналтын байгууллагууд 18.3 сая төгрөгөөр торголоо.
Гэр бүлээ удаа дараа хүчирхийлсэн 159 хүнийг 7-30 хоног баривчлуулахаар цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт хүргүүлжээ. Ийм хэрэгт холбогдсон 43 иргэнийг 4 сая 625 мянган төгрөгөөр торгожээ.