мэдээ
ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Админ
2025 оны 6 сарын 10

17

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.10) хуралдаан гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны өмнөх (2025.06.04) хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай хэмээн үзэж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Өнөөдөр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2, 3, 5, 7 дугаар зүйлтэй холбогдуулан ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа.
Мөн тус хуулийн төслийн талаарх найруулгын шинжтэй саналын томьёоллууд, хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолны төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Байнгын хорооны хуралдаанаар дараагийн асуудал буюу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





Б.Найдалаа: Эдийн засаг, валютын ханш гээд бүх асуудлын суурь нь эрчим хүч
Улсын Их хурлын гишүүн Б.Найдалаатай ярилцлаа. -Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Мэргэжлийн эдийн...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ....
7 цагийн дараа
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Роланд Купкаг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.06.10) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхди...
6 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд МАН-ын 7 дуг...
6 цагийн өмнө
Үйлдвэрлэл, технологийн паркуудын эрх зүйн зохицуулалт, цаашдын хөгжлийн асуудлыг хөндөн хэлэлцлээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2025.06.10/ “Эрх зүйн шинэчлэл-Хөгжлийн татах хүч” уриан дор Үйлдвэрлэл, техн...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд