Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Э.Өнөрбилэг: ТҮЦ-ээ буцаагаад тавьсан чинь ойр хавийн үйлчилгээний газрынхан нэг нүдээрээ ч үзэхгүй байна

trend

Админ

img

2025 оны 6 сарын 10

img

186

news-img

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжид нөлөөлж байна гэх шалтгаанаар ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Үүнийг ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэж, суулт зарлаад байгаа ю м . Түүнчлэн зарим худалдаа эрхлэгчид ТҮЦ- ээ буцаагаад байршуулаад эхэлжээ. Бид “Бөхийн өргөө”-ний автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ний худалдагч Э.Өнөрбилэгтэй ярилцлаа.


-ТҮЦ-ээ буцаагаад байрлуулсны дараа дарамт, шахалт ирж байна уу?

-Өмнөх долоо хоногийн хагас сайн өдөр ТҮЦ-ээ байршуулсан. Ам сайтай хүн ч байна, дургүй хүн ч байна. Ялангуяа ойр хавийн байгууллагууд буюу CU, хоолны газрынхан нэг нүдээрээ ч үзэхгүй байна. “Амбаараа аваад зайлаач” гээд цагдаа дагуулаад ирж байна. Ерөөсөө тайван суулгахгүй юм. Түүнээс энэ хавиар явж байгаа хүмүүс аятайхан хандаж байна л даа. Одоохондоо цагдаа нар ирээд арай ч аччихаагүй байна.

-Ер нь айдастай байна уу?

– Өглөө хажуу талын хоолны газрын эгч орж ирээд өөрийнх нь талбай гээд бичлэг хийгээд, орилоод байсан. Бүр гайхлаа. Хэд хэдэн газар ТҮЦ тавьсан байна лээ. Ер нь бүгд л хэзээ, хаанаас, хэн гарч ирээд нүүлгэчих бол гэсэн айдастай байгаа.

Гадаа юмаа зараад зогсохоор цагдаа нар нь ирж торгоод салдаггүй юм билээ. Олон нийтийн сүлжээгээр бидэнд өөр ажлын байр гаргаж өгнө гэсэн мэдээ явж байна. Гэтэл бодит байдал дээрээ хүлээж аваад, шийдэлд хүрсэн юм байхгүй. Аргагүйн эрхэнд л ТҮЦ-ээ буцааж тавилаа. Бүгд ардаа амьдралтай, зээлтэй байна.

-ТҮЦ-ээ буцааж тавихдаа засаж, янзалж тавьсан уу?

-Янзалсан. Гадна талаа будаад, хаягаа өөрчилсөн. Тог тавиулчих санаатай хөөцөлдөж байгаа. Гэхдээ бидэнд тог өгнө ч гэж юу байх вэ. Биднийг ирээд суухаар энэ хавийн архичид нь цуглардаг юм шиг л сонин зүйл яриад байх юм. Бид байсан байгаагүй архичид нь цугладгаараа цугларна. Худалдаа эрхэлж байгаа юм чинь цэвэрхэн л суухыг бодно шүү дээ.

-ТҮЦ эрхлэгчид ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй, өөр ажил эрхлэх боломжгүй хүмүүс байдаг юм билээ?

-Тийм ээ. Эгч маань хөл, гар муутай. Жагсаалд оролцохоор явсан учраас би оронд нь сууж байна. Ихэнх нь л хөгжлийн бэрхшээлтэй, нас тогтсон, хүүхдүүдээсээ юм гуйхгүй, тус дэм болох санаатай хүмүүс байдаг юм. Энэ бараануудаа эгчтэйгээ хамт Бөмбөгөр захаас зээлээр авсан. “Эгч минь буцаагаад аччихвал яана аа” гээд л бид хоёр санаа зовниж сууна. Амьдрах өөр арга байхгүй байна шүү дээ. Энэ хүмүүс чинь төрөөс юм гуйхгүй гээд аль болох өөрсдөө л амьдрах гээд ядаж байгаа. Тогны төлбөр, гаднах цэвэрлэгээний мөнгөнөөс эхлээд бүгдийг нь л өгдөг. Эгч маань энд нэлээн хэдэн жил ажиллаж байгаа. Би эгчдээ хааяа тусална, юмыг нь хийж өгдөг болохоор намайг ч бас цалинтай, орлоготой болгож байгаа шүү дээ.

Д.Отгонбаяр: Иргэдийг хууль мэдэхгүйгээр нь далимдуулж нухчин дарж, хөдөлмөрөөс халамж руу шилжүүллээ

МАН-ын байрны гадаа ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэл зарлаад байгаа юм. Бид энэ үеэр ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны албаны дарга Д.Отгонбаяраас үүсээд байгаа асуудлын талаар тодрууллаа.


“Тавьсан ТҮЦ-үүдийг хорооны хэсгийн ахлагчууд нь хэл амаар доромжлоод орой нь цагдаа нартай орж ирээд шууд аччихсан. Хүн өнөөдөр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Үүний дагуу бид худалдаа үйлчилгээний салбарыг сонгоод, ажиллаж байгаа. Гэтэл “Чи боль, өөр ажил хий” гэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ сонгох эрхэд нь халдаж байна гэж харж байгаа. Эцэс сүүлдээ төр нь өөрөө ТҮЦ-үүдээ солиод, өөр ТҮЦ гаргаж ирээд, зараад байсан. Гэвч өнөөдөр ТҮЦ байж болохгүй гэж байна. Журам дээрээ ТҮЦ эрхэлж болно, зөвшөөрөл авах шаардлагагүй гээд заасан байгаа.

Гэвч дараагийн захирамжаа гаргаж ирэхдээ бидэнд нэг ч танилцуулаагүй, хав дарсан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гаргасан захирамжаа нуусаар байгаад дөрөвдүгээр сарын 3-нд хоморголон ачихдаа зөвлөмж өгч байгаа гээд гарын үсэг зуруулсан. ТҮЦ-үүдийг ачихдаа “Та гарын үсэг зурсан” гэсэн бичгээ үзүүлсэн. Гэтэл нөгөөх нь цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэхгүйгээр ТҮЦ-ээ ачуулах шаардлага байсан юм билээ. Ингээд хууль, эрх зүйгээ мэдэхгүй хүмүүсээр гарын үсэг зуруулаад, шууд ачсан. Захиргааны тухай хуулийн 94.1 дээр захирамжийг заавал танилцуулаад, сонсох ажиллагаа хийгээд, зөвшилцсөний дараа чөлөөлнө. Чөлөөлөхдөө шүүхийн шийдвэрээр чөлөөлдөг юм байна. Ард иргэдийг хууль мэдэхгүйгээр нь далимдуулж нухчин дарж, хөдөлмөрөөс халамж руу шилжүүллээ. 1400 ТҮЦ эрхлэгчийн ард 15000 гаруй иргэний амьдрал яригдаж байна. Өнөөдөр иргэн 10 метр газар яваад ундаа авах байсан бол тэрийг нь бид ойртуулж өгч байна. Энэ чинь хөдөлмөр биз дээ. Бид нэг талдаа бизнес эрхэлж байгаа харагдаж буй ч хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл төр засаг үүнийг хөдөлмөр биш, ТҮЦ бол заваан бохир гэж байна. Бид 2016 оноос хойш тогтсон стандартыг нь гаргаад өгчих, дүрэм журмыг нь өгөөч, түүнийх нь дагуу ажиллая гээд удаа дараа шаардлага тавьсан. Бид татвараа төлье, камержуулалтын системийг нь 100 хувь хариуцъя, хамтраад ажиллая гэхээр “Үгүй, ТҮЦ байхгүй бол Монгол Улс сайхан болно” гэсэн юм яриад байгаа. ТҮЦ эрхлэгчид бүгдээрээ эргэн тойрны аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ хийгээд, гэрээнийхээ дагуу төлбөрөө өгөөд явдаг. Ядарсан иргэдэд хууль үйлчилдэг, задарсан хүмүүст үйлчилдэггүй нийгмийг бид бүтээсэндээ үнэхээр харамсаж байна” гэсэн юм.

Ш.Дүнжидмаа: Сонин авдаг, захиалгатай байдаг хөгшчүү л маань үгээ хэлээд л хоцорсон

ТҮЦ-үүдийг ачихдаа сонин, сэтгүүл борлуулдаг ТҮЦ-үүдийг мөн ачсан. Бид “Мөнгөн завъяа”-гийн автобусны буудлын дэргэдэх сонингийн ТҮЦ-ний худалдагч Ш.Дүнжидмаатай ярилцсан юм.

-Таны сонины ТҮЦ-ийг ачсанаас хойш амьжиргааны зардлаа яаж залгуулж байна вэ?

-Би “Мөнгөн завъяа”-гийн дэргэд сонин, сэтгүүл борлуулдаг ТҮЦ эрхэлдэг байсан. 2006 оноос хойш сонин зарж байна. Бага хүүгээ төрүүлээд сонины ТҮЦ ажиллуулдаг болсон. Хүү маань одоо их сургуулийн оюутан. Хүүгийнхээ төлбөрт тэтгэврийнхээ хэдийг нэмэрлэчихээд, хоногийн хоолны мөнгөө олоод ирдэг байсан. Сонины ТҮЦ учиргүй их орлого олдоггүй ч хэдэн сониноо зараад хоногийн хоолоо олдог байлаа. Гэтэл одоо юу ч байхгүй. ТҮЦ-ийг маань аччихаар хүүгийнхээ сургалтын төлбөрийг яана аа л гэж бодож сууна. Гараа гэмтээж байсан болохоор хоёр гар тамир муутай. ТҮЦ ажиллуулахаас өөр ажил надад олдохгүй шүү дээ.

-Танаас сонин авдаг байсан хүмүүс сониноо хаанаас авч уншиж байна?

-“Теди” төвийн хажууд үлдсэн ганц сонины ТҮЦ-дээ захиалгуудаа өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүн суудаг юм, хөөрхий. Надаас сонин авдаг, захиалгатай байдаг хөгшчүүл маань үгээ хэлээд л хоцорсон доо.

-Энэ шийдвэрийн цаад шалтгааныг та юу гэж бодож байна?

-Х.Нямбаатарыг ард түмнээ ажлаар нь боож байна л гэж харж байна. Мань мэтийн хэдэн хүнийг ажилгүй болгочихвол улс орон хөгжих юм байх. Ядаж сонины ТҮЦ-үүдийг ачихгүй байлгүй дээ гэж бодсон. Гэтэл бүгдийг нь хоморголоод аччих юм. Ер нь бүх юмыг хорьж байна. Хамгийн эхлээд шар сонинууд байхгүй болсон, дараа нь сэтгүүл гарахаа больсон. Одоо үлдсэн хэдхэн өдөр тутмын сониноо шууд хөсөр хаяж байгаа гэсэн үг.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Фронт цэгмид – Эв найрамдлын бэлгэ тэмдэг” киног үзүүлнэ

Эх орны дайны жилүүдэд Монгол Улсын үзүүлсэн тусламжийн тухай киног Сочид болж буй олон улсын кино наадамд толилуулна. Сочид Евразий...

img

8 цагийн дараа

Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар…

Ээжтэйгээ утсаар ярьж байтал удахгүй гүүгээ уяна, аав чинь гүүн зэл унаганы ногтоо авахаар өвөлжөөн дээрх байшин руугаа явсан гэдэг ...

img

7 цагийн дараа

МСНЭ-ээс уриалга гаргажээ

МСНЭ-ээс УРИАЛГА гаргажээ. Монгол Улсад ардчилсан, бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл бүрэлдэн хөгжсөн сүүлийн гуч гаруй жилийн ...

img

7 цагийн дараа

Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна. Явган зам засвар...

img

6 цагийн дараа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаага...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Иргэн

Жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хөөж явуулчхаад гадныханы бизнес дэмжмээргүй бнаа иргэд чинь хөөрхий чадал нь түц байна шүү дээ .бохир муухай гээд байгаа хүмүүс нь үйлчлүүлэхээ л больчих үйлчилүүдэг улсууд бас байгаа шээс баас яриад улсууд шээхээ хүрвэл түцтэй түцгүй булан тохой бүр лүүгээ шээдгээрээ шээж л таарна өөрсдөө гараад шээнэ л гэж байхгүй

Онцлох нийтлэлүүд