мэдээ
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Роланд Купкаг хүлээн авч уулзав

Админ
2025 оны 6 сарын 10

86

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.06.10) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNICEF)-гийн Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Хоол тэжээлийн зөвлөх Роланд Купкаг хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга Л.Энхнасан хүн амын хүнсний аюулгүй байдал, хүртээмж, чанар стандартыг дээшлүүлэх асуудал Нийгмийн бодлогын байнгын хорооны анхаарлын төвд байдгийг дурдаж, энэ талаар төрөөс явуулж буй бодлого, хөтөлбөрийн талаар товч танилцуулав. Ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор тус салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг төлөвлөж буй хэдий ч ихэвчлэн дэд бүтэц, барилга байгууламжид зориулагдахаар байгааг тэрбээр шүүмжилж, ялангуяа сургуулийн өмнөх боловсрол хамрагдаж буй хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн цайны хөтөлбөрийг өргөжүүлж бүх ангийнхныг хамруулах, хоол тэжээлийн шимт байдал, чанарыг сайжруулах, зардал санхүүжилтыг нэмэгдүүлж, зохих түвшинд хүргэх шаардлагатай байгааг онцоллоо.
Хоол тэжээлийн зөвлөх Роланд Купка Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн төлөв байдалд гурван бэршээл тулгарч байгаа нь нэгдүгээрт, шийдэгдээгүй асуудлууд, хоёрдугаарт, жингийн илүүдэл, таргалалт зэрэг шинэ бэрхшээлүүд, гуравдугаарт, хоол тэжээлээс шалтгаалсан эрсдэл, эмгэгүүд буюу дахин сэргэж буй бэрхшээлүүд гэж тодорхойлов. Хоол тэжээлийн талаар Монгол Улс талоноор хүнс олгох, эх, хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйг дэмжих хөтөлбөр, 2018 онд баталсан Баяжуулсан хүнсний тухай хууль зэрэг тодорхой бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч эдгээр нь бодитой үр дүнд хүрэхгүй байгааг тэрбээр дурдаж, чихэр, давс, эрүүл бус тосны хэрэглээг хязгаарлах, шошгожилтыг сайжруулж, тодорхой болгох, сурталчилгааг хянах, хүнсний орчныг эрүүлжүүлэх, тэр дундаа сургуулийн орчинд эрүүл хүнс худалдаалагддаг байхад анхаарах нь зүйтэй гээд үүнд Засгийн газрын бодлого, удирдлага, манлайлал чухал болохыг онцлон, энэ талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын даргын захирамжаар хүнс, эмийн аюулгүй байдлын асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцуулж, тус ажлын хэсгийн хүрээнд авсан судалгаа, мэдээллээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо нэгэнт алдагдсан нь нотлогдож буйг дурдаад, НҮБХС-гаас энэ асуудалд анхаарал хандуулж, зөвлөмж, мэдээллээр хангаж ажиллахыг хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





Ерөө суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Их-Алт гэдэг газар энэ сарын 6-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/ 12.00 цагт бү...
8 цагийн дараа
Ш.Амангүл: Монгол, Туркменистан хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлт...
7 цагийн дараа
ЭЗБХ: Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.06.10) хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэл...
6 цагийн дараа
Амралтын өдрүүдэд Төв шуудангийн уулзварыг хааж шинэчилнэ
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ...
5 цагийн дараа
“Фронт цэгмид – Эв найрамдлын бэлгэ тэмдэг” киног үзүүлнэ
Эх орны дайны жилүүдэд Монгол Улсын үзүүлсэн тусламжийн тухай киног Сочид болж буй олон улсын кино наадамд толилуулна. Сочид Евразий...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд