Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б: Алга болоод байгаа 17 настай хүү өмнө нь мөрийтэй тоглоомын асуудалд холбогдож байсан. Үүнд иргэд эцэг эхийг нь буруутгаж байна

trend

Админ

img

2025 оны 6 сарын 10

img

153

news-img

Зургадугаар сарын 1-нд Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс 17 настай хүү алга болоод 10 хоног болж байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөс хойш Ховд аймгийн Жаргалант сумын Цагдаагийн газар, ЗДТГ, Хүүхдийн байгууллага, эцэг эхчүүд, хамтарсан баг, ажлын хэсэг байгуулагдан тасралтгүй эрэн хайж байгаа бөгөөд нийт 70 орчим албан хаагч 12 багт хуваагдаад эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Тэгвэл уг хэргийн эргэн тойронд нөхцөлд байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Жаргалант сумын иргэн “Б”-ээс тодрууллаа.


-Энэхүү хэрэгт Ховдын иргэд ямар бодолтой байна вэ?

-Алга болоод байгаа 17 настай хүү өмнө жил цахим мөрийтэй тоглоом тоглосон асуудал гаргаж байсан юм билээ. Одоогоор энэ хүүгийн эцэг эхийн талаар ямар нэгэн нарийн мэдээлэл байхгүй. Ер нь иргэд энэ хэрэгт хүүгийн эцэг эхийг буруутгаж байна лээ. Учир нь өнгөрсөн жил гэхэд хүүхдээ цахим мөрийтэй тоглоом тоглосон асуудал үүсгэж байхад яагаад арга хэмжээ аваагүй юм. Олон нийт бол анх энэ асуудалд эцэг эх нь хариуцлагатайгаар арга хэмжээ авч, хараа хяналт тавьсан бол ийм хэрэг гарахгүй байсан гэх хандлагатай байна. Үнэхээр тухайн үед хүүхдээ цахим мөрийтэй тоглоомоос салгаж, хор уршгийг нь ойлгуулсан бол нөхцөл байдал арай өөр байх байлаа. Эцэг эх нь үр хүүхдийнхээ асуудалд хариуцлагатай хандаагүйгээс болж өнөөдөр амьд эсэх нь мэдэгдэхгүй харамсалтай, аймшигтай асуудал үргэлжилсээр байна. Одоогоор Ховдын Буянт, Манхан, Чандмань, Мянгад сумдаар эрэн хайж байгаа. Харин сүүлийн хоёр өдрөөс хүүг төв суурин газруудаар хайж эхлэх хэрэгтэй гэх асуудал яригдах боллоо. Зарим хүмүүс Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад нуугдаж байгаа юм биш биз гэх асуудлыг хөндсөн. Хий дэмий гуу жалга, эрэг, хөвөө дамжиж хайгаад ямар ч үр дүнгүй. Хамгийн муугаар бодоход хүү амиа егүүтгэсэн байвал цогцос нь олдоно гэх мэтчилэн асуудал олон талаасаа яригдаж байна. Мөн зарим иргэн усанд үйсэн байх вий гэх айдаст автсан. Ховд гол гэхэд үертэй байна. Гэхдээ иргэд хүүг эсэн мэнд олдоно гэдэгт итгэж байгаа. Үүнээс улбаалж иргэдийн дунд цахим мөрийтэй тоглоомд монголын хүүхэд залуучууд нийтээрээ донтсон гэх яриа хурцаар тавигдсан. Ялангуяа сурагчид цахим мөрийтэй тоглоомыг сонирхож нэг тоглоод цаашаагаа ямар ч хяналтгүй донтож байна. Үүнийг эцэг эхчүүд анхааралдаа авах хэрэгтэй. Ер нь маш сайн хяналт тавихгүй бол цаашид энэ хэрэг давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Мөн ийм асуудал дахин гарвал тухайн хүүхдийн эцэг эхэд хариуцлага тооцдог болъё гэх асуудал ч яригдаж байна.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Энхцэцэг: Монгол руу аялахад өртөг өндөртэй байдаг нь жуулчид ирэхэд нөлөөлж байна

Монголын аялал жуулчлалын холбооны Гишүүнчлэл, олон нийт хариуцсан менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа. -Манай улс өнгөрсөн онд 800 мянга...

img

8 цагийн дараа

Д.Мягмар: Солонгосын шинэ ерөнхийлөгч их гүрнүүдийн дунд тэнцвэрийг барьсан, аюулгүй байдал, ашиг сонирхлоо урьтал болгосон гадаад бодлого баримтлах төлөвтэй байна

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмартай ярилцлаа. -БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд...

img

7 цагийн дараа

Б.Найдалаа: Эдийн засаг, валютын ханш гээд бүх асуудлын суурь нь эрчим хүч

Улсын Их хурлын гишүүн Б.Найдалаатай ярилцлаа. -Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Мэргэжлийн эдийн...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ....

img

6 цагийн дараа

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Роланд Купкаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.06.10) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхди...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд