мэдээ
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Админ
2025 оны 6 сарын 16

22

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж буй уг наадмаар монголын соёл, шашны зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, наадмын үеэр бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. Нийт 120 гаруй цамцин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг. 120 гаруй цамцин Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм үзүүлбэрийг үзүүлдэг онцлогтой юм.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Харин лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болох юм.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор даншиг наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болж уламжлал болон зохион байгуулагдсаар байна.





Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов
Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр ...
8 цагийн дараа
ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр хуралдана
ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдсан байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх...
8 цагийн дараа
Б.Ганхайч ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ- Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кгд хүч үзсэн Үндэс...
8 цагийн дараа
Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байна
Израилийн “Арслан иргэд” цэргийн тусгай ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, Иран ч бас хариу цохилт өгсөөр байна. Ираны арми ням г...
7 цагийн дараа
Б.Батбаатар: ИЗНН засагт хамтрах эсэхийг өнөөдрийн Улс төрийн зөвлөлийн хурлаар шийднэ
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр орой Иргэний зориг, ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт “Зөвшилцөх санал хүргүүлэх тух...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд