Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг УДШ хэлэлцэхээс татгалзжээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 16

img

1

news-img

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч энэ сарын 12-нд хуралдаж, Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзаддорж, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Э.Шижир, Д.Батжавхлан, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Эрэвгийлхам, С.Уранчимэг, Г.Ганзориг, Ч.Энхболд, Р.Мөнхтуул, Д.Энхтунгалаг, Л.Санжаадорж, Б.Мөнхсоёл, “Кью Эс Си” ХХК болон “Төмөр замын зураг төслийн институт” ХХК нарт холбогдох хэргийг хохирогч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн өмгөөлөгч Э.Туул, хохирогч “Цемент шохой” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Занабазар нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Эдгээр 20 хүн, 2 хуулийн этгээд доорх гэмт хэрэгт холбогдсон юм. Үүнд:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,
  • 18.6 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг “Мөнгө угаах”,
  • 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн”,
  • 22.1 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,
  • 22.4 дүгээр зүйлийн 6 “Хахууль авах”,
  • 22.5 дугаар зүйлийн 1 “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон”,
  • 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хохирогчдын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Ийн энэ хэргийг УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзав. Үүгээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээрээ үлдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийн гэх эл хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.04.10-нд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн 2024 оны 12 дугаар сард уг хэргийг урьдчилан хэлэлцүүлээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. Үүнээс өмнө 2023 оны 12 дугаар сард бас л урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд, хэрэгт 2 ширхэг си ди ирүүлээгүй хэмээн прокурорт буцаасан юм. Мөн яллагдагч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус, хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзсэн билээ. Эдгээрийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Гэвч Д.Дарьсүрэн дахин өөр үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бөгөөд хохирогчоор тогтоогдсон Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” зэрэг компани үүнийг эсэргүүцэн, УДШ-д хандсанаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм. Анхан шатны шүүхээс яллагдагч Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан, түүний үйлдлүүдээс хамааран “Эрдэнэтийн 49 хувийн” гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй. Өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэн, тус хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн юм. Учир нь Монгол Улсад байхгүй, эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үгүй. Тиймээс бусад яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татсан.

Эдгээр төрийн өндөр албан тушаалтнаас гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар тооцсон билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуу...

img

8 цагийн дараа

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ. Анхны хуралдаанаар дөрөв асуудал хэлэлцэж, гу...

img

7 цагийн дараа

Төрийн тогтворшил

Засгийн газар тогтворгүйжлээ, төрийн бодлого алдагдлаа гэх сэдэв хүн болгон ярих боллоо. Ер нь Засаг тогтворгүй болох гэдэгт ямар ут...

img

7 цагийн дараа

Нүүрс тээврийн жолооч Б.Далхжав: Намраас ирээрэй, бид дуудна гээд жолооч нарыг буцаасан даа

Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн жолооч Б.Далхжаваас одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. -Гашуунсухайт-...

img

7 цагийн дараа

Хятадын “Дүнфэн Ланьтү” автомашины үйлдвэр 1 минутад хоёр автомашин үйлдвэрлэж байна

Дүнфэн Ланьтү автомашины үйлдвэрлэл 1 минутад 2 автомашин, 7 хоногт 273 автомашин үйлдвэрлэж байна. Харин нь захиалгын автомашиныг д...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд