мэдээ
Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Админ
2025 оны 6 сарын 19

62

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа зарлалаа. Сайд нараа томиллоо. Олны хүлээлтэд бол хүрсэнгүй.
Жишээ нь: Н.Учрал ойлгомжтой. Шагналаа авч Тэргүүн шадар сайд болов.
Г.Дамдинням бол Эм Си Эс. “Ухаа худаг”-ийг тултал хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа.
Б.Батцэцэг пост бичин байж Гадаад яамны сайдын албан тушаалаа хамгаалсан.
Тэднээс гадна Сангийн сайдаар Б.Жавхлан, Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан хуучиндаа үлдлээ. Ингээд цааш хөвөрнө.
Л.Оюун-Эрдэнэ огцордог өдрөө: Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр зурагдсан Засгийн газартай холбогдчихсон байсан. Энэ бол шалтгаан. Ингээд маш том хэмжээний блок үүсчихсэн. Зүгээр асуудал байсан бол би залуучуудтай аль эрт очоод уулзчих байсан. Харамсалтай нь суурь шалтгаан нь ийм. Ерөөсөө л дараагийн Засгийн газар, нөгөө л нэг сандал суудлын асуудал. Энэ дээр стратегийн ордын хэлцэлтэй холбоотой, олон олон асуудалтай холбоотой бүх асуудал нэгдэж байгаа гэдэг үнэн. Ордон дотор хүч алдаж байгаагаа би дэндүү сайн ойлгож байна. Одоо тэгээд бие биеэ хараад худлаа ярьцгаагаад яах вэ хэдүүлээ. Бодитой зүйлээ л ярь. Хэн нь ямар юм ярьж байна, санал хураалтын дараа хэн ямар сайд болоод явахыг ард түмэн маань бүгдийг нь хараарай гэж байсан. Энэ үг өнөөдөр ойлгогдож байна.
Ер нь яагаад ийм зам руу оров оо. Цаана нь маш том шалтгаан байж л ийм Ордны эргэлт хийх нь тодорхой. Тэр шалтгаан нь юу вэ. Улс төрийнхний дундах мэдээллээс дүгнэхэд Л.Оюун-Эрдэнийг огцруулах, дашрамд АН-ыг ч Засгийн газраас гаргах том шалтгаан байж. Х.Тэмүүжин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн гарын үсгийг бүлгийн гишүүдээсээ цуглуулсан. Үүний өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ болон бусад намын дарга нар уулзаж энэ асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Тэд: Үгүй гэцгээсэн байна. Энэ оны тавдугаар сарын эхний 10 хоногт болсон явдал. Яг тэр үед Засгийн газар Ухаа худаг гэдэг хоёр цуврал ном гаргаснаа тараасан. Ингэж л улс төрөө хамгаалах, бизенесээ авч үлдэх хоёр эрх ашиг нийлж аваад дайрчихсан байна. Тэрний үр дүнд гарсан шийдвэрийг албажуулсан МАН-ын удирдах зөвлөл, бага хурал нь дан ганц: Дангаараа Засгийн газраа байгуулна гэдэгт л зориг шулуудчихаад байж.
Гэсэн нь өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрдүүлсэн Засгийн газар МАН-ынханд огтоос таалагдахгүй байгаа нь илэрхий. Дор хаяж УИХ-д байгаа 60 гаруй хүсэлд 10 гаруйхан сайдын суудал яахан хүрэлцэх билээ дээ. Тиймийн учир МАН-ынхан ч Г.Занданшатарын Засгийн газар бүрдэж, сайд нар нь тамга тэмдгээ хүлээж авсны дараа хүлээлт нь талаар унасныг ярьцгаагаад унаж байна.
Тус намынхан:- Уул нь анх Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар ярьсан бага хурлын үеэр МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэсэн. Бага хурлын тогтоолын агуулга нь тийм. Г.Занданшатар ч Ерөнхий сайдаар явахаар болохдоо дангаараа Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл дахиад л хамтарчихлаа. Өмнөхөөсөө шал дор бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулагдлаа гэж байна.
2025 оны тавдугаар сарын 22-нд болсон МАН-ын бага хурлын дараа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын УИХдахь бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтран ажиллах гэрээг удаа дараалан зөрчсөн үйлдлүүд гаргасан. Мөн МАН-ын гишүүд дэмжигчдээс ирж байгаа санал шүүмжлэлийг үндэслэсэн. Тэгээд МАН Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байсан юм.
Харин Г.Занданшатар Ерөнхий сайд болж Засгийн газартаа ХҮН, ИЗНН хоёрыг багтаав. Харин Үндэсний эвслийн Н.Номтойбаяр эцсийн мөчид татгалзжээ. Тэр холоо хараад үлдэв. Хамгийн хэцүү нь Л.Оюун-Эрдэнийг огцруулж АН-ыг Засгийн газраас нь гаргаснаар УИХ-д, улс төрд маш том сөрөг хүчинтэй боллоо.
Уул нь АН-ынхан 2025 оны зургадугаар сарын 3-ны чуулганы санал хураалтаас хүний үгэнд орж гарч гүйх хэрэггүй л байв. Сууж байгаад саналаа өгөөд Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч Л.Оюун-Эрдэнэ үлдэхгүй гэдэг улс төрийн шийдвэр нь гарчихаад байжээ. Тэгснээр АН-ынхан хамтарсан Засгийн газартаа үлдэж Ерөнхий сайд нь л солигдох хувилбар байсан гэсэн үг. Одоо Г.Занданшатар ХҮН, ИЗНН-тай нийлсэн болохоор АН-аас ажилд орсон хүмүүс цөм халагдана. Ямар ч нам төрийн эрх барих гэж ажилладаг. Харин 2024 оны сонгуульд ялагдсан АН хамтарсан Засгийн газарт орсноор эрх баригчийн байр суурьт хүрсэн. АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд энэ сайн шийдэл болсон. Одоо харин өнгөрсөн цаг боллоо. Цаашид нам дотроо эв түнжингээ хадгалж, эвдрэлцлээс ангид байх юм бол олон жил эрх мэдлийн гадна явсан АН-д боломж илүү байгаа.
Энэ бол тэр чигтээ МАН-д эрсдэл. 2025 оны тавдугаар сарын эхээс зургадугаар сарын эх хүртэл өрнөсөн улс төрийн дүнд МАН маш томоор хагарсан. Энэ хоруу чанар ихтэй. Тэр нь өдөр өнгөрөх тусам улам чангарах төлөвтэй. 2027, 2028 оны сонгуулиуд МАН-ын хувьд хэцүүдүү болж мэдэх л юм. Тиймийн учир энэ Засгийн газар байгуулагдсанаар Ерөнхийлөгчийн ачаа л нэмэгдэнэ. Учир жанцангийн тухайд Г.Занданшатарын Засгийн газарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илүү ойр дөт харагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулдаг чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орсон. Үг хэлсэн. Тэр нь хүчтэй нөлөөлсөн. Дараагийн Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг тодруулах, танхимынх нь сайд нарыг томилуулахад Ерөнхийлөгч чухал үүрэгтэй байгаа нь тодорхой л харагдаж байна. Дахих гэж байгаа хэд нь Ерөнхийлөгчийн өрөө рүү навсганалдаж гүйлдээд л. Удаж удаж байгуулсан Засгийн газар нь баахан тааруудуу нэртэйгээр гараанаас гарлаа. Тэгэхлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг удаан тогтоохын тулд цаг их зарцуулахаар болж байгаа дүр зураг харагдаж байна. Хэдхэн үгээр хэлэхэд, Засгийн газрын ачаалал Ерөнхийлөгчийн ачааг л хүндрүүлэх бололтой.
Ө.Билэг





СХД-ийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус хорооны “Шонхор...
8 цагийн дараа
Алба сурталчлах өдөрлөгийг “Ялалтын талбай”-д зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөций...
7 цагийн дараа
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамб...
7 цагийн дараа
Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хо...
6 цагийн дараа
Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно
Бөх судлаач, бөхийн тайлбарлагч С.Даваанямтай өнөө жилийн наадмын бөхийн өнгийн талаар товч ярилцлаа. -Өнөө жилийн наадмын бөхийн өн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Алтана
Парламентээс ерөнхийлөгчийг сонгосон бол Д.Энхбат ерөнхийлөгч болох байсым. Арчаагүй маанаг ард түмэн Хүүкийг сонгосон. Хүүк бол тэнэгүүдийн тусгал юм. Ерөнхийлөгчийг парламентээс сонгох хуулийг яагаад хийхгүй байнаа? …….Иймээс л Жонхуу Хүүк гэсэн хогнууд гарч ирдэг.

Хүнс трэнд
Хурган хурандаа өөрийг нь нахиулах боломжийг хаалаа гж уурлаад намаа шанаадчихлаа. Засгаа унагах хүү, бэрийн сценараас эхлээд ард түмний нэртэй захиалгын жагсаал энэ бүхнийг анхнаас нь Хүүк л удирдаж, зб хийсэн. Ивээн тэтгэгч компаниудаараа халхавч хийгээд жагсаалын ард өөрөө бсан. Эцсийн мөчид түнтийгээд чуулган руу өөрөө улаан галзуу давхиж орж ирж парламентаа хүртэл дарамталсан. Энэ улсын хаан нь би шүү, бүх эрх мэдэл надад бгаа шүү гэдгээ албан ёсоор тунхагласан. Тэхээр өөрөө ойчсон еөк уйлахгүй байх өө кк. Энэ засаг нь гонгинож гонгинож ирэх өвлөөс нээх хэтрэхгүй. Энэ хүний балгаар 27, 28 оны сонгуульд МАН хамраараа газар шаана. АН тэр болтол бут үсрээд хагарчихгүй л бх хэрэгтэй. Гантөмөр нь хэвээрээ бх хэрэгтэй, хавирга Пүүжээ, маруужин Цогтгэрэл эдр бол зангидаж үнэхээр чадахгүй, жулдана.