Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

trend

Админ

img

2025 оны 6 сарын 19

img

19

news-img

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байна. Иймээс УБЗАА-наас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран камерын хяналтыг сайжруулж, өнгөрсөн 18 хоногийн хугацаанд тус явган хүний зам дээр 34 автомашин байршуулсан зөрчлийг илрүүлжээ. Цаашид зөрчил гаргасан иргэн, ААН-үүдэд хариуцлага тооцох юм. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс тодрууллаа.

Тэрбээр “32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нэг талдаа 1.6 км, хоёр талдаа 3.2 км явган хүний замыг шинэчилж буй. Газар чөлөөлөлтийн улмаас ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Гэвч шинэчилсэн явган зам эхнээсээ механик гэмтэл авч эвдэрч эхэлсэн. Тодруулбал, хүнд даацын барилгын механизм болон машинтай иргэд явган хүний зам дээгүүр явах, байрлуулах зэргээр механик гэмтэл үүсгэж байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтарч камерын хяналтаа сайжруулсан. Өнгөрсөн 18 хоногийн хяналтаар тус явган хүний зам дээр автомашин байрлуулсан 34 зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон боловч зөрчлийн тоо буурахгүй байна” гэлээ.

Мөн тус ажлын гүйцэтгэгч компанийн зүгээс үргэлжлүүлэн явган замыг дуусгаж, хүлээлгэн өгөхөд дээр дурдсан иргэдийн санаатай болон санамсаргүй үйлдэл нь их хэмжээний механик гэмтэл үүсгэн хүндрэл учруулж байгааг дурдлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Алба сурталчлах өдөрлөгийг “Ялалтын талбай”-д зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөций...

img

7 цагийн дараа

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамб...

img

7 цагийн дараа

Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хо...

img

6 цагийн дараа

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

Бөх судлаач, бөхийн тайлбарлагч С.Даваанямтай өнөө жилийн наадмын бөхийн өнгийн талаар товч ярилцлаа. -Өнөө жилийн наадмын бөхийн өн...

img

6 цагийн дараа

Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгджээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон гол Бат-Өлзий, Хархорин, Орхонтуул сум орчмоор, Хөвсгөлийн уулаас эхтэй...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд