мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдол 8000-ыг давжээ

Админ
2025 оны 6 сарын 19

18

Улаанбурхан өвчний тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар /06.19/ 8455 болоод байна. Үүнээс одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 682, гэрээр 1188, нас баралт 6, хавьтал 63 мянга гаруй хүн байна.
Мөн эмнэлэгт байгаа 682 өвчтөний 88 нь биеийн байдал хүнд байна. Насны бүлгээр авч үзвэл, 10-14 насныхан хамгийн өндөр хувьтай буюу 3771 байгаа бол 0-4 насныхан 1546 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Тодруулах, лавлах зүйл байвал та 72224444, 100 утсанд хандана уу.
Эх сурвалж: ХӨСҮТ





СХД-ийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус хорооны “Шонхор...
8 цагийн дараа
Алба сурталчлах өдөрлөгийг “Ялалтын талбай”-д зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөций...
7 цагийн дараа
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамб...
7 цагийн дараа
Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хо...
6 цагийн дараа
Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно
Бөх судлаач, бөхийн тайлбарлагч С.Даваанямтай өнөө жилийн наадмын бөхийн өнгийн талаар товч ярилцлаа. -Өнөө жилийн наадмын бөхийн өн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд