Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан байна

trend

Админ

img

2025 оны 6 сарын 24

img

68

news-img

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул,

болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 23-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +14…+16 градус, бусад хэсгээр +17…+19 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.

2025 оны 06-р сарын 25-наас 06-р сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +34…+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28…+33 градус дулаан байна. 26, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

8 цагийн дараа

Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ

Энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 5 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chas...

img

7 цагийн дараа

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна. Т...

img

7 цагийн дараа

Иранд өгсөн цохилтын эргэн тойронд

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гурван байгууламжид нэгэн зэрэг, хамгийн гол нь газрын гүнд байрлах Фордо цогцолборт н...

img

7 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.23/ 10:00...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд