Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 17

Валютын ханш

value

гадаад

Иранд өгсөн цохилтын эргэн тойронд

trend

Админ

img

2025 оны 6 сарын 24

img

1457

news-img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гурван байгууламжид нэгэн зэрэг, хамгийн гол нь газрын гүнд байрлах Фордо цогцолборт нь цохилт өгсний дараа өөрийн олон нийтийн Truth Social сүлжээнд “Ираны цөмийн байгууламжид “асар том” хохирол учирсан. Манай цэргийн цохилтууд маш хүчтэй, ончтой байсан. Баярлалаа. Ираны цөмийн байгууламжид цохилт өгсөн манай В-2 бөмбөгдөгч онгоцууд Миссури дахь бааздаа буцаж ирсэн. Одоогийн Ираны дэглэм ИРАНЫГ ДАХИН АГУУ БОЛГОЖ чадахгүй бол яагаад энэ дэглэмийг сольж болохгүй гэж?” гэж бичив. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “АНУ Иранд иргэний цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгосон ч тэд татгалзсан.Тэд бидэнд худал хэлсэн. Тэд бидэнд хариу өгөлгүй 10 хоногийн турш алга болсон. Иймээс АНУ-ын ерөнхийлөгч арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй байх ёсгүй. Иран энэ цохилтод хариу арга хэмжээ авах нь тэдний хувьд хамгийн том алдаа байх болно. Бид Иранд дайн зарлаагүй. Бид Ирантай дайн хийх гэж байгаа юм биш. Гэхдээ тэд бидэн рүү дайрвал бидэнд тэдний хараахан хараагүй нөөц чадварууд байгаа гэж би бодож байна” гэж мэдэгдэв. Харин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьсны дараа “АНУ өөрийн түрэмгийллийн хариуг авах ёстой. Иран цэргийн түрэмгийлэлд өртсөн. Манай үндэстэн хэзээ ч дээрэлхэлт, дарангуйлалд автахгүй. Иймээс түрэмгийлэлд хариу өгөх нь зүйн хэрэг” гэж мэдэгдэв.

Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц нар хамтарсан мэдэгдэл гаргаж “Иран улс Ойрхи Дорнодыг тогтворгүй байдалд оруулах ёсгүй. Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой бүхий л асуудлаа шийдвэрлэхийн тулд хэлэлцээрт орох ёстой” гэж уриалаад “Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй” гэж мэдэгдэн, Израилийн аюулгүй байдлыг дэмжиж байгаагаа онцолж “Бидний зорилго Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх явдал хэвээр байна. Бид бүх талуудтай хамтран энэ зорилгод хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэж онцлов.

АНУ Иранд цохилт өгсөнтэй холбогдон зарлагдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Амир Саид Иравани “АНУ худал, утгагүй шалтгаар дайн эхлүүллээ. Иран АНУ-ын илэрхий түрэмгийллийн эсрэг өөрийгөө хамгаалах эрхтэй бөгөөд пропорциональ хариу арга хэмжээ авах цаг хугацаа, цар хүрээг Ираны арми тогтооно. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Америкийг өөрийн зардал ихтэй, утгагүй дайнд татан оруулж байна. АНУ, Израилийн энэ үйл ажиллагаа нь олон улсын хуулийг илт зөрчсөн явдал. Иран мөн олон улсын байгууллагууд болон Франц, Их Британи зэрэг барууны зарим улсуудын дуугүй байдал, давхар стандарт, хамсаатан болж байгааг мөн адил буруушаах болно. Иймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан АНУ, Израильд хариуцлага тооцохыг уриалж байна” гэж мэдэгдэв. Харин НҮБ-д суугаа Израилийн байнгын төлөөлөгч Дэнни Данон “Дэлхий нийт өнөөдөр олон хүн эргэлзэж байхад бусадтай адил жүжиг тавилгүй, шийдвэртэй алхам хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад албан ёсоор талархлаа илэрхийлэх ёстой. Дональд Трампад баярлалаа. Иранд дипломат санал тавьсан ч ч Тегеран хэлэлцээг театр болгон хувиргаж, цаг хожих хэрэгсэл болгож ашигласан. Чөлөөт ертөнц Иранд бүх боломжийг олгосон. Харин Иран хэзээ ч биелэхгүй гэрээ хийхийг хүссэн” гэж хэлэв. Их Британийн НҮБ-д суугаа элчин сайд Барбара Вүүдворд “Одоо Их Британийн нэн тэргүүний зорилт бол үүссэн хурцадмал байдлыг намжаахыг дэмжих явдал. Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй. Ираны цөмийн хөтөлбөр нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэдгийг бид эртнээс тодорхой мэдэж, хэлж, анхааруулж байсан. Би өнөө өглөө манай улсын Гадаад хэргийн сайд Дэвид Ламмийн хэлсэн “Их Британи АНУ болон Израилийн цохилтод оролцоогүй” гэж хэлснийг давтаж хэлье. Цэргийн ажиллагаа дангаараа Ираны цөмийн хөтөлбөрийг урт хугацааны зөв шийдэлд хүргэж чадахгүй.Иймээс бүх талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, дипломат арга зам олохыг уриалж байна” гэж хэлэв. Харин энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.

Орос мөнгө, ЗХУ-ын тусгай албадын үйл ажиллагаа 1979 онд оюутнуудын “гар”-аар барууны улсуудын хөрөнгө оруулалттай хамт өөрийнх нь хааныг хөөн гаргаж, Иранд шашны тэргүүний хэмжээгүй эрхт “хаант засаг” тогтоож өнөөдөртэй золгосон. Ираны ламын засаглал өөрийн нефтийн мөнгөөр Палестин, Сири, Ирак, Ливи, Йеменд террорист бүлэглэл байгуулж, эдгээр улс үнэн хэрэгтээ Ираны аятола ламын эрхшээлд орсон байв. Тэгвэл өнөөдөр Израилийн арми эдгээр террорист бүлэглэлийг үндсэнд нь устган эдгээр улсууд Ираны хамаарлаас гарч тусгаар тогтнож, эцэст нь Ираны харгис дэглэмтэй шууд нүүр тулсан. Гэсэн ч гүний бөмбөггүйгээс Израиль арга мухардаад байсныг нь АНУ-ын ерөнхийлөгч шийдвэрлэж өгөв. Иймээс ардчилсан улсууд Дональд Трампад талархахаас өөр аргагүй. Ерөөс эртний Грек, Ром, Их Монгол улс, Манж гүрэнг мөхөөсөн “Хар тамхины” I, II, дэлхийн I, II, “Хүйтэн дайн” гэсэн том дайн, тулаанд дандаа ардчилсан тогтолцоотой тал нь ялж ирсэн байдаг. Иймээс өнөөдөр болж буй, албан ёсоор зарлагдаагүй байгаа дэлхийн III дайнд ч ардчилсан тогтолцоотой тал нь ялах болно.

 

Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ

Ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ. Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж,...

img

4 цагийн өмнө

Улаанбурханаар өвдсөн нэн хүнд 2 хүн байна

Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс хүргэлээ. Долдугаар сарын 16-ны байдлаар батлагдсан тохиолд...

img

5 цагийн өмнө

Наадмын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн амь насаа алджээ

Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн...

img

6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сары...

img

6 цагийн өмнө

Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Connietrirl

buy ranitidine 150mg pills – cheap zantac 300mg ranitidine price

trend

44dk9

erectile dysfunction tadalafil – on this site cialis a domicilio new jersey

trend

ckp4r

canadian pharmacy cialis 20mg – on this site ordering tadalafil online

trend

jl0wl

cenforce 50mg without prescription – https://cenforcers.com/ cenforce uk

trend

3qfih

purchase diflucan without prescription – https://gpdifluca.com/ order fluconazole 200mg pill

trend

xu5xp

buy amoxil without prescription – combamoxi.com order amoxil online cheap

trend

сонгогч

цөмийн бөмбөг хийх гээд байна гээд ИРАН- г бөмбөгдөөд байх юм. тэгвэл Японд цөмийн бөмбөг дэлбэлсэн АНУ- г хүн төрөлхтөн яах ёстой юм бэ ?

Онцлох нийтлэлүүд