Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Эмгэнэл

trend

Админ

img

2025 оны 6 сарын 26

img

1

news-img

Дамбын Лхагвасүрэн (1972–2025)

Бидний хүндэт багш, эрдмийн нөхөр, дотны анд, Канадын Конкордиагийн (Concordia University) их сургуулийн Эдийн Засгийн тэнхимийн профессор Дамбын  Лхагвасүрэн 2025 оны 6 дугаар сарын 16-нд зуурдаар таалал төгсөж, хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Тэрээр 2007 онд АНУ-ын Рочестерийн (Rochester University) их сургуульд докторын зэрэг хамгаалсан нь Монгол судлаач анх удаа Хойд Америкийн нэр хүндтэй их сургуулиас эдийн засгийн ухааны докторын зэрэг хүртсэн түүхэн үйл явдал болсон юм. Доктор Лхагвасүрэн Конкордиагийн Их Сургуульд 2007 онд багшилж эхэлснээр, мөн л Хойд Америкийн нэр хүндтэй их сургуульд багш судлаачaap ажилласан анхны Монгол эдийн засaгч болж байв.  

Профессор Лхагвасүрэн нь олон талын судалгаа хийсэн, нөлөө бүхий, дэлхийд данстай Монгол эдийн засагч байлаа. Түүний үндсэн судалгааны чиглэл нь олон салбарт (multi-sector) хөдөлмөрийн зах зээлийг хамарсан динамик ерөнхий тэнцвэрийн загвар байсан ба түүний докторын ажил нь олон секторт хайлтын тэнцвэрийг онолын түвшинд загварчилсан хамгийн анхны бүтээлүүдийн нэг байв. Энэхүү бүтээл нь 2012 онд Journal of Monetary Economics сэтгүүлд хэвлэгдсэн ба хожмын олон судалгааны үндэс суурь нь болcон билээ.

Түүний боловсруулсан олон салбарт хайлт ба нийцлийн загвар (A Multi-Sector Search and Matching model) нь рациональ шийдвэр гаргагчид буюу ажил хайгчид өөрийн чадварт хамгийн сайн нийцэх эдийн засгийн салбарыг хайлтын саад (search friction)-тай нөхцөлд хэрхэн сонгодог, энэ үйл явцад ажилгүйдлийн тэтгэмж ямар үүрэгтэй болохыг тайлбарладаг. Энэхүү загвар нь ажилгүйдлийн тэтгэмж ажил хайгчд өөрт илүү тохирсон салбартaa ажил олоход нь шаардлагатай цаг хугацаа, санхүүгийн дэмжлэг олгож, улмаар зөв ажлын байранд очих нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг онолын үүднээc харуулcaн юм. Энэ нь зөвхөн хувь хүний төдийгүй нийт эдийн засгийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлдгийг тогтоосон билээ.

Өнөө цагт олон секторт хөдөлмөрийн зах зээлийг хамарсан динамик онол нь орчин үеийн эдийн засгийн судалгааны гол чиглэлүүдийн нэг болж хөгжсөөр байна.

Тэрээр өөрийн судалгааны чиглэлээ “Би хөдөө төрж, малчны амьдралын хэмнэлд өссөн хүн. Энэ сэдэв миний амьдралын аж байдалтай нийцэж, онолыг амьдралтай холбох боломж олгосон” хэмээн бахархалтайгаар өгүүлдэг байв.

Профессор Лхагвасүрэн тоо баримтаар баталгаажаагүй, цэвэр таамаглалд тулгуурласан өгүүлэл бичихээс тууштай татгалзаж, бодит өгөгдөлд суурилсан, цаг хугацааны шалгуурыг давахуйц судалгаа хийхийг зорьдог байв.

Үндсэн онолын болон эмпирик судалгааныхаа зэрэгцээ тэрээр хэрэглээний эконометрикийн загварууд, тухайлбал Марков биномиал загвар, шилжилт хөдөлгөөн, мөн орон гэргүй иргэдийн тоог үнэлэх динамик загварууд дээр ажилладаг байв. Энэ чиглэлээрээ тэрээр нэр хүндтэй олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд (grant) шалгарч, судалгааны үр дүн нь бодлого боловсруулагчдын анхаарлыг татаж байв.

Түүний 2016 онд “Xаан Принтинг” хэвлэлийн газраархэвлүүлсэн “Ажил” ном нь орчин үеийн эдийн засгийн онол болон өгөгдөлд суурилсан судалгааг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарласан, олон нийтэд зориулсан үнэ цэнэтэй бүтээл болсон юм.

Эдийн засгийн аль ч салбарын өгүүлэл, семинар, хуралдПрофессор Лхагвасүрэн үргэлж голыг нь олсон, гүн утгатай, бүтээлч шүүмж хэлдэг байв. Түүний оюуны бүтээлүүдМонголын болон дэлхийн эдийн засгийн судалгаанд урт хугацааны үр нөлөөтэйгээр оршсоор байх нь дамжиггүй.

Профессор Лхагвасүрэн дараа үеийнхээ Монгол судлаачдыг бэлтгэхэд маш их анхаарал тавьдаг багш байлаа. Энэ ч утгаараа тэрээр Монголын их сургуулиудтай ойрхон ажилладаг байсан юм.  Тэрээр Улаанбаатарын Эдийн Засгийн Сургалт, Эрдэм Шинжилгээний Хурлыг 2010 онд анхлан санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ жил, 8-р хурлыг 7 capын 2-ноос 4-ний хооронд хийхээр зорин ажиллаж байсан юм.

Профессор Лхагвасүрэн Монголын Эдийн Засгийн холбоог сэргээн, 2014-өөс 2019 оны хооронд тэргүүнээр ажиллаж байв.

Түүний халамжит хань, үр хүүхдүүд, аав, ээж, ах дүү, олон шавь нар, их сургуулийн коллегиуд, анд нөхөд нь гүнээ хүндэтгэн дурсан үлдэж байна.

Монголын Эдийн Засгийн Холбоо,

Санхүү эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхим

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долдугаар сард бүртгэгджээ

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь ...

img

8 цагийн дараа

Цаст цагаан Сутайн тэмдэглэл

Цаст цагаан Сутайдаа ирлээ. Уулын шөнийн зөөлөн салхийг нь залгилан зогсохуйд тэнгэрийн мөнгөн одод энгэр заамаар шургалан, шүхэрлэн...

img

7 цагийн дараа

ЦЕГ: Дэлгүүрийн худалдагчийг зодсон иргэнийг баривчилсан

Олон нийтийн сүлжээнд Дундговь аймагт хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг согтуу этгээд зодож буй бичлэг цацагдсан. Цагдаагийн бай...

img

7 цагийн дараа

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсанбөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Гавьяат там...

img

7 цагийн дараа

Наадмаар улсын хэмжээнд 171 байцаагч шалгалт хийнэ

Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгү...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд