Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 27

Валютын ханш

value

гадаад

Каяа Каллас: Европ бол Украины ард түмний гэр бүл

trend

Админ

img

2025 оны 6 сарын 26

img

77

news-img

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас энэ сарын 26- 27-ны хооронд Нидерландын Гааг хотноо болж байгаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Германы DW сувагт тусгайлан ярилцлага өгч “Европын хувьд Украины асуудлыг шийдвэрлэх явдал нэн тэргүүний зорилт хэвээр байх болно” гэж мэдэгдэв. Тэрээр “Европын хувьд Украин бол бидний нэн тэргүүний зорилт. Тийм ч учраас бид Украинд туслах үүрэг хүлээж байгаа юм. Украинд тогтвортой гал зогсоох цорын ганц арга зам бол Киевт өөрийгөө хамгаалахад туслахаас гадна ОХУ-д шахалт үзүүлэх явдал. Иймээс бид Орост илүү их шахалт үзүүлэх бодолтой байна. Ингэснээр Оросын эрх баригчид ч энх тайвныг хүсэх болно” гэж хэлэв. Каяа Каллас мөн Европын Холбооны дээд хэмжээний уулзалт энэ сарын 26-27-нд болно гэдгийг сануулаад “Европын Холбооны улс орнуудын төр, засгийн удирдагчид Украиныг Европын Холбоонд элсэх ахиц дэвшил гаргах баримт бичиг батлахаар төлөвлөж байна. Бид ахиц дэвшилд хүргэх замаар явах ёстой. Учир нь энэ бол Украины ард түмний итгэл найдвар юм. Бид Европ бол тэдний гэр бүл гэдгийг харуулах ёстой” гэж мэдэгдэв. НАТО-гийн энэхүү дээд хэмжээний уулзалтын эцсийн баримт бичигт НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ий 3.5 хувийг батлан хамгаалахын хэрэгцээнд зарцуулах шийдвэрийг гаргаж байгааг тэмдэглэх болно. Гишүүн улсууд ДНБ-ий 1.5 хувийг терроризмтой тэмцэх, цэргийн зориулалтаар а ш и г л а х б о л о м ж т о й дэд бүтцийг хөгжүүлэх, тухайлбал танк зэрэг зэвсэг тээвэрлэх төмөр зам, хүлээн авах боомт, гадны цохилтыг тэсвэрлэх чадвартай гүүр барихад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ тухай Каяа Каллас “Холбоотон улсууд энэ талаар нэгдмэл бодолтой болсон. Үүнийг хийх шаардлагатай гэдгийг бүгд ойлгож байгаа. Европын холбоотон улсууд зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд маш их зүйлийг хийсэн. Нэгдүгээрт, бид үүнийг санхүүгийн эх үүсвэрээр хангасан, мөн дүрэм журмыг өөрчилсөн. Ингэснээр гишүүн орнууд батлан хамгаалахад илүү их мөнгө хөрөнгө оруулахын тулд нэмэлт санхүүжилт ашиглах боломжтой болсон. Брюссель мөн худалдан авах ажиллагааны дүрэм, журам дээр ажиллаж, тэдгээрийг х я л б а р ч л а х , з а р д л ы г бууруулах, эцсийн хугацааг богиносгохыг хичээж байна. Эцэст нь, Европын холбоо Украины батлан хамгаалах салбартай нягт хамтран ажиллаж байна. Украины з э в с г и й н ү й л д в э р ү ү д технологийн хувьд маш шинэлэг болсон. Мөн та нар мэдэж байгаа, бид тэднээс маш их зүйлийг сурч байна. Ялангуяа зэвсгийн зардлыг хэмнэж, үр ашгийг хэрхэн нэмэгдүүлж байгааг бид харж, суралцаж байна. Энэ удаагийн чуулганаар гишүүн орнууд батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийвэл Украинд илүү их тусламж үзүүлж чадах болно гэсэн тодорхой дохиог Брюссель Киевт өгнө гэдэгт би итгэлтэй байна” гэж онцлов. Мөн энэ үеэр Европын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Берсет, Украины ерөнхийлөгч Зеленский нар өчигдөр Страсбург хотод Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай шүүх байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурав. Украины эрх баригчид тусгай шүүх байгуулах хүсэлт гаргаснаас хойш Европын Зөвлөлийн Сайд нарын хороо уг шүүх байгуулах хууль эрх зүйн баримт бичгүүд дээр ажилласан бөгөөд энэ оны тавдугаар сард Люксембургт болсон Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын жил т у т м ы н у у л з а л т а а р тусгай шүүх байгуулахыг дэмжих шийдвэр гарсан. ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллийн үеэр Украинд үйлдсэн дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүх шалгаж байгаа билээ. Гэвч ОУЭШ энэ хэрэгт зохих эрх мэдэлгүй байгаа тул ийнхүү Украины эсрэг түрэмгийллийн г э м т х э р г и й н т у с г а й шүүх байгуулах шийдвэр гарсан юм.Одоо Европын Зөвлөлийн бүх гишүүн орнууд болон холбоотон улсууд Европын Холбооны тусгай шүүхийг дэмжиж, түүний ажиллагаанд туслах боломж олгох хэсэгчилсэн хэлэлцээр байгуулах бэлт￾гэл ажлыг аль хэдийнэ дуусгаад байна. Ийнхүү анх удаа Европын Зөвлөлийн хүрээнд байгуулагдсан, НҮБ-ын дүрмийг зөрчиж хүч хэрэглэсэн түрэмгийллийн гэмт хэргийг хянан хэлэлцэж, яллах олон улсын тусгай шүүх байгуулагдаж байна. Энэхүү тусгай шүүх олон улсын хуулийг давхар стандартгүйгээр хэрэгжүүлж, Европын аюулгүй байдалд аюул учруулсан этгээд чимээгүй, ял шийтгэлгүй үлддэг бус, харин хууль Түрэмгийллийн гэмт хэрэг нь НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл. Иймээс энэ шүүх өөр улсын эсрэг зэвсэг, цэргийн хүч хэрэглэсэн шийдвэрийг хянан олон улсын дүрэм, журам, зарчимд тулгуурлан гэмт хэрэгтнүүдэд зохих ялыг нь оноох юм. Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэргийн энэхүү тусгай шүүх нь Европын Зөвлөлийн хүрээнд ОХУ-ын өндөр албан тушаалтныг яллах чиг үүрэг бүхий үйл ажиллагаа явуулах аж. Энэхүү дээд хэмжээний у у л з а л т а а р А Н У – ы н ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон дэслэгч генерал Алексус Гринкевичийг НАТО-гийн цэргийн командлагчаар санал нэгтэй батлав. Энэ нь НАТО-гийн эвслийн хувьд ерөнхий нарийн бичгийн даргын дараа орох хоёр дахь том албан тушаал юм. Генерал Алексус Гринкевич үүнээс өмнө АНУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн командын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд нэгдсэн хүчний агаарын хүчийг удирдаж байжээ. Мөн тэрээр F-16 Fighting Falcon, F-22 Raptor сөнөөгч онгоцны нислэгийн зааварлагч, зэвсгийн офицер, туршилтын нисгэгчээр ажиллаж байсан юм байна. Энэ албан ту￾шаал нь эвслийн цэргийн ажиллагаа, төлөвлөлтийг удирдах үүрэгтэй юм. Түүнчлэн улс төрийн түвшинд батлагдсан даалгаврыг х э р э г ж ү ү л э х и й н т у л д эвслийн гишүүн орнуудаас шаардлагатай цэргийн хүчийг гаргуулах эрхтэй. Ийнхүү одоогийн НАТО-гийн цэргийн командлагч генерал Кристофер Кавол генерал Алексус Гринкевичид удахгүй өөрийн ажлыг хүлээлгэн өгөх юм байна. Мөн Ройтерс агентлаг НАТО-гийн цэргийн командлагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн АНУ-ын Сенатын сонсголын үеэр генерал Гринкевич “Украин ялж чадна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь эх оронд нь аюул заналхийлэх болгонд иргэд нь бусад улсын төсөөлж ч чадахгүй тууштай тэмцэл өрнүүлдэг” гэж хэлснийг онцолжээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ

Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл...

img

8 цагийн дараа

Ирэх сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч тө...

img

7 цагийн дараа

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа. -Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг та хэрхэн дүгнэж байна...

img

7 цагийн дараа

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл бол албан тушаалын гэмт хэрэг” гэх сүржин мэдэгдлийг УИХ-ын гишүүн Бат-Өлзи...

img

7 цагийн дараа

Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа

Улсын хэмжээнд 2025 оны 06 дугаар сарын 26-ны 21:30 цагийн байдлаар нийт 15 түймэртэй байгаагаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд