Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Нас

trend

Админ

img

2025 оны 6 сарын 26

img

26

news-img

Ардчилсан нам, МАХН хоёр нас чацуу. Мэдээж МАХН-ын төрсний гэрчилгээг үзвэл өөр юм бичээстэй байгаа даа. Уул нь монголчууд ХХ зууны эхээр эх орныхоо тусгаар тогтнолыг мандуулах хүслээр нэгэн нууц байгууллага үүсгэсэн нь Ардын нам аж. “Ардын намын сэлэм Тогмид” энээ тэрээгийн үед монголчууд өөрийн гэсэн намтай байж. Удалгүй ардын нам Мефистофелийн гарт орлоо. Тэд Оросын большевик намд сүнсээ худалдав. Муулж байгаа юм биш ээ. Тэд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө л сүнсээ худалдсан. Данзан Бодоо нар, тэдний хамтрагч өвөг дээдэс байгуулсан намаа, амь насаа бүгдийг нь Монголын тусгаар тогтнолын төлөө золиослов. Бурхан минь, эх орончдын сүнс нь төрөл дээшлэн, гэгээрэлд хүрээсэй. Ийнхүү Монгол дахь Зөвлөлт холбоот улсын коммунист намын гадаад салбар МАХН нэртэй байгуулагдлаа. МАХН-ын эрх мэдэл, арга барил, зорилго нь аймаар боловч одоо манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллагуудтай агаар нэг зүйл байлаа. Дэлхийн зөн, Дэлхийн банк энэ тэр шиг гэсэн үг. Одоогийн Монгол дахь гадаадын байгууллагуудын дарга нь цэвэр гадаад хүн, заримдаа монгол авгай¬тай гадаад хүн, хааяа гадаад авгайтай монгол хүн, үе үе гадаадынхандаа итгэгдсэн монгол хүн байж, дотор нь монголчууд ажиллах ба ядуурлыг бууруулах, утаа багасгах гэхчлэнгийн хөтөлбөр хэрэгжүүлж байдаг. Тэд Монгол Улсын хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Харин Монгол дахь Большевик намын байгууллага байсан МАХН-ыг Оросын эрхшээлд орсон, эсвэл орос эхнэр авсан хүн удирдаж, Монголд улаан хувьсгал хийх төсөл хэрэгжүүлж байв. Харин тэр үеийн МАХН-ын ашиг сонирхол үзэл санаанд Монголын хууль журам, дүрэм горим нийцэх учиртай болов. Монгол дахь Зөвлөлт холбоот улсын коммунист намын салбар МАХН-ын гишүүд нь монголчууд байж болдог байлаа. МАХН-ын дарга нь хэн байхыг зөвлөлтүүд шийддэг байсан. Юу хийхийг нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд зааж өгдөг. МАХН ба түүний гишүүд зөвхөн “Засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлаг” гэлээ гэдэг шиг механизм байв. Зөвлөлт холбоот улсын коммунист намын их болон бүгд хурал Москвад болж шийдвэр тогтоол гаргах бүрийд манай МАХН-ын гишүүд түүнийг судалж, товчлол хийн аттестатчилуулдаг байлаа ш дээ. Хамгийн сүүлд 1984 оны есдүгээр сард Крем-лийн эмч Евгений Чазов ирээд МАХН-ын төв хорооны бүгд хурлыг (их хурлыг биш шүү) хуралдуулан Ю.Цэдэнбалыг нь солиулаад буцав. Ингээд зогссонгүй Ю.Цэдэнбалыг Москвад гэрийн хорионд орууллаа. Ер нь МАХН-ын удирдагч дарга нарыг алдаа гаргавал Зөвлөлтийн хуулиар Москвад шийтгэн тэндээ цаазалдаг, шорондоо хийдэг байсан. Нэг үгээр хэлбэл тэд манай хүмүүс биш байв. Гэхдээ МАХН Монгол оронд Зөвлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа олон мянган төрийн мэргэшсэн албан хаагч, аппаратчинг улс орондоо бэлтгэж өгсөн нь бол үнэн юм.

Хоёр. Хайр

1990-ээд онд социализм дэлхий даяараа нурлаа. Зөвлөлт холбоот улс тарж, коммунист нам нь хаагдан хөрөнгөө хураалгав. МАХН-ын цаад эзэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэн талийгаач боллоо. МАХН нь шинэхэн байгуулагдсан МоАН, МСДН, МДН-ын нэгэн адил манай Монголын нам болов. Монголын МАХН-ы анхны дарга нь Г.Очирбат байлаа. Монголчуудын өмчлөлд 100 хувь ирсэн МАХН-д үзэл суртлын чадамгай аппарат, улс орны засаг захиргаа, аж ахуйн хамгийн жижиг нэгжийг хүртэл хамарсан сүлжээ, нам юу л даалгана бодох юмгүй биелүүлж сурсан олон арван мянган гишүүд үлдэв. Дээр нь монголчууд МАХН-даа хайртай байлаа. Учир нь Зөвлөлтийн МАХН Монголд ажиллах хугацаанд манай орон тусгаар тогтнолоо бататгаж, иргэншиж, дэвшин хөгжсөн байлаа. Ард түмэн энэ л хайраараа МАХН-ыг дэмжиж байлаа. Бас ардчилсан хүчний залуусыг болчимгүйтэхэд нь түшиг болог гэж саналаа өгч байлаа. Ер нь бол хувьсгал өөрөө болчимгүй л эд л дээ. Өөр олигтой гарц олддоггүй л болохоос. Ойрмогхоноос монголчуудын мэдэлд ирсэн МАХН-ыг түүнийг дагаж өсч хүмүүжсэн, албан хаагч болж төлөвшсөн ахмад үеийн бүтэн давхарга халуунаар дэмжиж байв. Тэд төр гэдгийг МАХН гэж ойлгож байлаа. Үнэхээр ч Монголын төрийн бодлогыг Зөвлөлт холбоот улсын коммунист нам МАХН-аар дамжуулан барьж байсан. Үүнийг илэрхийлэх “намзасаг” гэдэг хэллэг ч байв.

Харин залуу үеийн хандлага ардчилсан хүчний талд байлаа. Залуу хүний шинэтгэх эрмэлзэл бас байна. Харин залуучуудын сортоотой зарим нь МАХН-аас хэд хэдэн “шаанс” олж харав. Тэдний нэлээд нь ардчиллын буянаар баруун гарч, бизнесийн ухаан суралцсан зарим байв. МАХН-д итгэх олон түмний итгэл нэг хэсэгтээ хэвээр хадгалагдахыг тэд мэдрэв. Энэ бол эрх барих боломж гэсэн. Энэ боломжийн цаана томоохон томоохон бизнес байгаа ба намын ахмад үеийнхэн хуучин хүмүүжлээрээ ичиж зовоод, хулгай луйвар хийж зүрхлэхгүй яваад байгааг мэдээдэхэв. Бас хажууд нь МАХН хуучирсан, хоцрогдсоноороо дуудуулж байгааг хэлэх үү? Нэг өглөө сэрээд хартал МАХН хуучин Монголын пионерийн байгууллага гэдгэрхүү юм болжээ.

Гурав. Дүү нь өсөж ах нь нялхрав

1992 онд МАХН-ын гишүүд давамгайлсан Ардын их хурал шинэ Үндсэн хууль батлахад “Улсын Ерөнхийлөгч 45 нас хүрсэн” хүн байх учиртай заалт орлоо. “Ард-чилсан хүчний залуучуудыг ерөнхийлөгч болчих вий” гэж ингэсэн хэмээн хардсаар ирсэн боловч настай нь ахалдаг монгол ёс, хүнд ажил амьдралын туршлага сууж, хий гардаг үе зэргийг бодоогүй биш бодсон зүйл байлаа. Тэр үеийн ардчилагчдын нас нь гуч орчимд эргэлдэж байв. Ер нь хувьсгалыг өөрт нь учирч болох аюулаас үл айх залуу насны зориг, эрч хүчээр хийдэг зүйл. Түүхээс харахад хөгшчүүл ордны төрийн эргэлт зохион байгуулдгаас нийгмийг өөрчлөх хувьсгал хийдэггүй аж. Монголын ардчилсан хувьсгалын баатрууд залуус байсан нь зүй ёсны хэрэг байлаа. Зоримог хувьсгалчид эхлээд малыг хувьд өглөө. Өвгөн дарга нар “мал хувьчилбал цөмөөрөө гулууз мах болон болкоон дээр гарна” гэж муу ёрлон болгоомжилж байв. Тийм юм болоогүйгээр барахгүй мал анх удаа 30 саяас дээш гарав. Зоримог залуус улмаар бүх хүнд гадаад паспортыг өглөө. Өвгөчүүл “гадаад паспорт өгвөл цөмөөрөө гараад явчихна” хэмээн хар амлан зүрхшээж байлаа. Тэгсэнгүй. Харин ч тэд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм “гахай” хоёрыг зэрэг зөөж, айл гэрээ өөд татлаа. Айдаггүй залуус орон сууцыг эзэнд нь өглөө. “Орон сууцаа хувьдаа авахаараа бүгд зараад цөмөөрөө траншейнд очно доо” хэмээн хаширтаа амьд үлдсэн бурхинууд эвэр хошуулав. Тэгсэнгүйгээр барахгүй олон зуун орон сууц шинээр баригдан хүмүүс нүүж орсоор. Хориод жил өнгөрлөө. Айдаггүй залуусын хүчээр хийх учиртай шинэчлэл ч бараглалаа. Хувьсгалыг хөгжлөөр солиход залуус осолтой болдог тэр үе ирэв. Ардчиллын хүүхдүүд ч залуус байхаа болив. Гончигдорж, Энхсайхан, Баабар нараас эхлээд 50 насны төрсөн өдрөө аль ноднин уржнан тэмдэглэв. Бат-Үүл цав цагаан толгойтой болсон төдийгүй энэ зургаан сард байна уу даа хүн болоод үзсэн 50 дахь зунаа тэмдэглэнэ. “Халзан” гэдэг үг хоч бус хүндэтгэл болдог хагас зуун насан дээрээ Да.Ганболд очив. Өмч хувьчлалын Гэрэлчулуун хавар бас л тавь хүрчээ. Ардчиллынхны насны дундаж 50 дээр эргэлдэж байна. Хачирхалтай нь МАХН залуужиж эхлэв. Нэгэн үе эрх чөлөөний төлөө юугаа ч алдахаас айхгүй залуус ардчилсан хүчнийг хүрээлж байсан бол өнөөгийн МАХН-ыг ашиг орлогын тул юу ч хийхээс сийхгүй залуус бүчив. Төрийн ажил албаны туршлагатай ахмад үеийнхэн нь МАХН-ын боловсон хүчний жагсаалтаас арчигдлаа. Ахмад үеийнхний айдас болгоомжлол хувьсгалд тээр болж байсан үе өнгөрч, тэдний төрийн хэрэг хөтлөх туршлага уламжлал яг хэрэг болж буй үед МАХН-ын ахмадууд жийгдлээ. Та гадуур яваад хараарай. Хаана 30-аас доош насны “хүүхдэн дарга” байна. Тэр МАХН-ын боловсон хүчин байж таардаг. Харин 50 орчим насны албан хаагчид нь “ардчилсан хүчний залуучууд”-ын нэг байх болж гээч. МАХН-ын ахмад үеийнхэн уул нь намын хатуу сахилга дор хүмүүжиж, улсаас ганц хадаас ч авчих шуналгүй, төрийн шударга албатууд болж бойжсон нь нэн элбэгсэн. Хувьсгалтай үед ахмадууд шиг садаа үгүй. Учир нь хувьсгал хуучин тогтцоо эвдэн сүйтгэж хаях зориулалттай эд. Хувьсгалаа дуусгаад төвхнөхөд залуус шиг аранга бас үгүй. Учир нь зориг зүрхээс өөр юмгүй хүмүүс арай гэж босгосон шинэ гэрээ нураачих аюул дагуулдгаас тэр. Өвөг дээдэс “Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх амар. Харин мориноос буугаад төийг төвхнүүлэх хэцүү” хэмээн сургажээ. Энэ бол хувьсгалыг залуучуудын зориг цөсөөр хийгээд ахмадуудын туршлагаар дуусгадаг гэсэн үг. Манайхан МАХН-ыг Ах нам хэмээн хүндэтгэн хэлдэг. Хачирхалтай нь дүү нам өсч байргашихын хэрээр ах нам нялхраад явчихдаг байгаа.

Нийтлэлч Б.Цэнддоо

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...

img

3 цагийн дараа

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...

img

3 цагийн дараа

ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...

img

2 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...

img

2 цагийн дараа

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд