мэдээ
МАН-ын бүлгийн хуваагдал УИХ-ын даргад хариуцлага тооцоход хүргэх үү

Админ
2025 оны 6 сарын 26

100

УИХ дахь Монгол ардын намын бүлэг гуч гаран, гуч гарангаараа хуваагдсан. Энэ нь өөрсдийн нэг жил ч ажиллаж амжаагүй Засгийн газраа огцруулах үеэр тод харагдсан. Гэвч тус намын гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй өдий хүргэсэн. Тэд “Аа энэ бол яахав, тухайн өдрийн л үйл явдал, манай намын бүлэг хуваагдсан, сарнисан юм бол байхгүй. Зүгээр ийм байгаасай гэж мөрөөдсөн хүмүүсийн л зөгнөл” гэсэн тайлбар хаа хаанаа хэлж байлаа. Гэвч сая УИХдахь намын бүлгийн дарга сонгоход энэ байдал дахин ил тодоор харагдлаа. Дээрээс өгсөн чиглэлд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг бүлгийн даргаараа сонгох ёстой гэсэн байв. Харин гишүүд нь энэ чиглэлийг үл хэрэгсэн бүлгийн даргаараа Ж.Бат-Эрдэнийг сонгосон. Тэр нь энэхүү бүлэглэлийн хүн гэж тодруулахаас өмнө ямар ч байсан дээрээс хэлсэн үгэнд орохгүй гэсэн өөрийн толгойтой бүлэглэл үүсчээ гэдэг нь эндээс харагдана. Харин УИХдахь намын бүлэг ингэж хуваагдсан нь УИХ-ын даргын хариуцлагагүй ажиллагаанаас үүдэлтэй гэсэн зэм намын гишүүдийн дунд болон “дээд дарга” нарын зүгээс гарсан сураг байна. Тэд бүлгийн үйл ажиллагааг нэгдмэл нэг болгохгүй бол хариуцлага тооцно хэмээн анхааруулсан гэсэн яриа гишүүдийн дунд тарсан гэнэ. Намын бүлгийн хуваагдал УИХ-ын даргын сэнтийд нөлөөлөх хүртлээ хурцдаж байна уу гэсэн таамаг улс төр судлаачдын дунд хөвөрч эхэллээ.





Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...
8 цагийн дараа
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...
8 цагийн дараа
ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...
7 цагийн дараа
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд