Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

trend

Админ

img

2025 оны 6 сарын 27

img

81

news-img

Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл бол албан тушаалын гэмт хэрэг” гэх сүржин мэдэгдлийг УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд хийгээтэхлээ. Үүний араас Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан “Би нэг ч төгрөг шилжүүлээгүй, надад хамаагүй. П.Наранбаяр миний бодлогыг үргэлжлүүлэхгүй байна” гэсэн утгатай мэдэгдлийг сошиал хуудсаараа цацав.

Түүний хэлснээр бол Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл өөрт нь огт хамаагүй юм байх. Гэтэл энэ төслийн суурь судалгаа 2019 оноос эхэлж 2020 оноос хэрэгжсэн байдаг. Хөтөлбөрийн хэрэгжилт 5 дахь жилдээ 3 дахь үе шатандаа ороод явж буйг төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна. Тэгэхээр энэ төсөл Л.Энх-Амгаланг сайд байхад ч үргэлжилж байсан гэсэн үг. Нөгөө талаас Л.Энх-Амгалан өөрөө сайд байхдаа 2023 оныг Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил болгон зарласан. Нэр нь өөр болохоос зорилго агуулга нь яг адилхан. Ингээд харахаар Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан зориуд мэдэн будилж, “улстөржсөн” гэх дүгнэлтийг төвөггүй хийчихэж болохоор байна.

Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэн сургууль бүрт ахиц дэвшил, амжилт гарсныг олон жишээгээр нотолж болно. Тиймдээ Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төслийн багийнхан 180 гаруй сургуулийн хүсэлтэд дарагдчихсан сууж байна. Төсөл хэрэгжсэн сургуулийн үнэлгээ сайжирдаг, сурагчдынх хичээл таслалт арилдаг, сэтгэл зүйн элдэв асуудал нь шийдэгддэг гээд яривал маш олон гоё үр дүн цувардаг юм билээ. Энэ бүгдийг төслийн багийнхан биш төсөл хэрэгжсэн сургуулиудын багш, сурагчид ам дамжуулан ярьцгаадгийг зориуд тодотгоё.

Боловсролын салбарын чансаагаараа дэлхийд гэж яригддаг Япон стандартыг Монголд нутагшуулсан сургууль бол “Шинэ Монгол”. Тэд олон улсын стандартыг Монголынх болгож нутагшуулж бүрэн чадсан ноу-хаугаа ямар ч үнэ төлбөргүйгээр төрийн өмчийн улсын сургуулиудад хөдөө, хот гэж ялгалгүйгээр түгээж эхэлсэн нь Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл юм.

Өөрөөр хэлбэл Л.Энх-Амгалан тэргүүтэй эрх мэдэл, мөнгө төгрөгтэй хүмүүсийн хүүхдүүд л сурч чаддаг олон улсын стандарттай сургуулиудын ноу-хауг жирийн иргэдийн хүүхдүүд суралцдаг улсын сургуулиуд мэдэрч эхэлсэн гэсэн үг. Боловсролын экс сайд энэ төслийн ийм давуу тал, үр өгөөжийг анзаарч хараагүй гэдэгт хэн ч итгэхгүй.

Тэгэхээр Боловсролын сайдын суудлын төлөө увайгүй улстөр хийж, үнэн бодит мэдээллийг сонсохыг хүсэхгүй байгаа гишүүдэд энэ мэт мэдэгдлээрээ илтэд дэмжлэг өгөөд буй Л.Энх-Амгалан гишүүнд ямар далд сонирхол байна вэ.

Л.Энх-Амгалан уг төслийг эсэргүүцэж байгаад гурван л шалтгаан байна. Нэг бол мань эр сайдын суудлаа ахиад санагалзаад эхэлсэн. Эсвэл өөрийн хүнийг Боловсролын сайдын суудалд лоббидохоор сэтгэл шулуудсан. Бүр үггүй бол экс сайд Монголын боловсролын салбарыг самрахаар шийдчихэж. Учир нь одоогоор Боловсролын салбарт хэрэгжиж буй ганц гэгээтэй, өгөөжөө өгч буй төсөл бол Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл юм.

Б.Цогтоо

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10065 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

8 цагийн дараа

Х.Владимир: Хагас кокс нүүрсийг ердийн зууханд шатаах боломжгүй

Сайжруулсан шахмал түлш, хагас кокс шахмал түлшний талаарх олон нийтийн дунд өрнөсөн ойлголтын  зөрүүг арилгах асуудалд Уул уурхайн ...

img

8 цагийн дараа

ЧУУЛГАН: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

img

7 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэ...

img

7 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани болон 3х3 төрөл ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Creatra Art

Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэн сургууль бүрт ахиц дэвшил, амжилт гарсныг олон жишээгээр нотолж болно.

trend

AI Song Generator

Турийн שмчийн сургуулиудын менежментийг сайжруулах тіс֩л хэрэгжсэн сургууль бкрт ахиц дэвшил, амжилт гарсныг олон жишээгээр нотолж болно.

Онцлох нийтлэлүүд