Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Х.Владимир: Хагас кокс нүүрсийг ердийн зууханд шатаах боломжгүй

trend

Админ

img

2025 оны 6 сарын 27

img

69

news-img

Сайжруулсан шахмал түлш, хагас кокс шахмал түлшний талаарх олон нийтийн дунд өрнөсөн ойлголтын  зөрүүг арилгах асуудалд Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Владимир миний бие мэргэжлийн тайлбар өгөх нь.

          Чулуун нүүрсийг коксжидог, коксжидоггүй нүүрс гэж ангилдаг. Агааргүй битүүмжилсэн орчинд 380-5500С хүртэл халаахаар уян налирхай байдалд орж (бөсөх, caking, спекающийся),  6000С-аас дээш температурт барилдан хатуурч 9000С температурт хатуу бөх кокс болдог нүүрсийг бөсөх чанартай коксжидог нүүрс гэнэ. Манай Тавантолгой, Нарийнсухайт, Хөөтийн  нүүрсний ордын К, Ж, Г маркийн, үнэтэй,  чулуун нүүрс юм. Ийм төрлийн баяжуулсан, угаасан нүүрсний баяжмалыг коксжидог нүүрсний баяжмал мөн завсарын бүтээгдэхүүн буюу (мидлинг) гэж нэрлэдэг.

Хүрэн нүүрс, зарим төрлийн коксжидоггүй чулуун нүүрсийг агааргүй орчинд 500-5500С халаахад нунтаг боловч найрлагын хувьд бүхэллэг кокстой төстэй нүүрстөрөгжсөн (нүүрстөрөгчийн агууламж ихэссэн)  үлдэгдэл үүснэ. Тэдгээрийг хагас кокс, дунд болон өндөр температурын кокс буюу термонүүрс гэдэг.

        Дэгдэмхий болон утааны талаарх ойлголт: Дэгдэмхий бодис багатай нүүрс, коксоор хийсэн шахмал түлш түлэхэд утаа бага гарна, тийм учраас Хятадаас импортлох хагас коксоор хийсэн түлшний дэгдэмхий бодисын агуулга мидлинг түлшнийхээс хоёр дахин бага учраас агаарын бохирдол хоёр дахин буурна гэж ярьж байгаа нь буруу  ойлголт юм. Хэвлэлийн нэгэн эх сурвалжид “шинжилгээгээр (хагас коксын түлшийг хэлж байх шиг)  мидлингээр хийсэн түлшнээс дэгдэмхий бодис 56%-иар, хүхэр 40 гаруй хувиар, угаарын хий 10 гаруй хувиар буурсан, илчлэг нь илүү байсан нь батлагдсан” гэжээ. Иймэрхүү утгатай үгийг сошиалд олон хүн хэлж бичиж байна. Дэгдэмхий бодис бол утаа биш юм. Дэгдэмхий бодис аливаа түлш төдийгүй бүх органик бодисын бүрэлдэхүүн хэсэг. Органик бодисыг агааргүй орчинд халаахад задарч хий, уур болж дэгддэг хэсгийг дэгдэмхий бодис, хатуу хэвээр үлддэг хэсгийг нүүрстөржсөн үлдэгдэл буюу хагас кокс, термонүүрс, кокс гэнэ. Дэгдэмхий бодисын дийлэнхи хэсэг нь сайн шатдаг органик нэгдлүүд, дэгдэмхийн агуулга ихтэй түлш урт дөл үүсгэж хөнгөн, гүйцэт шатдаг давуу талтай иймд дэгдэмхий бодис утаа биш харин түлшний шатах массын бүрэлдэхүүн хэсэг юм.Түлшний найрлага, шатаалтын горим, зуухны боловсронгуй биш байдал зэрэг шалтгаанаар шаталтын хий (гарах хий) тоос, тортог, үнс, угаарын хий СО, хүхрийн ба азотын оксидууд, уур хийн байдалтай органик бодисууд, хүнд хортой элементээр бохирдож, ингэж бохирдож гарсан хийг УТАА гэнэ. Ингэхээр түлш дэх дэгдэмхий бодисыг утаа гэж ойлгож болохгүй , дэгдэмхий бодис ихтэй 70%-иас багагүй хуурай мод түлээ,  үртсэн болон шахмал сүрлэн түлш, малын аргал бууцаар хийсэн шахмал түлшийг утаагүй эко түлшинд хамруулдаг. Дэгдэмхий бодис ихтэй мод, хүрэн нүүрс, аргал ,хөрзөн мэтийн нүүрсний авцалдан шатах темпертур нам, урт дөл үүсгэн сайхан шатдаг, улайсан шатах хугацаа бага байх тул  хөнгөн түлш гэнэ.

Харин дэгдэмхий бодис багатай дээд ангиллын чулуун нүүрс, хагас кокс, коксийн авалцан шатах температур өндөр тул тусгай зориулалтын асаагч хэрэглэнэ. Эрчимтэй шатах үедээч дөл багатай, ялангуяа улайсан шатах үе шатандаа нэмэлт агаарын үлээлэг шаардана, дутуу шатаж тоос, тортог, угаарын хий их хэмжээгээр үүсгэх тул энгийн ердийн зууханд шатаах боломжгүй юм. Хагас кокс түлш нунтаг учраас түүнийг шахаж байж сайн түлш болно. Шахмал хагас коксыг утаагүй түлш гэж болох талтай ч битүүмжлэл сайтай, тохирсон сайн зууханд агаар хангалттай орчинд шатаавал гарах хий нь утаагүй цэвэр байна. Харин манай гэр байшингийн зуухны чанараас хамаарч түлш дутуу шатаж угаарын хий үүсэж, оршин суугч угаартах зовлон бий. Хятадаас авах хагас кокс шахмал түлшний дэгдэмхийн агуулга 10 орчим хувь ийм түлшний авцалдан шатах темпертур өндөр, асаагч хэрэгтэй дөл богинтой тул зуухан дээр хоол болохгүй, агаарын оруулга, үлээлэг хангалтгүй зууханд дутуу шатаж угаарын хий их хэмжээгээр үүсгэж гэрийхний эрүүл мэндэд аюул учруулах магадлал мидлинг түлшнээс ч илүү байна. Мидлингээс ч хүнд түлшний ангилалд хамаарах юм.  Тийм учраас хүнд түлшийг ахуй нөхцөлд хэрэглэхэд сайн чанарын зуух хэрэгтэй. Иймд хагас кокс, коксийн хольцтой шахмал түлшийг зориулалтын сайн битүүмжтэй, нэмэлт агаарын тохируулгатай зууханд шаталтын горимыг хагас автомат болон бүрэн автомат горимоор удирдаж хэрэглэдэг юм.

Төөрөлдсөн шийдвэр: Өнөөдөр Нийслэлийн удирдлага “Тавантолгой  түлш” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага менежментийг хэрэгжүүлээд ирэх өвөл нийслэлийн  200 мянган ердийн зуух пийшэнтэй айл өрхийг хагас коксон импортын шахмал түлшээр хангах шийдвэр гаргасан нь маш төөрөлдсөн шийдвэр гэж үзэж байна. Энэ шийдвэрээ Үндэсний агаарын бохирдолын  хорооны эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан шийдвэр гэж эрх бүхий албан тушаалтнууд мэдээлээд байна. Эрчим хүчний сайдын 94 дүгээр “Хагас коксийн орцтой шахмал түлш үйлдвэрлэх тухай” тушаалын дагуу хийж гүйцэтгэсэн хагас коксын орцтой шахмал түлшний туршилтын үр дүнг, агуулгыг зөрүүтэй ойлгож, Үндэсний бодлогын хорооны гишүүд, эрдэмтдийн зөвлөлд  буруу зөрүүтэй мэдээлэл танилцуулснаас үүдэн дээрх шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн удирдлага энэ шийдвэрээ нэн даруй эргэн харж, хараат бус экспертүүдээр хянуулж8 залруулах арга хэмжээг нэн даруй авна гэдэгт итгэлтэй байна.

 

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гишүүн, МУ-ын зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Владимир

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Монгол Наадам” цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” арга хэмжээ энэ оны 06 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуула...

img

6 цагийн дараа

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, А.Ариунзаяа,...

img

5 цагийн дараа

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Зургаадугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл, Архангайн нутгаар, 28-29-нд шилжих...

img

5 цагийн дараа

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэ...

img

4 цагийн дараа

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10065 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд