Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

trend

Админ

img

2025 оны 6 сарын 27

img

18

news-img

Цахим спорт сонирхогч Ю.Ариунзаяаттай ярилцлаа. Тэрээр өөрийн амьдралын сүүлийн 10 орчим жилийг цахим спортыг судлахад зарцуулжээ. Ингээд өөрийн туршлага дээр үндэслэн “Подвалиас эхэлсэн цахим спорт” номыг бичсэн байна. Түүний хувьд залуусын дунд цахим спортын “Загалмайлсан эх” гэх нэрээр танигджээ.


-Таны хувьд яагаад цахим спортод дурлах болсон талаараа ярихгүй юу. Яг юу нь таны сонирхлыг татсан юм бэ?

-2016 онд MongolZ Азийн майнорт ялсны дараа залуучуудын сэтгэгдлийг уншсан юм. Тэр нь яалт ч үгүй миний сонирхлыг татсан л даа.

Тэнд бичсэн сэтгэгдэл нь эцэг эхчүүд нь тэднийг ойлгодоггүй, мэддэггүй гэснээс гадна аав ээжээсээ алганы амт амсаж үзээгүй эрэгтэй хүүхэд байгаагүй. Энэ нь яалт ч үгүй энэ салбарт орж, эдгээр буруу ойлголтыг залруулах юмсан гэсэн сэдлийг төрүүлж байлаа

Бид л мэддэггүй болохоос биш цахим спорт чинь бүхэл бүтэн нийгмийн нэг салбар болтлоо хөгжиж байгаа юм байна гэж тухайн үедээ харж байсан. Тэгээд ямартаа ч үе хоорондын гүүр болчих юмсан гэж бодоод сонирхож орсон. Анх сонирхож эхлэхэд энэ тоглоомд миний мэдэх нэг ч зүйл байгаагүй. 2017 онд MongolZ ирж тоглоход ямар тоглоом байдгийг нь ч мэддэггүй байсан. Гэхдээ л хоцорч болохгүй салбар юм байна гэдгийг гадарлаж байгаа. Хүмүүс яагаад Mon­golZ юм гэж асуудаг. Яагаад гэвэл цахим спорт гэдэг зүйлийг мэдэж аваад, судалж үзэхэд хамгийн түрүүнд миний толгойд үлдсэн нь энэ байсан. 2017 онд нэг стрийм үздэг байлаа. Тухайн үедээ стрийм гэдгийг ч мэддэггүй байлаа. Тэгээд ямартаа ч тав таваараа баг болоод нэгэн рүүгээ бууддаг юм байна гэдгийг үзэж ойлгоод, анх сурч байсан. Миний сониуч зан энэ тоглоомыг ойлгож, сурахад нөлөөлсөн гэж боддог. Мэдээж Mon­golZ Азиас хамгийн анх очиж тоглож байсан гэдэг утгаараа тухайн үед надад цоо шинэ мэдлэг өгч байсан. Одоо бол манай улсын нүүр царай, салбарын төлөөлөл болчихоод байна шүү дээ. Ингэж л би энэ цахим спортод анх орж байлаа.

-Таны гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс чинь яаж хүлээж авдаг вэ. Та өөрөө тоглодог уу?

-Мэдээж манай гэр бүлийн хүн намайг дэмжээгүй бол би өнөөдрийн энэ түвшинд хүрэхгүй байсан. Манай найзууд эхлээд ойлгодоггүй байлаа. “Хүүхдүүдтэй нийлээд буу шийдэм болоод яваад байх юм” гэдэг байсан. Заримд нь тайлбарлаад ярихаар сонирхолтой байдаг л байх. Харин зарим нь цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулж байгааг минь бодоод “Өнөөх тоглоом чинь яаж байна” гэдэг юм. Яах вэ, би өөрөө тоглоомуудыг хараад ойлгоно л доо. Яваандаа аль нэг тоглоом руу нь орох л байх.

-Ер нь дэлхий дахинтай харьцуулахад манай улсын цахим спортын хөгжил ямар байна вэ?

-Дэлхий дахинтай харьцуулахад манай улсын цахим спортын хөгжил хоцроогүй гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ салбар нь сүүлийн 20-30 жил маш идэвхтэй өрнөж байгаа. Цахим спортын онцлог нь технологи дамжаад, хил хязгааргүй орчинд маш хурдтай хөгждөгт байгаа юм. Миний хувьд Монгол Улс энэ хөгжлөөс холдчихлоо гэж хэлэхгүй. Нөгөө талаас цахим спортын төрлүүд нь зэрэг гарч ирээд, хөгжиж байгаа. Яагаад гэвэл бидний тоглодог медиа тоглоомууд цахим спорт болоод хөгжиж байгаа. Өнөөдөр дэлхий дээр хоёр сая орчим медиа тоглоом байна. Үүнээс 20 орчим нь спорт болоод идэвхтэй хөгжөөд явж байна. Тоглоомоос спорт болох нь ялгаатай. Тоглоом бол хэсэг найзууд цагаа өнгөрөөхийн тулд тоглодог. Харин спорт нь зорилго тавьдаг, түүндээ хүрэхийн тулд хичээллэдэг учраас мэргэжлийн тамирчин болдог. Түвшин ахих тусам мэргэжлийн багт харьяалагдаж, мэргэжлийн дасгалжуулагчаар хичээллүүлдэг. Тэнд болж байгаа өрсөлдөөн нь азанд тулгуурлаагүй, харин дүрэм журамтай байх ёстой. Тэмцээнд оролцож байгаа хүн бүр тэгш эрхээр хангагддаг тоглоомын дүрэмтэй.

Мөн тэмцээнд оролцож байгаа хүмүүсээ урамшуулж, цолноос гадна санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Цахим спорт яагаад хил хязгааргүй байна вэ гэхээр интернэттэй холбоотой. Интернэт гарснаар видео тоглоом асар хурдтай тархаж, олны хүртээл болж спорт болох зам руугаа орсон. Тоног төхөөрөмж нь ч маш хурдтай хөгжиж байна.

Манай эцэг эхчүүд хүүхэд нь видео тоглоом тоглоод байгаа юм уу, и-спортоор хичээллээд байна уу гэдгийг ялгахгүй байна. Үүнээс болоод зөв голдиролдоо ороход нь сөргөөр нөлөөлчих вий дээ гэж боддог болсон. Тийм учраас би “Подвалиас эхэлсэн цахим спорт” гэдэг ном бичсэн. Энэ ном миний сүүлийн есөн жилийн хөдөлмөр. Энэ олон жил цагаа зарцуулсан хөдөлмөрөө хүмүүст хүргэх сэн гэж бодсон. Энэ номыг хэн ч аваад уншчихад ойлгомжтой.

Би англи хэлгүй, тоглоом надад хамаагүй гэх хандлага битгий гаргаасай. Хэзээ нэгэн цагт таны ач зээ нар чинь видео тоглоом тоглоно, тоглож байгаа. Тэрийг нь ойлгохын тулд энэ ном хэрэг болно.

-Таны хувьд өдөрт хэдэн цагийг цахим спортод зарцуулдаг нь сонирхолтой санагдаж байна?

-Би өдөрт цахим спортод дор хаяж нэг цагийг зарцуулдаг. Өдөрт ямар нэгэн юм уншиж, мэдээллийн сайт руугаа орохгүй бол мэдээллээс хоцорчихдог. Би өөрөө “esportsnews.mn” гэдэг сайттай. Монгол хэл дээр цахим спортын тухай бичиж байгаа цорын ганц вэб сайт нь. Бас миний өөрийн хөтөлдөг пэйж хуудас бий. Энэ бүхнээ хийгээд явахад надад маш их хүч шаарддаг ч залуусын эрч хүч надад үргэлж эерэг зүйл авчирдаг. Хэдийгээр би 59 настай ч Америкт ажиллаж амьдраад, авсан цалингаасаа өөрийнхөө дуртай зүйлд мөнгө зарцуулж байна.

-Цахим спортын талаарх хандлагыг өөрчлөхийн тулд юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг нь болсон. Сая MongolZ багийн тоглолтыг талбай дээр бөөнөөрөө цуглаад үзлээ шүү дээ. Өнөөдөр манай улсад олон нийтийн сөрөг хандлага ихэнх тохиолдолд мэдэхгүй байгаагаас болдог. Бидний үед мэдлэгийг зөвхөн ном сонин, багшаасаа авдаг байсан. Тэгвэл одоо үгүй болчихоод байна. Мэдлэг, боловсролыг олон нийтийн сүлжээнээс, том платформуудаас авдаг болчихоод байна. Тийм учраас манай үеийнхэн, эцэг эхчүүд мэдэхгүй, чадахгүй юмаа үр хүүхдээсээ асуудаг болмоор байна. Ингэж байж ойлголтын зөрүү арилна.

Г.БАЛГАРМАА

Ө.ХАЛИУНГО

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Монгол Наадам” цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” арга хэмжээ энэ оны 06 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуула...

img

7 цагийн дараа

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, А.Ариунзаяа,...

img

7 цагийн дараа

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Зургаадугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл, Архангайн нутгаар, 28-29-нд шилжих...

img

6 цагийн дараа

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэ...

img

6 цагийн дараа

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10065 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд