мэдээ
Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Админ
2025 оны 6 сарын 27

21

Засгийн газрын энэ сарын 25-нд болсон ээлжит хуралдаанаас нефть импортлогч компанид хөнгөлөлттэй зээл олгож, шатахууны нөөц бүрдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ талаарх мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хийж “Ойрхи Дорнодын зарим улс буюу Иран, Иракт болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Ормузын хоолой дэлхийн түүхий нефтийн тээврийн 25 хувийг хамаардаг тээвэрлэлтийн суваг хаагдах эрсдэлтэй нөхцөлд орж байна” гэж олон нийтэд мэдээлэв.
Ормузын хоолойгоор дэлхийн түүхий нефтийн 25 бус 20 хувийг тээвэрлэдэг. Иймээс таван сая баррель нефть нэмсэн худал мэдээллийг. Г.Дамдинням сайд иргэдэд өгөв. Ормузын хоолойгоор Арабын том улсуудаас гадна Ираны өөрийнх нь нефть тээвэрлэгддэг. Энэ сувгийг хаачихдаг юм гэхэд Иран шууд Арабын хүчирхэг улсуудын дайсан болохоос гадна өөрөө вальют бас бараагүй болно. Иймээс Г.Дамдинням сайд огт үндэслэлгүй худал мэдээлэл иргэдэд өгөв. Мөн тэрбээр “Нефтийн брент үнэ өчигдөр 5.7 хувиар өссөн” гэж мэдээлсэн. Хаана ч “Нефтийн брент үнэ” гэдэг зүйл байдаггүй. Харин https://ru.investing.com/commodities/brent-oil гэсэн хаягаар ороход энэ сарын 23-ны 8:30 цагт 77.42 ам.доллар байсан Врент маркийн нефтийн үнэ Г.Дамдинням сайдын “Өчигдөр 5.7 хувиар өссөн” гэсэн энэ сарын 24-ний 8:30 цагт 68.06 ам. доллар болон буурч, түүний худал ярьж байсан өдөр буюу энэ сарын 25-ны 8:30 цагийн байдлаар Врент маркийн нефтийн үнэ бүр 66.86 ам. доллар болж буурсан байв.Энэ бол ирээдүй цаг дээрх фьючерс үнэ буюу одоо цаг дээр үүнээс хамаагүй хямд зарагдаж байгаа гэсэн үг юм. Мөн Оросын чанаргүй “Уралс” маркийн нефтийн үнэ мэдээж “Врент”-ээс хямд зарагддаг. Иймээс монголчууд бидэнд албан ёсоор олон янзын худал мэдээлэл тараасан Г.Дамдинням сайдыг иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйж, ардчилсан ёсны дагуу ёс суртахууны хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж байна.
Ө.Тулга





“Монгол Наадам” цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” арга хэмжээ энэ оны 06 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуула...
7 цагийн дараа
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, А.Ариунзаяа,...
6 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Зургаадугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл, Архангайн нутгаар, 28-29-нд шилжих...
6 цагийн дараа
МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэ...
5 цагийн дараа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10065 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд