гадаад
Али Хаменеи: Бид ялсан

Админ
2025 оны 6 сарын 30

1162

Цөмийн гурван байгууламжид нь нэгэн цэрэг цохилт өгсний дараа Ираны цэргийнхэн Катар, Ирак, Сирид байрладаг АНУ-ын цэргийн баазуудад долоон баллистик пуужингаар цохилт өгсөн. АНУ-ын ерөнхийлөгч олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсанд “Манай ганц ч цэрэг амь үрэгдэж, шархдаагүй. Ямар цохилт, хэзээ өгөх гэж байгаагаа урьдчилж анхааруулсан Ираны удирдлагад баярлалаа” гэж бичсэн. Тэгвэл Ираны дээд удирдагч аятола лам Али Хаменеи энэ цохилтын дараа анх удаагаа Ираны ард түмэнд хандан төрийн телевизээр 13 минут үг хэлж “Бид ялсан” гэж зарлав. Аятола лам “АНУ-ын удирдлага бид оролцохгүй юм бол Израиль дэлхийн хөрснөөс арчигдах болно гэдгийг ойлгосныхоо дараа шууд энэ дайнд хөндлөнгөөс оролцсон. Гэхдээ энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй. Харин Исламын Бүгд Найрамдах Улс Америкт хүчтэй цохилтоор хариу барьж, давуу байдал олж авлаа. Тэд манай цөмийн байгууламжид халдсан. Энэ нь мэдээж олон улсын шүүхээр шийтгэгдэх ёстой асуудал, гэхдээ тэд тийм ч их хохирол манай байгууламжуудад учруулаагүй. Хэрвээ дахин ийм халдлага хийвэл манай бүс нутагт байгаа АНУ-ын цэргийн баазуудад Иран дахин цохилт өгнө. Лалын Бүгд Найрамдах Иран Улс бүс нутаг дахь АНУ-ын баазуудад нэвтрэх бүрэн боломжтой. Иймээс шаардлагатай гэж үзвэл бид нэмэлт арга хэмжээ авах боломжтой. Ийм зүйл олон удаа давтагдаж магадгүй, хэрэв АНУ манай улс руу цохилт хийвэл дайсан болон түрэмгийлэгчийн хүлээх хохирол өндөр байх болно” гэж мэдэгдэв. Ираны удирдагч ийнхүү ялалт байгуулснаа зарлаж байхад НҮБ-д суугаа Ираны төлөөлөгч АНУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлж “Дайн логикийн хувьд утгагүй зүйл боллоо. Иймээс дипломат логик руу буцах болсон” гэж мэдэгдэв. Мөн Нью-Йоркийн Гадаад харилцааны зөвлөлийн ахлах ажилтан Рэй Такей Bloomberg агентлагт “Ираны хувьд дипломат зам нь цохилт өгөхөөс өмнөх шиг одоо ч хэрэгжих боломжтой зүйл” гэжээ.
Энэ нь Ираны дээд удирдагч аятола Али Хаменеи, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй адил тэртэй тэргүй худлаа ярьдаг гэдгийг нь мэддэг болсон гадаад улсын иргэдийг шууд орхиж, өөрийн иргэддээ “баатар” болж харагдах гэсэн ядмаг арга болов. Судлаачид “Удирдагчид нь худлаа яриад эхэлбэл дэглэм нь “удахгүй болсон”-ны нэг гол шинж болдог” гэдэг. Ерөөс дарангуйлагч дэглэмтэй улс маш их зардал шаарддаг, сүртэй цэргийн парад хийдэг нь гадны улсуудын энгийн иргэдийг сүрдүүлэх, харин өөрсдийн иргэддээ ямар “хүчтэй” гэдгээ харуулах гэсэн зорилготой үйлдэл юм. Иймээс сүртэй нь аргагүй жагсаж байсан цэрэг, техникүүд нь дайнд оронгуут өөрсдийн жинхэнэ хүч, чадлыг үнэнээр нь харуулж эхэлдэг. Тухайлбал, Москвагийн дэргэдээс ухарч эхэлсэн А.Гитлертэй адил В.Путин ч Киевийн дэргэд бут цохиулж, эзлэн аваад байсан их хэмжээний нутгийг алдаж ухарсан. Дараа нь богино хугацаанд дэлхийн бүх дайны хохирлыг эвдсэн шинэ “амжилт”-ууд тогтоож, бүтэн жил довтолж байгаа ч Украины нутгийн ганц хувьтай тэнцэх нутгийг буцаан эзэлж, оронд нь алдсан цэргийнх нь тоо сая давсан. Цэргийн шинжлэх ухаанд үүнийг “Стратегийн ялагдалд хүргэх тактикийн ялагдал” гэдэг. Харин Кремлийн суртал ухуулга “Бид ялж байна” гэж сурталдсаар л байна. Иймээс Ираны дээд удирдагчийн “Бид ялсан” гэж зарлаж байгаа нь “Ормузын хоолойг хаана” гэж сүрдүүлсэн шиг нь оргүй хоосон зүйл юм. Учир нь дэлхий өдөрт 100 сая баррель нефть тээвэрлэдэг бөгөөд үүний 20 арай хүрэхгүй хувь нь Ормузын хоолойгоор тээвэрлэгддэг. Иран энэ хоолойг хаана гэдэг нь тээврийн хөлөг онгоцнуудыг их буугаар буудаж, эсвэл пуужингаар харваж, хамгийн гол нь хөвдөг мини тавихаас өөр аргагүй болно гэсэн үг билээ. Хэрэв ингэвэл Иран орлогоо алдсан Арабын хүчирхэг улсуудын шууд дайсан болох төдийгүй өөрөө валют бас бараагүй болно. Иймээс Ираны дээд удирдагч, аятола ламын хийсэн энэ мэдэгдэл нь дарангуйлагч нарын байнга хийдэг, хоосон сүрдүүлгээр ард иргэддээ “баатар” болж харагдах гэсэн ээлжит оролдлого төдий зүйл юм.
Г.АМАРСАНАА





Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
Ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ. Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж,...
4 цагийн өмнө
Улаанбурханаар өвдсөн нэн хүнд 2 хүн байна
Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс хүргэлээ. Долдугаар сарын 16-ны байдлаар батлагдсан тохиолд...
6 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн амь насаа алджээ
Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн...
6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сары...
7 цагийн өмнө
Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



1ma2k
cialis store in philippines – https://strongtadafl.com/ tadalafil and sildenafil taken together

aa03i
where to buy generic cialis ? – generic cialis super active tadalafil 20mg how many mg of cialis should i take

ibdvo
order cenforce without prescription – purchase cenforce without prescription order cenforce 100mg for sale

