Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

“Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу, Гадаад харилцааны сайд аа

trend

Админ

img

2025 оны 6 сарын 30

news-img

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг тойрсон хов жив, элдэв шуугиан тасрахгүй шинжтэй дэг ээ. Саяхан гэхэд л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дунд хов зөөж засаг самарсан. За энэ ч яахав, үүнээс ч ноцтой, том агуулгатай нэг асуудлыг аялагч Б.Мөнхцэлмэг X-т жиргэчихэж. Мань эр “Казахстан, Туркменистан станы удирдлагууд зүгээр л Монголд ирж үзье гээд ойрхон ойрхон ирээд байхгүй байх. Ямар хамтын ажиллагаа, геополитик байгаад байна” гэж жиргэсэн байна лээ.

Нээрээ л ухаад, эргэцүүлээд бодсон чинь сүүлийн жилүүдэд манай Ерөнхийлөгч Төв Азийн хэдэн “стан”-уудад айлчилж, хариуд нь өнөө улсынх нь Ерөнхийлөгч нар манай улсад айлчилсан байх юм. Хуучин ЗХУ-ын малгай дор аж төрж яваад өрх тусгаарласан цөөн хэдэн улсыг дэлхийгээрээ “стан” гэцгээдэг. Дарангуйлагч ганц хаантай, авлигад идэгдсэн, Путины хараа нөлөөнөөс гарч чаддаггүй хэцүүхэн улсууд учраас дэлхий даяараа тэднийг “стан” гэж хөөрхийлдөг юм.

Төрийн тэргүүний гадаад айлчлалыг товлож хэрэгжүүлдэг субьект нь ГХЯ. Бүр тодруулж хэлбэл Гадаад харилцааны сайдын голлож хариуцдаг зүйл. Гурван засаг дамнан Гадаад харилцааны сайдад дархлагдсан Б.Батцэцэг Ерөнхийлөгчийг маань “стан”-ы орнуудад л айлчлуулдаг боллоо. Ялалтын баяраар ОХУ-д айлчлуулаад яалаа. Бусад улсын төрийн тэргүүнүүд Путинтэй зэрэгцээ суудалд тухалцгааж байхад манай Ерөнхийлөгч тээр хойно нэг ахмад дайчин эмээтэй зэрэгцээд суучихсан их л гундуу харагдсан. Суусан ч биш юм аа, төрийн тэргүүнийг маань тээр хойно хатавчинд суулгачихаж байгаа юм л даа, гадаад бодлого гэсэн өнцгөөс харвал.

Шуудхан хэлэхэд, манай төрийн тэргүүн тэр өдөр дэлхийн шившиг болчихсон. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд Азийн ардчиллын баянбүрд гэгддэг Монголыг маань “Путины харцаар хөдөлдөг стан-уудын нэг” гээд харчихаж байгаа юм. Гуравдагч хөршүүддээ, хөгжлөөрөө цойлсон өрнө хийгээд дорнын улсуудад ингэж харагдана гэдэг Монголын хувьд том гарз, том эрсдэл.

Ерөнхийлөгчийг, цаашлаад Монголыг дэлхийд шившиглэсэн энэ явдлын төлөө хариуцлага хүлээх цор ганц хүн бол Гадаад харилцааны сайд. Төрийн тэргүүн Б.Батцэцэг сайдад итгэж найдаад гадаад харилцаагаа хариуцуулсан. Тэгэхээр улсын Ерөнхийлөгчөө гадаад айлчлалын үед ямар статустай яаж харагдуулах бүх хариуцлага ГХЯ-нд ирнэ гэсэн үг. У.Хүрэлсүхийн ч юм уу, В.Путины асуудал огт биш. Товчхондоо Ерөнхийлөгчийг тээр хойно сандалд суулгаж шившиглэснийхээ хариуцлагыг “муужгай сайд” хүлээх ёстой. Ганц сайдаас болж бүхэл бүтэн улсын төрийн тэргүүн, бүхэл бүтэн улс муухай харагдана гэдэг байж болшгүй алдаа. Төрийн тэргүүн ч энэ тал дээр нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. Шуудхан хэлэхэд зөвхөн энэ алдааныхаа төлөө Гадаад харилцааны сайд аль хэдийнэ огцрох болзлоо хангачихсан.

За тэгээд энэ шившиглэлээс гадна муужгай сайд төрийн тэргүүнийг маань Туркменистанд айлчлуулаатахсан. Туркменистаны ерөнхийлөгч дарангуйлагч гэдгээрээ дэлхийд зартай удирдагч. Төрийн тэргүүний сүүлийн үед айлчилсан өөр нэг “стан” нь Узбекистан. Мөн л Путины хөмсөг зангидалтан доор сааралдуухан оршдог орон.

Авлига цэцэглэсэн, хөгжил буурай пост коммунист улсууд руу Ерөнхийлөгчийг дагуулж яваад байгаа муужгай сайдын цаад санаа нь юу юм бол? Дэлхийн газрын зураг өөрчлөгдөж байгаа дээр Монголоо Путины хараанд оруулаад авах далд санаа яваа юм биш биз. Эсвэл зүгээр л гадаадтай харилцах чадамж нь энүүхэн зуур эргэлдэхээр дорой байна уу?!

Дахин онцлоход, бүх улстай найрамдалт харилцаатай байх нь зөв, гэхдээ тун нь хэтрээд байна. Аливаа юмны тун хэтрэхээрээ буруу зүг рүү явдгийг онцлон сануулъя. Аялагч Мөнхцэлмэгийн болгоомжилсон шиг “Манай геополитик нээрээ яах гээд байна аа”.

Монгол Улс НҮБ-ын гишүүн. Ардчилсан Үндсэн хуультай. Гуравдагч хөршүүдтэйгээ харилцах бодлогоо Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалдаа тунхаглачихсан орон. Ийм улсын гадаад харилцааг “стан”-уудаас өөрийг мэдэхээ, харахаа больсон, өөрийг нь шүүмжилсэн хэвлэлийг шүүхэд өгнө гэж далайлгаж айлгадаг, төрийн ховны хутгуур болсон хүн төлөөлж чадах уу. Бодох ёстой, эргэж харах учиртай өнцөг. АНУ, Европ, Япон, Солонгостой харилцаж байж бид дэлхийд гоё харагдана, гадаад харилцаа тэлнэ, эдийн засаг сэргэнэ. Гадаад харилцааны сайд аа, та одоо төрийн тэргүүнийг маань Хойд Солонгос руу дагуулаад явчихгүй биз дээ.

С.Болд

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаны...

img

6 цагийн дараа

Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ

Өвлийн элсэлтийн шалгалт өнөөдөр /2025.12.4/ эхэллээ. Тодруулбал, Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 цагт монгол хэл...

img

6 цагийн дараа

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айл...

img

5 цагийн дараа

Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжиж байна. Айлчлалын хүрээнд ...

img

5 цагийн дараа

С.Баатарсүрэн: Хөгжлийн банк дампуурах эрсдэлтэй байна, гэхдээ бид үүнийг давна

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэнтэй ярилцлаа. -Та Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

уб

улаан талбайд улаан эмгэнтэй суулгасан. их зөн билигтэй явдал болсон гэж бодсон шүү. яахыг хожим нь харах. одоо бол юу болох нь таашгүй.

trend

ард

Үүнийг бичигч Болд хэмээгчийн ухаан өчүүхэн бололтой. Ийм юм нийтэлж л байдаг, шившигтэй юм.

trend

Алтана

МУУЖГАЙ САЙД Батцэцэг.

Онцлох нийтлэлүүд