Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Ө.Шижир: Сангийн яам татвар төлөгчийг илүү олон болгох ажил хийх хэрэгтэй

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 12 сарын 03

news-img

Улсын Их хурлын гишүүн Ө.Шижиртэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр та Ерөнхий сайдаас асуулт асуухдаа монголчууд өрнөөс өрний хооронд амьдарч байгаа тухай асуудлыг хөндсөн. Тэгвэл үүн дээр Ерөнхий сайд ямар бодитой тайлбар, гаргалгаа хэлсэн бэ?

-Ерөнхий сайдыг ямар нэгэн зээлгүй гэдгийг нь л мэдэж авсан. Банкны систем дээр нийт зээлтэй иргэд 64 хувь гэж харагддаг байх. Гэтэл түүнд аппликэйшн, ломбард, банк бусын зээлүүд огт харагдахгүй. Тэгэхээр энэ бүхнийг нэмээд тооцвол дийлэнх олонх нь ямар нэгэн байдлаар зээлтэй амьдарч байна. Яг үнэндээ орлого нь зардлаа дийлэхгүй байгаа учраас л зээл авч байгаа шүү дээ. Өрхийн амьжиргаа муу байна, та нарын сүүлийн 10 жилийн эдийн засгийн бодлого чинь худлаа байсан байна гэдгийг би зээлээр жишээ авч ярьсан.

-Нөгөө талдаа УИХ-ын дарга зээл авахыг улам дэмжиж байгаа юм шиг ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудал яриад, түүнийг нь байнгын хороодоор хэлэлцээд эхэлчихлээ шүү дээ?

-Мэдээж зээлийн хэрэгцээ шаардлага байгаа учраас ийм шаардлага үүсч байгаа байх. Гэхдээ 24 сараар уу, 36 сараар өгөх үү гэдгийг чинь зээл олгогч шийдэж байгаа. Арилжааны банкууд л энэ хугацаагаа шийднэ. Монголбанк дээр хамгийн ихдээ заавал 24 сараар байна гээд хязгаарлачихсан зүйл байхгүй л юм билээ.

-УИХ-ын дарга нь нэг намын дарга байж болохгүй гэдэг асуудлыг танай намын бүлэг хөндсөн. Өнгөрсөн долоо хоногт бас АН-ын бүлэг завсарлага авъя гээд өгөөгүй асуудал гарсан. Тэгэхээр үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Х.Тэмүүжин гишүүний гаргасан тэр хуулийн төслийг би дэмжиж байгаа. УИХ-ын дарга чинь Их хурлын дэргэдэх олон том байгууллагад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Статистикийн үндэсний газар гээд байгууллагуудад бүтцийн томилгоо хийх эрхтэй, санал болгодог хүн.

Гэтэл ингээд санал болгоод оруулаад ирэхээр нэг талаасаа намын дарга хүн санал болгож буй гэж харагдаж байгаа биз дээ. Ийм л логикийн зөрчилтэй учраас би дэмжиж байгаа юм.

-Танай намаас бас нэг санаачилсан зүйл бол татварын хөнгөлөлт, өршөөл үзүүлэх тухай асуудал байгаа. Үүнийг ер нь хэр зөв зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?

-Манай намын бүлэг дээр татварын өртэй аж ахуйн нэгжүүд хэр байгаа юм бэ гэдэг асуудлыг хэлэлцсэн юм. Тэгэхэд Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр бол нийтдээ 74.389 хуулийн этгээд 6.2 их наяд төгрөгийн татварын өртэй. Мөн 246 мянган аж ахуй эрхлэгч иргэн 216 тэрбум төгрөг буюу ингээд нийтдээ 321 мянган хуулийн этгээд 6.5 их наяд төгрөгийн татварын өртэй байгаа юм. Тэгэхээр татварын ямар нэгэн зохицуулалт заавал хэрэгтэй. Ер нь бол яг бодитоор Татварын ерөнхий газар, Сангийн яам татвар төлөгчийг илүү олон болгох хэрэгтэй. Арван хүн татвар төлдөг байвал түүнийг 20 болгож байж л орон зай үүснэ. Тийм бодлого байхгүй, үйл ажиллагаа эрхэлж байгаагийнхаа төлөө ял шийтгэл авч, шийтгүүлж байгаа юм шиг шууд данснаас нь татаад авчихдаг. Ийм асуудлыг байлгаж болохгүй. Дансыг нь хаачихаар тэр компани чинь яаж орлогоо олж авах юм. Сангийн яам ер нь татвар төлөгчдийг илүү олон болгох, шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүст таатай нөхцөл бүрдүүлж бизнесийг дэмжих ёстой. Тэгж орон зай нь том болж, тэлж байж төсвийн хомсдол, мөнгөгүй байгаад байгаа асуудал чинь өөрчлөгдөнө. Ингэж байж бид чөлөөт эдийн засаг ярихгүй бол төр өөрөө Дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлээд байгаа учраас болохгүй байна. Харин Г.Занданшатар Ерөнхий сайдыг чөлөөт эдийн засгийг дэмждэг талын хүн байна гэж ойлгоод байгаа.

-Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үеэр энэ хуультай холбоотой лобби маш их байна гэж та хэлж байсан. Тэгвэл яг ямар лобби байгаад байна вэ?

-Сая бол санаачилсан гишүүдийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Одоо харин гарах ажлын хэсэг нь анх өргөн барьснаас нь хэр өөрчлөхийг л харъя. Өргөн барьсан гишүүд нь ажлын хэсэгт орохгүй. Тиймээс ажлын хэсэгт орсон гишүүд нь хэр өөрчлөх нь үү. Ямар зарчмын зөрүүтэй саналууд гарах нь уу гэдгийг харах хэрэгтэй. Ер нь бол маш энгийн ойлголт шүү дээ. Янжуур тамхийг бол 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайтай худалдаална гээд хуулийн зохицуулалттай. Гэтэл электрон болон халаадаг тамхи чинь хуулийн зохицуулалт байхгүй явж ирсэн. Тиймээс эдгээрийг адилхан хуульчилъя. Тамхи л бол тамхи, адилхан татвар авъя гэж байгаа юм.

-Энэ долоо хоногт бага ангийн хүүхдүүдийг цахимаар хичээллүүлж байна. Харин таны хувьд хичээлийн жилийн хугацаанд өөрчлөлт оруулах саналыг цахим хуудсаараа гаргасан байсан. Энэ хэр боломжтой вэ. Судалгаа хийж байна уу?

-Хичээллэх хоног, амралтын хоногийн тоо бол өөрчлөгдөхгүй. Ний нуугүй хэлэхэд, долдугаар сар дөнгөж гараад л ажил хийдэг хүн байхгүй болчихдог. Төрийн албанд бол бүр хариуцаж байгаа хүн нь амралтаа авсан, эсвэл саяхан ажилдаа орсон учраас мэдэхгүй гэсэн үгийг хүн бүр л сонсож байсан байх. Ингээд үндсэндээ долоо, наймдугаар сард ажил үндсэндээ зогсчихдог. Гэтэл хамгийн их ашиглах цаг хугацаа бол энэ. Тиймээс үүнийг өөрчлөх боломж юм уу гэж л харсан. Хэрвээ наймдугаар сарын 1-нд хичээл ордог болчих юм бол долдугаар сард бид ажил хийдэг болно. Дээр нь байгалийн дулаан, гэрлийг ашиглах боломжтой. Тэгэхгүй бол одоо хоёр ээлжтэй сургууль тав, зургаан цагт, гурван ээлжтэй нь бүр хэтэрхий орой тардаг. Тиймээс энэ тал дээр судалгаа хийж байна.

-МАНсүүлийн 10 жилд 116 сайд томилсон. Ер нь сайдын суудлын буян хишигтэй хүмүүс байгаа тухай дурдаж байсан. Саяхан бас баахан сэлгээ, томилгоо ч хийгдлээ. Ер нь энэ удаагийн Засгийн газрыг хэр ажиллаж байгаа гэж дүгнэх вэ?

-Давхардсан тоогоор тийм хэмжээний сайд нар томилогдсон. Зарим нь бүр дөрөв, тав дахь удаагаа сайд болж байгаа нь ч байна. Ер нь сүүлийн 10 жил МАН эрх бариад сайд, дэд сайд гээд төрийн бүтэц маш олон болсон. Өнгөрсөн 2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол санаа нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах л байсан. Гэтэл маш олон сайд солигддог. Ийм байдал чинь тухайн яамыг тогтворгүй болгоод байна гэсэн санаа л даа. Шинээр томилогдож очоод л өөрийн хүмүүсээ тавина гээд хүмүүсийг солиод эхэлдэг. Энэ бүхэн чинь ажил саадгүй, тогтвортой, бодлого хэвийн явах боломжийг л улам багасгаад байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 14,700 хүүхэд байна

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдри...

img

8 цагийн дараа

Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгуулла...

img

8 цагийн дараа

С.Будрагчаа: Эрдэнэт үйлдвэр хууль бусаар 83 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон

Сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа. -Та Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендертэй холбоотой асуудлыг хөндсөн. Иргэдийн хувьд одоо ч хаанаас ям...

img

7 цагийн дараа

Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуул...

img

7 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мот...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд