мэдээ
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа

Админ
2025 оны 12 сарын 03

Сайд болонгуутаа “Аргална даа” хэмээн шүд зууж зогссон Б.Чойжилсүрэн сайд цаашид дахин аргалахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Учир нь энэ сарын 1-нд Ерөнхий сайд Г.Занданшатар Дулааны ЦС-4 төрийн өмчит компанид ажиллах үеэрээ “Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй” хэмээн хэлсэн юм. Дээрээс нь аудитын шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил гарсан гэх мэдээлэл бий. Тус компани манай улсын төвийн бүсийн эрчим хүчний 59, Улаанбаатар хотын 55 хувийг эрчим хүчээр дангаар хангадаг гэж байгаа. Гэтэл өр төлбөр нь 78.4 тэрбум төгрөг болчихсон. Нэг ёсондоо энэ компанид ямар нэгэн асуудал гарлаа гэхэд улсаараа хөлдөх эрсдэлтэй гэсэн үг. Энэ зөвхөн Дөрөвдүгээр цахилгаан станц дээр байгаа асуудал ч биш л дээ. Ерөөс эрчим хүчний салбарын маань байгаа царай нь энэ. Уг нь Чойжоо сайд маань хоёр ч Засгийн газар дамжин энэ салбарыг удирдаж байгаа. Нэг үгээр бол өдийд салбарын асуудлуудаа бүгдийг нь цээжилчихсэн, хариу арга хэмжээнүүдээ авчихсан байх ёстой хугацаа. Гэтэл одоо болтол юу хийх учраа ч олохгүй, бодлого, стратеги байхгүй байгаа нь харамсалтай. М.Энхцэцэг гишүүний санаачилж боловсруулсан Эрчим хүчний тухай анхдагч хуулийн төсөл бэлэн болчихсон байгаа. Даанч салбарын сайдаас нь дэмжлэг байхгүй учраас өдий болтол УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй суугаад байх шиг байгаа юм. Дээрээс нь сөрөг хүчний гишүүд нь ч эрчим хүчний салбарыг аль болох либералчилж, бодлогын том реформ хийх ёстой гэдгийг энэ хүнд сүүлийн зургаан жил хэлж, ярьж, сануулж байгаа. Харамсалтай нь энэ бүхэн дээр хүний өөдөөс дэлгээд харуулчих бодлого, төлөвлөгөө одоо болтол алга. “Өвөл болохоор хөлдөнө шүү” гэж ард түмнээ дарамтлах, айлгах, занал хийлэх маягтай дайрсаар байгаад цахилгааны төлбөрийг нэмүүлснээс өөрөөр хэлэх юм үнэндээ байхгүй. Эргээд хэрэглэгчид төлсөн мөнгөндөө таарсан хэрэглээ авах гэхээр хязгаарлалт хийж, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрэх гээд байна гэдэг л зүйл ярьсаар ирлээ. Тиймээс энэ мэт юу хийхээ ч мэддэггүй, аргацаасан төдий ажил хийдэг хүмүүсээ эртхэн дээр нь төрхөмд нь буцаавал яасан юм бэ. Тэгээд юуг яаж хийхээ маш сайн мэддэг барилгаа барьж, улс төрөө хийгээд л явж байг. Тэр нь арай олон түмэнд хал багатай байх биз. Ер нь Ерөнхий сайд нь өөрөө яаж ч байсан ажиллана гээд суудлаа аваад үлдчихсэн байдаг. Харин танхимынх нь сайд нар ажлыг аргалах, тэгс хийгээд өнгөрөөх маягтай хандаад байж болохгүй.
Т.ДАРХАН
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сайд болонгуутаа “Аргална даа” хэмээн шүд зууж зогссон Б.Чойжилсүрэн сайд цаашид дахин аргалахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Учир н...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас о...
7 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Үндэслэлгүй үнэ” нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн ...
6 цагийн дараа
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн ай...
8 цагийн өмнө
Токиогийн их дуулгад манай улсаас 16 жүдоч зодоглоно
Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


