мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ

Админ
2025 оны 12 сарын 03

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас 1 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна, тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
4 цагийн дараа
Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...
3 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...
2 цагийн дараа
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
1 цагийн дараа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд



