мэдээ
“Монголын сайхан орон” үзэсгэлэнд 130 гаруй бүтээлийг дэлгэлээ

Админ
2025 оны 7 сарын 10

1

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн соёл урлагийн арга хэмжээний салшгүй нэгэн хэсэг болсон “Монголын сайхан орон” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулдаг, дотоод, гадаадын үзэгчдийн хүсэн хүлээдэг үзэсгэлэнд зүй ёсоор багтдаг.
Үзэсгэлэнг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, МУЭ-ийн Ерөнхийлөгч П.Ганбат, Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд нар үг хэллээ.
Энэхүү үзэсгэлэнд монголчуудын эзэнт гүрнийг байгуулсан үеийн агуу түүх, аж байдал, уламжлал, ахуй заншил, хүн ард, уран байгал, дайчдын алдар гавьяаг магтан дуулсан, монгол хүнийг Монгол орны үзэсгэлэнт байгалтай хослуулан гаргасан гүн утга санаа , бодрол өгүүлэгдэх уянга яруу уран зургууд тавигдсан байна.
Энэхүү үзэсгэлэнд 120 уран бүтээлчийн 130 гаруй бүтээл тавигдсан бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар тус үзэсгэлэнг дэмжин оролцож байгаа юм.
Үзэсгэлэн нь наадамчин олон болоод үндэсний баяр наадмыг үзэн сонирхохоор ирсэн жуулчдад Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг үзүүлэн таниулах, сурталчлах агуулгатай зохион байгуулагдаж буй.
“Монголын сайхан орон-2025” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд 2025.07.10-24-нийг дуустал гарах юм.





Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр Төв цэнгэл...
6 цагийн дараа
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт болно
Улаанбаатарын үдэш-2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолт өнөөдөр /2025.07.11/ оройн 21.00-00.00 цагт Д.Сүхбаатарын талбайд улам...
6 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн а...
5 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12064 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагд...
5 цагийн дараа
Сумын заан цолтой таван ба нэг давлаа
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. Улсын баяр наадамд сумын заан цолтой 102 бөх барилдсанаас тав нэ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд