Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Г.Занданшатар: Ард иргэдийн оролцоотой байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж болохгүй

trend

ДАВААДОРЖИЙН ОТГОНТУЯА

img

2025 оны 7 сарын 21

img

41

news-img

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР КОМПАНИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ 20 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЭНЭ-

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор “Онцгой дэглэм” тогтоож, БЭТ томилсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаараа Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

May be an image of 3 people

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай тогтоосон Онцгой дэглэмийн үед олборлолт, борлуулалт, тээвэр, бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 багц ажлын хүрээнд нийт 10 ажил төлөвлөж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгааг танилцуулсан бөгөөд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн 2025 онд хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэх боломжтой” гэв.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” буюу ТНАЛТ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт юм. Тус байгууламж нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх том оврын технологийн шийдэл бүхий үйлдвэрлэл юм. ТНАЛТ нь техникийн хүчин чадлын дагуу хоногт буюу 24 цагт нийт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачих боломжтой. 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй аж.

May be an image of television and text

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай бол ард иргэдийн эзэмшлийн компани. Ард иргэдийн оролцоотой байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж болохгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өглөө. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх болон нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг арилгах чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн. Яамд болон салбар хоорондын уялдаа алдагдсанаас үүдэлтэй үргүй зардал их гарч байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгууллаа. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ гэж үзлээ. Богино хугацаанд экспортыг 50 хувь нэмэгдүүлэхийн тулд нэг чиг шугамтай, гар, сэтгэл нийлж нэг баг болж ажиллахыг үүрэг болголоо. Ойрын хоёр жилийн хугацаанд манай улсын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэх төдийгүй илүү их баялаг өртөг шингээх бололцоог бүрдүүлж байна.

2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулна. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй” гэлээ.

Тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь байгаа аж. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй юм байна.

May be an image of arctic, Lake Powell and crater

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Монголын Төмөр зам, Чайна энержи компанитай нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг тавдугаар сарын 14-нд хийж, зургадугаар сарын 22-нд анхны тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ хугацаанд 400 мянган тонн нүүрс тээвэрлэхээр хүлээгдэж буй гүйцэтгэл гарч байна. Энэ жил 5 сая тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ачаа тээвэртэй байлгаж сар бүр 920 мянган тонн ачаа тээвэрлэж, хоногт 9 галт тэрэгний цуваа явуулахаар тээврийн зохион байгуулалт хийн ажиллаж байна. Өдөрт 36 мянган тонныг зөөхөөр байна. Өнөөдрийн байдлаар 2-3 галт тэрэг явж байна. Наймдугаар сарын 1-нээс ес болгохоор ажиллаж байна” гэлээ.

No photo description available.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга У.Анх-Од “Сүүлийн жилүүдэд говийн бүсэд 800 км төмөр зам баригдлаа. Төсөл дуусч өнгөрсөн оны аравдугаар сард улсын комисс хүлээн авсан. Гэхдээ техникийн доголдол гарсан учраас яаралтай цэгцлэх үүднээс төмөр замын тээвэрлэлийг жигдрүүлэх шаардлага үүсээд байна. 2025 оны төлөвлөгөөгөөр 10 сая тонныг ТНАЛТ-өөр тээвэрлэх зорилттой байсан. Одоогоор 145 мянган тонныг ачсан байдалтай байна” гэлээ.

May be an image of 10 people and text

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах;

Зах зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулах арга хэмжээ авах, эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжуудыг бий болгох, БНХАУ-д агуулах барих, тээвэр логистикийн нөхцөлийг бүрдүүлэх, тухайлбал, стандартын шаардлага хангасан замын нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Гашуунсухайтын авто зам” компанийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахад анхаарч хамтран ажиллах;

-Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төмөр замын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж өртгийг бууруулах, Ханги-Мандал боомтоор нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэх, тулгарч буй аливаа асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж шийдлийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх;

-Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, үйл ажиллагааны зардлаа бууруулж үр ашгийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлэх, хэрэгжиж эхэлсэн төслүүдээ хэмнэлтийн горимд шилжүүлэх;

Компанийн бүтцийг цэгцэлж оновчтой тогтоох, ажлын байрны аттестатчилал явуулж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, компанийн засаглалыг оновчтой болгох саналаа тооцоо судалгаа, үндэслэлтэй боловсруулж, ирэх сарын 10-ны дотор танилцуулах, ажлаа хоёргүй сэтгэлээр хийдэг жирийн инженер, техникийн ажилтнууд үүнд өртөх ёсгүй;

-Үйлдвэрлэлийн технологийн өнөөгийн байдлыг дүгнэж олон жил шүүмжлэл дагуулж буй сорчлон олборлох үйл ажиллагааг зогсоож, олон улсын тэргүүлэх ногоон, аюулгүй, хэмнэлттэй, ухаалаг технологийг нэвтрүүлэх бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж эхлэх. Уурхайн олборлолтын өртөг бууруулах шаардлагын үүднээс далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, бодитой алхам хийж хэрэгжүүлэх;

-Компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, хувийн хэвшилд үнэ цэн бий болгох зорилгоор Засгийн газрын 14 мега төслийн нэг болох “Нүүрс-химийн цогцолбор” Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бэлтгэл үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өгч үр дүн гарган ажиллахыг даалгав.

May be an image of 9 people, newsroom and text

May be an image of 1 person and text

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Наадам дамнасан явдлуудаас харахад намар эдийн засаг хүйтэрч, улс төр халуурахаар байна

Төр засаг шийдвэр гаргаад наадмаар нийтээр нь олон хоног амраалаа. Наадмын дараа намар гэдэг. Улигт бус үнэн үг. Уул нь намрын ажил ...

img

5 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнх...

img

5 цагийн дараа

Хүрэн манжингийн үнэ буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

3 цагийн дараа

Этүгэн Ирвэсүүд баг наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ

2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг 2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou...

img

3 цагийн дараа

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын ...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд