Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна

trend

Админ

img

2025 оны 7 сарын 22

img

17

news-img

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна. Тодруулбал, зөрчлийг арилгуулахаар НХШГ-аас долдугаар сарын 8-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Зөрчлийн талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүмүүсийн мэддэгээр Баянгол зочид буудлын хойд талын автобусны буудлын дэргэдэх явган хүний гарц нь хамгийн ачаалал ихтэй гарцуудын нэг. Гэвч Segafredo Zanetti Espresso нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд 4-7 метр урт терраса барьсан. Энэ мэт зарим байгууллагууд үүдэндээ зөвшөөрөлгүйгээр терраса барьж, удаах жилээс нь хашлага хийдэг. Цаашлаад өргөтгөл барьж нийтийн эзэмшлийн талбайг хумьсны улмаас явган хүн зорчих боломжгүйд хүрдэг. Ийнхүү явган хүний замыг өргөтгөх зорилгоор ногоон байгууламжийн талбайг багасгах тохиолдол гардаг зэрэг дам нөлөөлөл ихтэй. Иймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байхыг уриалж байна. Мөн цаашид зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэр газар дээр барилга, байгууламж барьсан зөрчлийг үе шаттай арилгаж, хориглоно” гэв.

Мөн энэ төрлийн зөрчлийг арилгуулаад зогсохгүй нийтийн эзэмшлийн талбайн нөхөн сэргээлтийг хийлгэх хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газар нь олон нийтийн эрх ашгийг хангасан эзэмшил байх ёстой болохоос биш хэн нэгний бизнесээ өргөжүүлэх гэсэн зөвшөөрөлгүй үйлдэл байж болохгүй гэдгийг тэрбээр хэлж байлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

З.Төмөртөмөө: Одоо хэрэгжиж байгаа төслүүд дээр алдаа гарвал надтай болон манай компанитай хариуцлага ярьж болно

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөтэй нийслэлийн орон сууцжуулалт, газар чөлөөлөлт, бүтээн байгуу...

img

8 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ...

img

8 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Парламент Жогорк...

img

8 цагийн дараа

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төс...

img

7 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 22-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагд...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд