Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Бөхийн өлгий Архангайнхан төрийн наадмыг доромжилж байгаад хэн буруутай вэ?

trend

Админ

img

2025 оны 7 сарын 22

img

218

news-img

Өнөө жилийн наадмын бөхийн барилдаан онцгой сайхан боллоо гэж улс даяараа шуугиж байна. Ард түмний баяр бахдал одоо хэр нь бараг дарагдаагүй байна. “Монгол бөхөд шинэ үе гарч иржээ. Бөх өөр болсон байна. Хэзээ л үзүүр түрүүний хоёр бөх тэврэлдэж зогсоод ард түмнийхээ өмнө мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж байлаа. Шинэ үеийн залуучууд өөр байна” гэсэн яриа нэвт явсан. 24-тэй залуу түрүүлж арслан болсон, 2000-гаад оны залуучууд магнайд гарч ирсэн энэ наадмыг бөхийн өлгий гэгддэг Архангайнхан гутаасан нь харамсалтай. Улсын харцага Б.Зоригбаатар тавын даваанд өөрийн галын бөх улсын начин Э.Мөнхжаргалыг амласан.

Нэг дэвжээний бөхчүүд нэгнээ амлах тохиолдол байлгүй яахав. Гэхдээ Архангайн энэ хоёрын хувьд “харгүй сайхан барилдъя” гэсэн амлалт биш, харин өс хонзонгийн амлалт болчихов уу гэж харагдсан. Учир нь Э.Мөнхжаргал начин Зоригтбаатартай барилдаагүй. Хөндлөнгөөс харахад уур бухимдал, хорсол нь “буцалж” байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд барилдалгүй элэг бүсээ шууд тайлж дургүйцлээ илэрхийлсэн. Тавын давааны дараа Мөнхжаргал Зоригтбаатарыг элэгдэж “Чи яаж байгаа юм, намайг ид сайн байхад аваад өг өг гээд. Би энэ жил барилдах байсан” гэж зодоон цохиондоо тулсан гэх. Зоригтбаатар хариуд нь “Би түрүү жил амиа бодвол бодох байсан. Гэвч чамд би өгсөн” гэх утгатай үг хэлсэн байна.

Цахим сүлжээгээр тэр хоёрын хараал ерөөлдөө хүрч, хэн хэн рүүгээ дайрсныг олон хүн харамсан бичсэн. Тэгээд зогсохгүй хөлийн цэц тэр хоёрыг цэнгэлдэх даяар зарлаж маргаанаа болихгүй бол хоёуланг чинь хасна гэж анхааруулсан байна. Ингэж Архангайн хоёр залуу шившгээ дэлгэсэн байна. Үүнд хэн буруутай вэ. Энэ цагийн монгол бөхийн ноён оргил болсон дархан аваргуудын нэг бол Г.Өсөхбаяр аварга. Хөдөлмөрийн баатар хүн. Өсөхөө аварга та энэ залуучууддаа хэлээч ээ. Таны ахалж байгаа галын залуучууд ингэж төрийн наадмыг доромжлох болсонд та буруугүй гэх үү.

Нэг хэсэг та монгол бөхийг, монгол наадмыг дийлж байсан. Ганцхан жишээ хэлэхэд 2016 оны наадам. Бүрэнтөгс, Пүрэвдагва хоёрын барилдаанд Өсөхөө аварга та биш юмаа гэхэд Архангайнхан нөлөөлсөн гэж хардахаар байдаг. Бүрэнтөгс давсан гэдэг нь камерт илт байхад дахин барилдуулж, Пүрэвдагвын талаар барьц сонгуулж байсан. Тэндээс халх дөрвөдийн тэмцэл хурцадмал байдалд орж олон жил үргэлжлэн харин энэ жилийн наадмаар дуусгавар болж байх шиг байна. “Муусайн Увсынхан” гэж үхтлээ муулдаг хүмүүс үнэндээ гүйцэгдлээ гэдэг шиг Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргуудыг энэ цагт төрсөн хүчит аваргууд юм гэдгийг эрхгүй хүлээн зөвшөөрч байна.

Тэр жил Пүрэвдагва давсан нь олон хүний хэлснээр луйвар болсон гэдэг. Тэр жил Архангайн наадам болсон. Санжаадамба нь түрүүлээд, Пүрэвдагва нь үзүүрлээд, начин гэхэд хэд ч төрөв. Бат-Отгон, Нямдорж, Шинэбаатар, Ванданцэрэн гээд дөрөв, таван начин төрсөн. Тэднээс одоо барилдаж байгаа нь хэн байгаа юм. Дараа нь ямар амжилт үзүүлсэн юм. Түрүү жил тунаж начин болсон Увсын Энхсаруул энэ жил дахиад тунаж начнаа баталлаа. Начин гэдэг ийм л бөхийг хэлдэг юм биш үү. 2016 онд Архангайнхан ингэж оодроод дараа жилийнх нь наадамд яалаа. Шинэ аварга, арслан хоёр амныхаа бөхөд тавын даваанд гозойсон шүү дээ. Санжаадамба Ганжадад, Пүрэвдагва Цацавширт унаж байсан. Ганжадыг луйвардаж давсан гэцгээдэг, гэвч Ганжад энэ олон жил сайн начин гэдгээ харуулсаар байгаа. Түрүүлээд сүйд болоод байсан Санжаадамба чинь өнөөдар хаана байна. Барилдаж байна уу.

Бөхийн холбооны даргын суудлын төлөө Өсөхөө аварга тантай хүртэл хэрэлдээд Санжаадамба гарч байсан. Допинг эсэргүүцсэн нэрээр барилдахаа больсон, эцсийн эцэст өөрийнх нь хохь болсон. Архангайн бөхчүүдийг нэг хэсэг Ж.Мөнхбат гэдэг нөхөр баахан дагуулж шоудсан дуулддаг. “Манайхан бэлтгэлээ хийхгүй гишүүдийг л дагаад явчих юм” гэж Архангайн залуучууд хэлж байсан. Үнэхээр гишүүдийг дагаад явж байсан нөхдүүд өнөөдөр хаана байна. Дагаж байсан нь ч, дагуулж байсан нь ч аль аль нь алга байна. Энэ бүгдэд Өсөхөө аварга та хэлж зөвлөх байсан.

Мөн бөхийн галын багш Рагчаа гэж нөхөр байгаа. Энэ жилийн наадмын хэрүүл зарга, өс хонзон болоод байгаа тавын давааны амыг Рагчаа хэлж авхуулсан гэх хардлага олон хүнд байна лээ. Арай тэгээгүй байх гэж бодож байна. Хэрвээ үнэн бол Рагчаа гэдэг нөхрийг Архангайн бөхийн галаас үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Цахим сүлжээгээр Рагчаагийн тухай бичихдээ хүмүүс ламын тухай бичээд байсан. Лам авчруулж ном уншуулдаг юм уу, эсвэл бөх биш лам шүтсэн хүн юм уу, мухар сүсэгт автсан хүн юм уу, бүү мэд. Ямар ч байсан олны дундаас Рагчааг ламтай холбоод байгаа.

Архангай бол аргагүй бөхийн орон. Лу гүний Вандан аварга, Буур Жамъян аварга, Чимэд-Очир аварга гээд домогт аваргууд, улаан хүзүү Дэлэг, аат Лувсанжамц, Уламбаярын Мижиддорж, Жалбуугийн Чойжилсүрэн, Мөнх-Эрдэнэ гээд аваргын дайны арслангууд энэ нутгаас төрсөн байдаг. Тэгтэл бөхийн өлгий Архангайнхан тав давах бөхгүй болсон нь гутамшигтай.

Гэтэл бусад аймгуудыг хар. Муу хэлээд байгаа Увсынхаа бөхчүүдийг хар. Увсын хоёр аварга 2012 оноос хойш, үндсэндээ Бүрэнтөгс аварга анх түрүүлсэн цагаас хойш муу хэлэгдсэн. Гэвч сүүлийн хэдэн жил холбоотой юм шиг хоёулаа их шөвгийн дөрөвт шалгарч байна. Хангай аварга түрүүлдэг наадмын шөвгийн дөрөвт Батсуурь аварга Бүрэнтөгс аваргыг амлаад түүнийг даян аварга цолонд хүргэх боломж байсан. Гэвч тэгээгүй. Орхонбаярыг амлаж, Бүрэнтөгсийг Хангайтай тулгаад яс үзсэн.

Өнөө жил ч ялгаагүй нэгнээ амлалгүй Сүхбаатарын Өсөхбаяр гэж залууг амлаад Бүрэнтөгсийг Батмагнайтай тунагаад бас л яс үзлээ. Дархан аварга Н.Батсуурийн төрийн наадмаа хүндэтгэж луйвар хийхгүй, худлаа барилдахгүй үнэн хүчийг үзэж байгаа нь ард түмнийг хүндэтгэлийг улам төрүүлж нийтээрээ Увсын хоёр аваргыг биширч байна. Хэрвээ энэ хоёр аваргын оронд төв халхынхан байсан бол хэзээний луйвар хийгээд нэр нүүрээ барах байсан гэх яриа үнэнийн ортой.

Баянхонгорынхон энэ жил яав. Харцага Золбоо гэдэг залуу Хонгор нутгийнхаа хоёр дэвжээг нэгтгэж эв эеийг эрхэмлэн зүтгэсний хүчинд 76 жилийн дараа Баянхонгор аймгаас төрийн наадмын түрүү бөх тодорлоо, юм гэдэг ийм л байдаг юм байна. Тэгэхээр бөхийн өлгий гэж орилолдоод байдаг Архангайнхан нэгийг бодох цаг нь болжээ. Бөхчүүдээ жудагтай журамтай байлгахгүй бол төрийн наадмыг гутаан доромжилж эхэлж байна.

Хэрүүл маргаан үүсгэсэн Зоригтбаатар, Мөнхжаргал нарыг хөлийн цэц шууд хасчих байсан юм. Тэгсэн бол нэгийг бодох байсан байх. Ер нь тэгээд ард түмний хайр хүндэтгэлийг даана гэж том юм байдаг. Санжаадамбыг ард түмэн яаж хүндэтгэж байлаа. Түүний хариуд худлаа гоншигонож бөхөө хаясан. Одоо Зоригтбаатар гэж залууг хий хоосон хөөргөөд л “Цахилгаан” ч гэнэ үү, юу ч гэнэ үү, олон фентэй бөх юм байх. Гэвч энэ хүнд төрийн наадамд жудагтай сайхан барилдах төлөвшил суугаагүй байна. Нэг л их саагисан, салхилсан хүн харагдах юм. Энэ бүхнийг Архангайнхан бодож, үнэхээр л бөхийн өлгий нутаг гэдгээ боддог юм бол хариуцлагатай, журамтай байх цаг болсныг энэ жилийн наадмын Зоригтбаатар, Мөнхжаргал хоёрын шившиг харууллаа.

 

Д.Батболд

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгджээ

АНУ даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хох...

img

6 цагийн дараа

Прокуророос Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргажээ

Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай...

img

6 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONG...

img

5 цагийн дараа

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийгмийн шударг...

img

5 цагийн дараа

Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ

Телеграмм аппликейшнээр дамжуулан залилагдсан иргэдийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдсээр байна. Өчигдөр /2025.07.22/ энэ төр...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Дэндэв

2016 онд Бүрэнтөгсийг луйвардах хэрэггүй л бсн юм. Камерийн бичлэг дээр илт давсан нь харагдаж бхд, камераар шүүх хууль дүрэм бхгүйээ гэж хэлээд дахин барилдуулахад Бүрэнтөгс үнэндээ барилдалгүй унаж өгсөн. Пүрэвдагва мундаг бж болох ч Бүрэнтөгсийг хаях хэмжээний мундаг бол биш шүү дээ

trend

Ж МӨНХБАТ

МАНАЙ АРХАНГАЙХАН МӨНГӨНД НУГАСГҮЙ БОЛСОН!

trend

m

Yostoi uneniig bichijee

Онцлох нийтлэлүүд