Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 22

Валютын ханш

value

гадаад

АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгджээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 22

img

39

news-img

АНУ даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хохирол учруулсан үер усны гамшиг ар, араасаа дараалан тохиож байгаа аж.

Техаст хүчтэй аадар бороо орсны улмаас 20 инч (ойролцоогоор 500 мм) хур тунадас унасан нь тухайн бүс нутгийн хувьд дөрвөн сарын хур тунадасны хэмжээтэй тэнцэхүйц байжээ.

Гуадалупе голын усны түвшин нэг цагийн дотор найман метрээр нэмэгдсэн байна.

Хойд Каролинад Чантал нэртэй халуун орны шуурганаас шалтгаалж 300 мм хур тунадас унажээ. Байгаль цаг уурын эдгээр үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон үзэж байгаа юм.

Түүнчлэн зуны улирал үерийн оргил үе, ялангуяа долдугаар сард халуун агаар илүү их чийг агуулж, хүчтэй бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг байна.

“Climate Central” байгууллагаас хийсэн судалгаагаар АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгдэж байгаа үр дүн гарсан байна.

Мөн нийтлэлд АНУ-ын дэд бүтэц, үерийн газрын зураг нь өнөөгийн цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлтөд нийцэхгүйг онцолжээ. FEMA (Онцгой байдлын агентлаг) болон NOAA (Цаг уурын газар)-ын төсвийг танасан нь үерийн бэлэн байдлыг сулруулсан гэж үзэж байна. Тиймээс үерийн аюулд өртсөн Техас мужийн эмэгтэйчүүд энэ сарын 21-нд Вашингтонд жагсаал хийж, уур амьсгалын нөөц хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаарджээ.

Үер усны гамшиг Нэгдсэн улсын зөвхөн эрэг дагуух бүс нутагт тохиолдох аюул биш. АНУ-ын бүх муж гэнэтийн үерт автах эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр анхааруулгын системд бүртгүүлж, нүүлгэн шилжих маршрутаа мэддэг байх шаардлагатайг уг нийтлэлд дурдсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгджээ

АНУ даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хох...

img

11 минутын дараа

Прокуророос Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргажээ

Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай...

img

5 минутын дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONG...

img

14 минутын өмнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийгмийн шударг...

img

1 цагийн өмнө

Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ

Телеграмм аппликейшнээр дамжуулан залилагдсан иргэдийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдсээр байна. Өчигдөр /2025.07.22/ энэ төр...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд