Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана

trend

Админ

img

2025 оны 7 сарын 31

img

113

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр тус төслийн холбогдох албаныхан болон  төслийн зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл депо барихаар төлөвлөсөн байршилд ажиллалаа.

Уг төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ондоо багтаан хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтаа зарлаж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан бөгөөд депогийн бүтээн байгуулалт хийх газрын гэрчилгээ бэлэн болсон аж.

Метроны төслийн ач холбогдлын талаар Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр “Улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй байх юм. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннель хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн метроны өртөө, зогсоол нь 170 метр урт, 25 метр өргөн, доошоо гурван давхар байгууламж байх юм. Тодруулбал, B1 давхартаа зорчигчдын тав тухыг хангахуйц үйлчилгээний талбай, B2 давхарт үйлчилгээний тоног төхөөрөмж, сервер, дохиолол холбоо, эрчим хүчний удирдлагын самбар зэрэг техникийн хэсэг байх бол B3 давхарт хонгилын хэсэг байрлана. Хөдлөх бүрэлдэхүүний тухайд техникийн тогтоосон хурд 80 км/цаг, дундаж хурд 36 км/цаг төдийгүй дээд хурд 100 км/цаг байхаар тооцоолсон. Ингэснээр метроны шугам нэг эцсээс нөгөө эцэс хүртэл 36 минут явах буюу бүтэн рэйс хийхэд 72 минут шаардах юм.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Духуа инженеринг” ХК-ийн Механик зураг төслийн инженер Ким Жин Нам “Нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ. Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Удирдлагын хэсгээс метрог бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ. Метро нь трассын дагуу яваад баруун талын эцсийн зогсоол болох Толгойтоор эргэж, зүүн талын депо дээрээ ирж, угаалга, засвар үйлчилгээндээ ороод зогсоолдоо байршихаар төлөвлөлт хийсэн” хэмээлээ.

Улаанбаатар метро төслийн хонгилыг ухах TBM /Tunnel boring machine/ машины тухайд 30 метрийн урттай. Нийт 13 TBM ашигласнаар 2030 онд тухайн төслийг ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Уг машин газар доогуур 25 метрийн гүнд өрөмдлөг хийж, хонгилын хана хийх боломжтой. Мөн хотын суурьшлын бүсэд өрөмдлөг хийх учраас газрын гадарга дээр чичиргээ мэдрэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Газар хөдлөлт ба Оросын цөмийн шумбагч онгоцны баазүндэс

Сейсмологчид “Газар хөдлөлт энэ сарын 30-нд Оросын Петропавловск-Камчатскаас зүүн өмнө зүгт 150 км зайд, далайн ёроолд болсон бөгөөд...

img

7 цагийн дараа

Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газр...

img

6 цагийн дараа

О.Билгүүн: Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш

Хуульч О.Билгүүнтэй залуу гэр бүл болон хосууд маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон ас...

img

6 цагийн дараа

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац/Нарийнтээл/Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэм...

img

5 цагийн дараа

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь  2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүү...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд