гадаад
Газар хөдлөлт ба Оросын цөмийн шумбагч онгоцны баазүндэс

Админ
2025 оны 8 сарын 01

98

Сейсмологчид “Газар хөдлөлт энэ сарын 30-нд Оросын Петропавловск-Камчатскаас зүүн өмнө зүгт 150 км зайд, далайн ёроолд болсон бөгөөд магнитуд нь 8.7 хүрч, 1952 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон” гэж мэдээлсэн. Камчаткад болсон энэхүү газар хөдлөлтийн төв нь ОХУ-ын Номхон далайн флотын цөмийн шумбагч онгоцны бааз байрладаг Авачинскийн булангаас ердөө 100 км-ийн зайд байсан нь стратегийн чухал объектод шууд заналхийлэл учруулсан нь тодорхой болсон. Москва энэ бүсийг Барууны эсрэг цөмийн хүчний тулгуур цэг болгон ашигладаг. Камчаткагийн эргийн бүсэд Оросын Номхон далайн флотын цөмийн шумбагч онгоцны дизель болон атомын шумбагч онгоцнуудыг засварладаг Хойд зүгийн засварын төв, Номхон далайн флотын байлдааны хөлгүүдийн үндсэн байр болох Рыбачье дахь шумбагч онгоцны бааз, стратегийн шумбагч онгоцнуудад зэвсэглэл суурилуулах зориулалттай Баллистик пуужингаар цэнэглэх цэг гэсэн гурван чухал байгууламж байдаг. Газар хөдлөлтөөс хоёр долоо хоногийн өмнө авсан сансрын зураг дээр “Оскар” ангиллын шумбагч 3 ш, “Акула” ангиллын шумбагч 1 ш, “Борей” ангиллын шумбагч 1 ш, “Дельта” ангиллын шумбагч 1 ш нийт 6 ш атомын шумбагч онгоц Камчаткийн ойролцоох баазад байршиж буй нь харагдаж байна.
Эдгээр бүх цэргийн байгууламжууд нь далайн эрэгт, тэнгисийн түвшнээс дөнгөж 3–6 метр өндөрт байрладаг. Харин цунамийн долгион 3 метрээс нэгэнт давсан нь тодорхой болсон тул шинжээчид техник, тоног төхөөрөмж, дэд бүтэц ноцтой гэмтэл авах өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн энэ удаагийн газар хөдлөлт маш хүчтэй байсан бөгөөд хотод газар хөдлөлт болон цунамийн улмаас эвдрэл гэмтэл бүртгэгдсэн. Гэтэл Оросын хэвлэлүүд цэргийн шинжээч гэх, I зэргийн ахмад Василий Дандыкины ямар ч бодит баримтгүй “Ийм газар хөдлөлтөөс илүү хүчтэйг ч тэсэж байсан” гэсэн ярилцлагыг яаран нийтэлсэн нь Камчаткийн Оросын цэргийн бааз ноцтой хохирол амссаныг “баталж” орхив. Харин барууны цэргийн шинжээчид хүлээгдэж байгаа хиймэл дагуулын шинэ зургуудад тулгуурлан бодит дүгнэлт өгнө гэж байгаа бөгөөд эдгээрийн тусламжтайгаар анхан шатны үнэлгээ хийгдэх аж. Хэрвээ Оросын шумбагч онгоцны дэд бүтэц үнэхээр эвдэрч, гэмтсэн нь батлагдвал, энэ нь ОХУ-ын Зүүн бүсийн цөмийн хүчний чадавхыг түр зогсоох эрсдэлтэй аж. Мөн Украины эсрэг дайн үргэлжилж буй, олон улсын байдал хурцадмал байгаа үед Оросын стратегийн чадамжид хүнд цохилт болж магадгүй гэнэ.
Г.АМАРСАНАА





Газар хөдлөлт ба Оросын цөмийн шумбагч онгоцны баазүндэс
Сейсмологчид “Газар хөдлөлт энэ сарын 30-нд Оросын Петропавловск-Камчатскаас зүүн өмнө зүгт 150 км зайд, далайн ёроолд болсон бөгөөд...
8 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газр...
9 цагийн өмнө
О.Билгүүн: Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш
Хуульч О.Билгүүнтэй залуу гэр бүл болон хосууд маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон ас...
9 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац/Нарийнтээл/Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэм...
10 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүү...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд