Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Л.Оюун-Эрдэнэ хохь нь болсон гэж МАН-ын сайд нар ярьжээ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 08

img

80

news-img

Социализмын үеийн хэдэн киноны үгс одоог хүртэл амьдрал заагаад л байдаг юм. Би чамд хайртай киноны: Баяраа өөрөө л ойчсон гэдэг үг олон үйл явдалд тайлбар болдог. Дахиад л тэглээ. Ерөнхий сайдаас унаад 2 сар орчим болж байгаа Л.Оюун-Эрдэнэ дээр энэ дүгнэлт яригдаж байна.

Хавар дуусаж хамаг амьтан амарч зугаалах цагаар Л.Оюун-Эрдэнэ огцорч Засгийн газар солигдсон. Тэрнээс хойш олон олон аймаг сумын тэгш ой, 100 жилүүд болсон ч улс төрийнхөн амарсангүй. Уул нь Ерөнхий сайд огцорлоо, Засгийн газар солигдлоо гээд урьд урьдынх шиг намар болтол амарчихмаар. Гэтэл нь тэдгээр ойн наадмууд битүү улс төрийн шивнээтэй өнгөрчээ. Улс төрийн дахин төлөвлөлт ойн наадмын асруудад хийгджээ. Шинэ Засгийн газар эмхэрсэн ч энэ намар АН, МАН-ын их хурлууд болно. Тэрүүгээр намын удирдлагууд солигдоно. Асар хэсэж шивнэлдээд байсны нэг том учир нь тэр ажээ.

Гэвчиг энэ удаад АН-ын МАН-ын дарга хэн болох вэ гэдэг 2 намд маш чухал. 2026 он гараад л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлнэ. Залгаад 2028 оны УИХ-ын сонгууль болно. Энэ 2 сонгуульд хэн намаа авч орох чадалтай байна, тэр хүн намын дарга болох нь зөв гэдэг үзэл бодол 2 намд давамгайлж байна.

АН: Намын даргаа ид ярьж эхэллээ. Лу.Гантөмөр үлдэх, шинээр О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж 2-ын нэг болох гээд хувилбарууд яригдсаар байна. АН яахав гаднаас харахад хоорондоо салам нүдэлдээд байгаа шиг байдлаар л намын даргаа сонгочихно. Тэгээд сурчихсан. Зан байдал нь тэр.

МАН: Ерөнхий сайд болоод удаагүй Г.Занданшатар байгаа. Цор ганц нэр дэвшигч гэгдэж буй. Гэтэл нь яг их хурал дээрээ өөр нэр дэвшигч гарч ирээд санал булаалдаж болзошгүй гэлцээд байна. Энэ гэхдээ худал цуу байж болзошгүй. Дарга төвтэй МАН-д дарга нар нь шийдчихвэл гишүүд нь гараа өргөөд асуудлыг нэг тийш болгодог. Тэгэхлээр дарга нар нь Г.Занданшатар л гэсэн бол Г.Занданшатар л дарга болох байх. МАН-ынхан, МАН-ын Засгийн газрын сайд нар огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сайн биш байгаа нь Г.Занданшатарыг их хурлаасаа дарга болоход нь тус болох шинжтэй. Зуны олон ойн наадмуудын үеэрх асруудын шивнээнээс чимээллээ. Нэгхэн асраас чихэнд орсоныг дуулгахад МАН-ын шинэ сайд нар: Л.Оюун-Эрдэнэ сонгуулиар холимог тогтолцоо хийж, өөрөө ч жагсаалтад оролгүй татгалзаад баахан сураггүй залуучуудыг оруулсан. Нам ялсан ч ах нартайгаа бүгдэнтэй нь, мөнгөтэй хүмүүстэй бүгдтэй нь салам зодолдсон нь буруу байсан. Тэгсээр байгаад намдаа бас хөөгдөж буусан. Жагсаалт руу оруулсан хүмүүстээ ч нүдүүллээ. Л.Оюун-Эрдэнийн том алдаа нь өрсөлдөгч АН-ын өөрөө засагт нийлүүлсэн. Хамаг байдгаа тавьж туусан. Тэгээд АН-ынханд баллуулсан. Хохь нь болсон. Ийм улстөрч ер нь байдаг юм уу. АН-ынхан бас даварчихсаан. Одоо хэдэн хяналтын менежерээ ажилтай нь үлдээчих гээд гуйгаад царай алдацгаагаад байна. Засагт орохоороо арслан бар шиг л байсан чинь засгаас гараад л зан ааш нь засраад ирдэг юм байна гэж ярьцгаав.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд намаа даах дарга гэдэг дээр гол сонголт хийгдэх нь. Ерөнхий сайд Г.Занданшатар ч намрын их хурлаараа МАН-ын даргаар сонгогдчих гээд бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Айсуй 2 сонгууль ч яахав ээ намын дарга болчих юм бол арга нь олдчихно. Урьд нь намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга байсан учраас намын ажлыг сайн мэднэ. Засгийн газрын ажил нь л олигтой урагшлахгүй байна. Тэрийг дагаад Ерөнхий сайдын рейтинг ч сайнгүй байна. Ерөнхий сайдаар томилоход дэмжиж байсан хүмүүс: Зоримог шийдвэр гаргахгүй байна. Улс төрийн хүч багатай, хүний хэлснээр хөдөлдөг. Засгийн газартаа хуучин сайд нарыг оруулсан гээд муулаад эхэлж. Барометер судалгаагаар тэгсэн байна. Тэр бүү хэл зарим сайдынх нь рейтинг Ерөнхий сайдаасаа давчихаж. Тэгэхлээр намрын их хурлын өмнө ямар нэг том эргэлтийн шинжтэй шийдвэр хэрэгтэй болсон байж магад. Ерөнхий сайд Г.Занданшатар хэл аманд хамгийн их орооцолдож, хариуцсан салбар нь байнгын асуудалтай байдаг болсон Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2-ыг чөлөөлөх захирамж гаргаж магадгүй нь.

Эдгээрээс харах нь: Монголын улс төрийн хүчнүүд 2027, 2028 онуудад болох сонгуульд анхаараад эхэлсэн нь нэгэнт тодорхой болов. Намын дарга нараа сонгож байтал нь сонгуулийн амьсгал ороод эхэлнэ. Тийм учраас өнөөдрөөс 2028 оны 6 сарыг хүртэл улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй бөгөөд тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг.

 

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хараацай” хүүхдийн зусланд хяналт, шалгалт хийжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг өнөөдөр “Өнөр бүл” хүүхдийн ас...

img

7 цагийн дараа

Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдаан, Монголын уяачдын өдөрт зориу...

img

7 цагийн дараа

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 10, 11-нд нутгийн хойд хэс...

img

6 цагийн дараа

Хэнтийн Гурванбаянд 28 мм, Өвөрхангайн Бат-Өлзийд 21 мм дуу цахилгаантай аадар бороо оржээ

Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэс...

img

5 цагийн дараа

Хүүхэд холбогдсон зөрчлийн 46.8 хувийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлжээ

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдс...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Занданшатар зөв шүү

АН-д бол Туваан хамаагүй дээр дээ. Намын гал тогоогд байгаад үзчихсэн, “Маруужин” Цогтгэрэл, “Хавирга” Пүүжээ хоёр бол хувь улс төрөө л пакталчихалгүй, олигтой аваад явбал барав. Тэр Хүүкийн зүтгүүлээд бгаа Баярцогт гэнэт гараад ирэх вий, хамгийн бүткүү, масст нэр хүндгүй болцон нөхөр шд. Овун-Эрдэнэ явж явж АН-д байхаар либериал, арай чөлөөтэй сэтгэдэг нөхөр харагддаг. Яваандаа ьөрийн толгойд суух л байх. Занданшатар МАН-ын дарга болвол АН-ын 27, 28 оны сонгуульд тун хэрэгтэй махан толгой доо

trend

Зочин

АН бол Лу. Гантөмөрөө авч хаяхгүй бол улам л муудна

Онцлох нийтлэлүүд