Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Б.Уянга: Уул уурхайн аливаа төсөлд төрийн эзэмшил заавал байна гэсэн ойлголт байж болохгүй

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 8 сарын 08

img

101

news-img

Улсын их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа.


-Таны хувьд стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засах ёстой гэж энэ хаврын чуулганы үеэр хэлж байсан. Энэ яагаад алдаатай ойлголт вэ гэдгийг тайлбарлаж өгнө үү?

-Эрдэс баялгийн салбарын суурь хэдэн чухал ойлголтыг монголчууд бид бүгд ойлгох хэрэгтэй байгаа юм. Ашигт малтмал гэдэг бол олборлоод, боловсруулаад, арилжихад тухайн үедээ ашигтай байх байгалийн эрдэс, түүхий эдийг хэлдэг. Өнөөдөр төсвийг голлон бүрдүүлж буй нүүрс маргааш үнэгүйдвэл, нүүрс ашигт малтмал биш болно гэсэн үг. Ашигт малтмалын ордыг нээж илрүүлнэ гэдэг дунджаар 15 жил шаарддаг, геологичид, инженерүүдийн ур ухаан, хөдөлмөр, хөрөнгө оруулалт шаардсан ажил. Оюу толгой ордыг Айвэнхоу Майнсын геологичид нээж илрүүлэхээс өмнө олон том компаниуд тухайн талбайд ажиллаад, амжилт олоогүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Эрэл, хайгуулын ажил гэдэг ашиглалт, олборлолтоос тэс өөр зүйл. Монгол Улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 1997 онд олгосон. Харин нийт олгосон тусгай зөвшөөрлийн тоог өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй харьцуулбал 100 хайгуулын тусгай зөвшөөрлийн зөвхөн нэг нь л ашиглалт руу шилжсэн гэсэн статистик мэдээ гарсан. Гэхдээ ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон бүх талбайд олборлолт явуулж чадахгүй байна. Тиймээс хайгуул хийхийг дэмжиж, ажлыг хийлгэх нь зөв. Шууд орд болж ашиглалт руу шилжих эрсдэл нь 99 хувь юм.

Хайгуулын шатанд газрын доорх хатуу, шингэн, хий гэх бүх төрлийн ашигт малтмалыг судалдаг. Өөрөөр хэлбэл, Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч танай нутагт судалгаа хийхээр ирвэл, газрын доорх усны мэдээллийг тайландаа дурдаж өгдөг гэсэн үг. Өнгөрсөн 2006 онд шинэчлэн батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн орд”-ыг “Эдийн засгийн хувьд ач холбогдолтой эсхүл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, эсхүл борлуулалтын орлого нь ДНБ-ий таван хувь буюу түүнээс дээш байх” гэж тодорхойлсон байдаг. Аливаа ашигт малтмалын илрэл нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой байж орд болдог.

Энэ суурь онолыг авч үзсэн ч тэр ямар ч ордыг энэ нэр томъёонд оруулах боломж нь өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бий болсон байгааг харж болох юм. Стратегийн ордын жагсаалтад албан ёсоор багтсан тохиолдолд төрийн оролцоо байх шаардлага үүсэж байгаа нь мөн том эрсдэл гэж харж байгаа.

-Манай улс стратегийн ордуудынхаа 34 хувийг төр эзэмшдэг байх нь хөрөнгө оруулагчдыг үргээнэ гээд байсан. Чухам яагаад гэдгийг тайлбарлаж өгнө үү?

-Дээр дурдсанчлан 100 хайгуулын тусгай зөвшөөрлийн нэг нь ашиглалт руу шилжиж буй энэ эрсдэл дунд судлаачид ур ухаан, хөрөнгө мөнгө болон цаг хугацаагаа зарцуулчихаад, амжилтад хүрэнгүүт төрийн оролцоог заавал тогтооно гэж дайрах нь утгагүй. Ийм хууль эрх зүйн орчинтой байхад хөрөнгө оруулалт татах асуудал их хүндрэлтэй байх болно. Өнөөдөр ашиглаж байгаа бүх ордууд өөрийн гэсэн ашиглалтын настай байдаг тул олборлоод дуусангуут бид яаж мөнгө олох вэ гэдгийг эртнээс төлөвлөх ёстой. Уул уурхайн аливаа төсөлд төрийн эзэмшил заавал байна гэсэн ойлголт Монгол Улсын уул уурхайн салбарын онцлог байж болохгүй. Шалтгаан нь манай улс төсөл бүрд хувь эзэмшлийнхээ хэрээр аливаа төслийн бойжилтод холбогдох хөрөнгийг гаргах боломжгүй. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж эрсдэлд оруулж болохгүй. Бидэнд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой ордууд хангалттай олон бий шүү дээ. Тэднийгээ эхлээд амжилттай урагшлуулчихаад, дараа нь бусад ордыг ярьж эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Та болохоор уул уурхайн төсөл бүрээс 2 хувийг авсан нь зөв гэсэн. Энэ боломжтой юу?

-Үндэсний баялгийн санг дэмждэггүй улстөрч гэж байхгүй болов уу. Миний хувьд Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн гурван сангийн нэг болох “Хуримтлалын сан”-г онцолж, хэрхэн арвижуулах вэ гэдэг дээр төвлөрөн ажиллаж байгаа гэж хэлж болно. Хуримтлалын сангаар дамжиж, Монгол Улсын иргэн бүр орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо шууд өгөөж хүртэх боломж бүрдэж байгаа. Хуримтлалын санд өнөөдөр орж ирж буй хөрөнгө төрийн эзэмшлийн хувьд ногдох ашиг эсвэл тусгай төлбөр байж болно гэж тогтоосон. Эрдэс баялгийн салбарын аливаа хууль, дүрэм яг таг тодорхой байвал бүх оролцогч талд ээлтэй тул бид Хуримтлалын санд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын олборлолтын төсөл бүрээс борлуулалтын орлогоос нь тодорхой хувь авдаг байх нь иргэдэд ашигтай гэсэн судалгаа гарсан.

-Уул уурхайн орд бүрээс хоёр хувийг татан төвлөрүүлснээр бид хэдий хэр хэмжээний орлого төвлөрүүлэх боломжтой вэ?

-Ноднин жилийн статистикийг авч үзье.

Монгол Улс экспортоос 15.8 тэрбум ам.доллар олсон. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспорт энэ орлогын 93 хувийг бүрдүүлсэн гэвэл холбогдох дүн нь 14.7 тэрбум ам.доллар болох юм. Хуримтлалын санд борлуулалтын орлогоос хэрэв хоёр хувийг төвлөрүүлсэн бол нэг их наяд, 55 тэрбум төгрөг хуримтлагдах байсан байгаа юм. Энэ тооцооллыг ордуудыг стратегийн эсвэл үгүй эсэхээс үл хамааран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж л байгаа бол гэсэн тооцоолол гэж ойлгоно.

Гэтэл 2024 онд өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд нийт 496 тэрбум төгрөг хуримтлагдсан.

-Уул уурхайн үр өгөөж гэхээр л бид эдийн засаг талаас ярьдаг, тайлбарладаг. Тэгвэл та нийгэм, байгаль орчны үр өгөөжийн талаар нь тайлбарлаж өгөөч?

-Их зөв асуулт асуулаа. Уул уурхайн салбарын үр өгөөж гэж яг юуг хэлэх вэ гэдэгт хүмүүс төдийлөн анхаарал тавьдаггүй. Үр өгөөж гэдэг нь дан ганц эдийн засгийн утга буюу мөнгөн хэлбэрийн үр өгөөж биш юм. Уул уурхайн төслийн эргэн тойронд мэдээж эдийн засгийн үр өгөөж бий болно. Үүнээс гадна нийгмийн болон байгаль орчны үр өгөөж мөн бий болдог. Нийгмийн үр өгөөжид хэрэв тухайн төсөл хэрэгжиж буй орон нутгаас ажиллах хүчээ түлхүү авбал, эсхүл өөрийн ажиллах хүчийг төслийн талбайд суурьшихад зориулж орон сууц, сургууль, цэцэрлэг цогцлоож байвал энэ мөн нийгмийн үр өгөөж болно. Харин байгаль орчны үр өгөөжид хариуцлагатай уул уурхайн үндсэн концепц болох “Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх” үүргийн хүрээн дэх аливаа төлөвлөлт, үйл ажиллагааны хэрэгжилт орно.

-Танай нөхрийг MCS компанид ажилладаг. Тийм болохоор 34 хувийг эсэргүүцээд байна гэх мэдээлэл яваад байсан. Үүн дээр та тайлбар өгнө үү?

-Манай гэр бүлийн хүн бид хоёр нэг салбарын хүмүүс. Гэр бүлийн хоёр хуульчийн нэг нь шүүхэд, нөгөө нь прокурорт ажиллаад явж л байдаг. Оюутан ахуй цагтаа танилцаж ханилсан хос нэг салбарт ажилладагтай адил шүү дээ. Нөхөр маань салбарын шилдэг инженер хүн.

Mongolia Mining Corporation-ийн геологи, уурхайн төслүүдийг өөрийн мэргэжлийн хүрээнд хариуцаж, цалин авч ажилладаг инженер. Гэр бүлийн маань хүн яг хөрсөн дээрээ бууж, үйлдвэрлэлд ажиллаж байгаа нь харин ч миний давуу тал байж мэднэ. Тухайн яригдаад байдаг компанийг үүсгэн байгуулаагүй. Энэ мэт өөр, өөр асуудлыг хооронд нь холбох боломжгүй байх гэж бодож байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хараацай” хүүхдийн зусланд хяналт, шалгалт хийжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг өнөөдөр “Өнөр бүл” хүүхдийн ас...

img

7 цагийн дараа

Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдаан, Монголын уяачдын өдөрт зориу...

img

7 цагийн дараа

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 10, 11-нд нутгийн хойд хэс...

img

6 цагийн дараа

Хэнтийн Гурванбаянд 28 мм, Өвөрхангайн Бат-Өлзийд 21 мм дуу цахилгаантай аадар бороо оржээ

Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэс...

img

5 цагийн дараа

Хүүхэд холбогдсон зөрчлийн 46.8 хувийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлжээ

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдс...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд