Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Л.Батжав: Хууль батлагдсанаас хойш цахим мөрийтэй тоглоомын сайтууд 90 хувь, агент 84.1 хувь буурсан байна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 10

img

20

news-img

Өмгөөлөгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай ярилцлаа.


-Манай улсад сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар зэрэг маш хурдацтай тархаж байгаа. Энэ нь Цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт тааврыг хориглох тухай хууль батлагдахад хүргэсэн. Уг хуулийн талаар та өөрийн санал бодлоо хуваалцахгүй юу?

-Тус хуулийг баталсан нь маш зөв зүйл болсон гэж хувьдаа бодож байгаа. Учир нь зөвхөн 2024 онд Монгол Улсад энэ төрлийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирсан байдаг.

-Тус хуульд зааснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот болон төлбөрт таавар гэдэгт юуг ойлгох вэ?

-Цахим мөрийтэй тоглоом гэдэгт интернетэд суурилсан буюу компьютер, гар утас, таб гэх мэт ямар ч төхөөрөмжийн интернет холболт ашиглан тоглож болох мөрийтэй тоглоомуудыг хамруулж ойлгож болно Жишээ нь: Покер, Blackjack, Baccarat Three Card Poker… гэх мэт. Харин бооцоот таавар гэж урьдчилан мэдэх, эсхүл үр дүнд нь нөлөөлөх боломжгүй үйл явдлын талаар бооцоо тавигчид хоорондоо, эсхүл бооцоо тавигч болон зохион байгуулагч хоорондоо бооцоот үйл явдлын үр дүнг тааварлаж, тогтоосон дүрмийн дагуу бооцоо тавих үйл ажиллагааг хэлнэ. Жишээ нь: 1xbet, Craps, Betting, Virtual Lottery, Keno, Crash Games, Plinko, Avia­tor, Dota 2, CS:GO, LoL гээд маш олон төрлийн мөрийтэй тоглоомууд байна.

-Энэхүү хуультай танилцаж байхад онцлох заалтууд нь юу, юу байв?

-Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5.20 дах хэсэгт “Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гээд цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон. Ингээд хориглочихоод байхад төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулсан бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Монгол Улсын Эрүүгийн хуульд хуульчилсан. Мөн зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж иргэн хүнийг таван сая, хуулийн этгээдийг тавин сая төгрөгөөр торгож, мөн зүйлийн 7 дах хэсэгт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж иргэнийг арван сая, хуулийн этгээдийг нэг зуун сая төгрөгөөр торгохоор тус тус хуульчилсан нь цаг үеэ олсон гэж бодож байна. Гэхдээ оногдуулах ял болон торгуулийн хэмжээг учруулсан хохиролтой нь харьцуулбал дэндүү бага гэж үзэж байна. Тиймээс нэмэх шаардлагатай. Тэгэхгүй бол цөөхөн жил суугаад л, эсвэл торгуулиад л тоглуулаад иргэдийг хохироогоод л байх боломжтой шүү дээ.

-Хууль батлагдсан атал энэ төрлийн тоглоомыг тоглож хохирч буй хүмүүс байсаар байна. Мөрийтэй тоглоом далд хэлбэрт шилжлээ ч гэж ярих хүмүүс байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Хууль хэрэгжиж эхэлснээр 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарласан. 680 тэрбумын гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна. 1XBET, MELBET бусад цахим мөрийтэй тоглоомын платформыг Appstore, Playstore-оос татах эрхийг нь хязгаарласан. Хууль батлагдсанаас хойш цахим мөрийтэй тоглоомын сайтууд 90 хувь, агент 84.1 хувь буурсан үзүүлэлт гарсан.

-Ямар улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт таавар зэргийг хориглосон хамгийн хатуу хуультай байна вэ?

-Судалгаагаар Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг авч үзээд, нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг бүрэн юмуу хэсэгчлэн хууль бус гэж тооцжээ. Харин долоон улс хуулиар хүлээн зөвшөөрч, зургаан улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байна гэж үзсэн. Тодруулбал Хятад улсад бүх төрлийн мөрийтэй тоглоом хууль бус. Макаогийн тусгай бүсэд зөвшөөрөгдсөн казиногийн үйл ажиллагаа явуулдаг ч цахимаар тоглох нь хориотой байдаг. Тэгвэл хойд Солонгосд ийм төрлийн тоглоомыг огт зөвшөөрдөггүй. Мөрийтэй тоглоом тоглосон тохиолдолд маш хүнд шийтгэл хүлээлгэдэг. 2025 оны байдлаар цахим мөрийтэй тоглоомыг бүрэн, бүх хэлбэрээр хориглосон буюу тоглох, зохион байгуулах бүх хэлбэрийг хууль бус гэж үзэж хатуу шийтгэл оногдуулдаг долоон улс байдаг. Үүнд Хойд Солонгос, Иран, Ирак, Кувейт, Бруней, Афганистан, Арабын Нэгдсэн Эмират улсууд нь мөрийтэй тоглоомын бүх хэлбэрийг хатуу хориглодог. Эдгээр улсуудын ялын бодлого нь хорих, торгох, ташуурдах, олон нийтийн өмнө шийтгэх зэрэг байдаг. Гэмт хэргийн үйлдлээс хамаарч ялын хэмжээ нь ч нэмэгддэг. Тэр дундаа Хойд Солонгос улс нь гадны мэдээлэл маш хомс боловч цахим мөрийтэй тоглоом баригдвал улс төрийн гэмт хэрэгтэй адилтгаж үздэг. Улмаар хөдөлмөрийн лагерь, хорих ял оноодог ба хэрвээ тус гэмт хэргийг үйлдсэн этгээд нь өндөр албан тушаалтан бол цаазаар авах хүртэл ял оногдуулсан тохиолдол бий.

-Дэлхийн жишгээс харахад энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх нь үр дүнтэй байдаг юм бэ?

Ер нь цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх хамгийн үр дүнтэй стратеги бол өндөр ял бүхий хууль батлаж, санхүү, технологийн хяналтыг сайжруулж, тусгайлсан хянагч байгууллага байгуулж, олон нийтэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг байнга явуулж, олон улсын хамтын ажиллагаа өргөжүүлэх явдал юм. Үүнээс IP хязгаарлалт болон VPN илрүүлэлтийг Хятад, Норвеги, Сингапур улсууд ашигладаг. Зөвшөөрөлгүй онлайн мөрийтэй тоглоомын сайтуудыг IP-р блоклодог. VPN хэрэглэж тоглохыг ч мөн хуулиар хориглож, систем илрүүлэлтийн технологи ашигладаг. Санхүүгийн урсгалыг хянахдаа АНУ, Энэтхэг улсуудад банк болон финтек компаниудад онлайн мөрийтэй тоглоомын платформ руу гүйлгээ хийхийг хориглодог. Санхүүгийн байгууллагууд нь мөрийтэй тоглоомын нэр бүхий дансуудыг автоматаар хаадаг системтэй. Олон нийтийн боловсрол болон сэрэмжлүүлэгийг Австрали, Канад улсуудад сургууль, сошиал медиа, ТВ-р “prob­lem gambling” буюу донтох эрсдэлийн талаар мэдээлэл өгдөг зэрэг аргуудыг хэрэглэдэг.

-Мөрийтэй тоглоомын улмаас иргэд эд хөрөнгөө алдаж, гэр бүл салж, цаашилбал сэтгэцийн эмгэгтэй болж, амиа хорлоход хүрч байна. Та мөрийтэй тоглоомд хөл алдсан хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Үнэгүй, бэлэн зүйл хулганы хавханд л байдаг. Хэзээ ч ямар ч төрлийн мөрийтэй тоглоомонд чи хожихгүй, мөн биеэ, тархиа хөдөлгөхгүйгээр амархан хурдан баяжих ч боломжгүй гэдгийг л хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чевнингийн 2026–2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Chevening” тэтгэлэг хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Энэхүү...

img

8 цагийн дараа

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн г...

img

7 цагийн дараа

Зарим авто замыг түр хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд “Биг” худалдааны төвийн уулвзараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын з...

img

7 цагийн дараа

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...

img

7 цагийн дараа

Б.Мөнхболд: Миний аав дандаа анхдагч байсан

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн отгон хүү Төрийн соёрхолт, хөгжмийн ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд