Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарч эхэллээ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 11

img

22

news-img

Нийслэл хотод  “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ.

Нийслэлийн хүн амыг чанартай, шинэ ногоогоор хангах уг өргөтгөсөн худалдаа одоогоор дөрвөн дүүргийн дөрвөн байршилд гарч байна. Цаашид 21 байршилд хүнс ногооны өргөтгөсөн худалдааг нээхээр төлөвлөжээ.

“Алтан намар-2025” үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүрэгт Бага тойруу гудамж дахь Барилгачдын талбай болон Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд болж байна.

Харин Баянзүрх дүүргийн Сансар үйлчилгээний төвийн гадна, Жуковын талбай, Дүнжингарав захын баруун талын талбайд хүнсний ногоо худалдаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, ХУБТ-ын хойд тал, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер худалдааны төвүүд ажиллаж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу шинэ эцсийн буудал, Сүлжмэл компанийн урд талбай, Орбитын тойрогт өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

“Алтан намар-2025” худалдаа нь төмс хүнсний ногоог хямд үнээр, шууд тариалагчаас худалдан авах боломжийг олгож, иргэдийн худалдан авалтын нөхцлийг сайжруулах зорилготой юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар нийслэ...

img

7 цагийн дараа

Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо о...

img

7 цагийн дараа

Аваргууд Ази тивд өрсөлдөнө

2024-2025 оны улирлын Оюутны лигийн аварга Этүгэн Ирвэсүүд баг өнөөдөр Азийн их сургуулиудын лигт өмсөх шинэ өмсгөлөө ёслол төгөлдөр...

img

7 цагийн дараа

Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ

Энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон бай...

img

6 цагийн дараа

Тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркийн машинтай этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош шалгах ажи...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд