Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Х.Баасанжаргал: Хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүдээс авч байгаа нь Үндсэн хуулийн зөрчил

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 8 сарын 11

img

25

news-img

Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийг хангах Үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргалтай ярилцлаа.


-Таны хувьд УИХ-ын даргатай хамт Парламентын дарга нарын дэлхийн бага хуралд оролцоод ирсэн байх. Тус хурлаар ер нь ямар, ямар асуудал хэлэлцэв. Манай улсад хэрэгтэй, тустай ямар зүйлсийг шийдээд ирэв?

-Женев хотноо өнгөрсөн сарын 29-31-ний болсон Парламентын дарга нарын дэлхийн зургадугаар бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нарын хамтаар оролцоод ирлээ. Олон улсын парламентын холбоо нь өөрөө НҮБ-д улс төрийн дэмжлэг үзүүлдэг. Улс төрийн хувьд хамгийн чухал түншлэгч байгууллага нь болдог юм байна. Энэ холбоонд нийтдээ 180 гаруй орны парламент гишүүн байдаг. Түүнээс гадна Европын холбооны парламент зэрэг байгууллагууд гээд нийтдээ 190 гаруй парламентыг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн анхны томоохон байгууллага гэж явдаг юм билээ. Энэ удаагийн хурал нь таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг улс орнуудын парламентын дарга нарын хуралдаан гэдгээрээ онцлог байсан. Нийтдээ 104 орны парламентын дарга нар, 30 гаруй орны дэд дарга нар ирсэн. Маш өргөн бүрэлдэхүүнтэй, улс төрийн маш томоохон шийдлүүд, уриалга гаргадаг, олон улсын улс төрийн тавцанд нэлээд нөлөө бүхий хүмүүс оролцсон хуралдаан болж өнгөрлөө. Манай улсын хувьд тус гурван өдрийн хуралдаанд оролцохоосоо гадна тухайн хуралд ирсэн улсуудын парламентын дарга нартай хоёр талт албан ёсны уулзалтуудыг зохион байгуулсан. Нийтдээ энэ өдрүүдэд 15 удаагийн албан ёсны уулзалт хийсэн.

-Хамтарсан уулзалтууд хийхийн ашиг тус, давуу тал нь юу байдаг юм бэ?

-Ийм хурлын үеэр бусад улс орнуудтай хоёр талт албан ёсны уулзалтууд хийх нь үнэхээр үр дүнтэй байдаг гэж би дүгнэж байгаа. Учир нь энэ 10 гаруй улстай манайх айлчлал хийж, очиж уулзах юм бол нэг талдаа асар их зардал, цаг хугацаа орно.

Нөгөө талаараа цаашид тус улсад хийх айлчлалуудаа угтаж хийсэн уулзалтууд байсан болохоор дараа дараагийн айлчлалыг үр дүнтэй болгоход их чухал үүрэгтэй байдаг юм байна гэж харсан. Жишээлбэл Казахстан улсад манай зүгээс айлчлал хийх гэж байгаа болохоор түүнээ угтаж албан ёсны уулзалт хийгээд илүү хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын парламент хамтарч ажиллъя гэх байдлаар ярилцсан. Мөн Ардчилсан Солонгос улсын парламентын төлөөлөгч нартай уулзсан. Энэ нь Монгол Улс зөвхөн өөрийнхөө асуудлыг ярихаас гадна дэлхий ийм хямралтай, хүнд хэцүү байгаа нөхцөлд Монгол Улс энх тайвныг баримтлагч, энэ тал дээр гол тоглогч байж болох юм гэдгийг улс орнууд онцолж байсан л даа.

-Тэгэхээр энэ олон уулзалтуудаас манай улсад хэрэгтэй, ашигтай ямар гол уулзалт болов. Зарим нэгийг нь дурдана уу?

БНСУ-ын парламентын дарга манай улсад өмнө нь албан ёсны айлчлал хийж байсан. Тэр үеэр нь УИХ-ын даргын зүгээс манай улсын 10 аймагт баригдаж байгаад зогсчихсон дулааны станцын ажлыг цааш нь үргэлжлүүлэх, гүйцэтгэж байсан Солонгосын компанийн асуудлыг судлаад зохих түвшинд шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Харин энэ удаа БНСУ-ын парламентын даргатай уулзахад энэ асуудлыг судлаад гүйцэтгэгч компанийг сольсон. Солонгосын Экзим банкны зүгээс өөрсдөө батлан даалт гаргаад зогсчихоод байсан 10 аймгийн дулааны станцын ажлыг эрчимтэй гүйцэтгэхээр болсон гэсэн сайн мэдээг мэдэгдсэн. Өвөрхангай, Баянхонгор гээд Улаанбаатараас гадна агаарын бохирдол өндөртэй аймгуудад дулааны станц баригдаад 30, 40 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад зогсчихсон байдаг. Гүйцэтгэгч компаниуд нь ковидын үед цааш нь үргэлжлүүлэн ажлаа явуулах боломжгүй гээд зогсоочихсон байсан юм билээ. Мөн нэг зүйлийг онцлоход манай улсын парламентын ардчилалыг бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, үйл явц, хийж байгаа арга зам нь их зөв байна гэдгийг хуралд оролцогчид хэлж байсан. Тиймээс манай улсаас энэ туршлагыг нь судлах, суралцах хүсэлтэй байгаагаа олон улс илэрхийлсэн. Олон улсын парламентын холбооноос ч гэсэн манай улсын энэ сайн туршлагыг дэлхийд таниулах ёстой гэж хэлж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

-Төсвийн хэлэлцүүлэг явагдаж байна. Та тойргийн гишүүдэд 15 тэрбум төгрөг хувиарласан талаар хэлсэн байсан. Энэ чухам ямар учиртай юм бэ?

-Төсвийн тухай хуулиараа долдугаар сарын 25-ны дотор хөрөнгө оруулалтын саналуудыг яамдууд Сангийн яаманд цахимаар илгээдэг. Үүнийг угтаад тойргоос сонгогдсон гишүүдийг тойрогтоо хийгдэх ёстой гэж бодож байгаа хөрөнгө оруулалтын саналаа хүргүүлэх үйл ажиллагаа явагдсан. Би хувьдаа үүнийг эсэргүүцэж, өөрийнхөө байр суурийг бүлэг дээрээ хэд хоног илэрхийлсэн. Гэвч гишүүд үүнийг ойлгож хүлээж аваагүй. Мөн УИХ-ын гишүүддээ ч гэсэн хэлсэн. Харамсалтай нь улс төрийн нам үл харгалзан энэ нь байх ёстой зүйл гэдэг байдлаар хандсан. Тийм болохоор долдугаар сарын 25 буюу санал авах сүүлийнх нь өдөр үүнийг олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзээд энэ асуудлыг цахим орчинд нийтлэсэн. Ер нь хөрөнгө оруулалтын санал буюу байшин барилга, Соёлын төв, сургууль цэцэрлэг, зам талбай барих саналыг УИХ-ын гишүүдээс авч байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил гэж хэлж болно. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон цэвэр Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байх ёстой. Нөгөө талаараа хөрөнгө оруулалтын санал жил болгон өөрчлөгдөөд байдаг зүйл байх ёсгүй. Манай улс Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэдэг зүйлийг тав, таван жилээр баталдаг. Хамгийн сүүлийн төлөвлөгөөг 2020 онд батлаад “2021-2025 онд хийх Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г гаргасан. Хаврын чуулган хаахтай зэрэгцээд бид энэ оныхоо төсвөө дахин тодотгож баталсан. Учир нь манай улсын орлого тасалдаад байгаа учраас зарим нэг зардлаа танаж, төсвөө дахин баталсан гэсэн үг. Энэ дотор хөрөнгө оруулалтуудын жагсаалт дотор 117 нь 2025 онд шинээр эхэлсэн төсөл байгаа. Харин өмнөх онуудаас шилжиж хөрөнгө оруулалт нь үргэлжилж байгаа 500 гаруй төсөл хөтөлбөрүүд бий. Ингэхэд 2013 онд эхлүүлсэн 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын өртөг 75 тэрбум болж өссөн байх жишээтэй. Ийм болохоор өмнөх онуудад эхлүүлээд дуусгаагүй байгаа төсөл хөтөлбөрүүдээ яаралтай дуусгах хэрэгтэй гэж би хувьдаа харж байгаа. Тэгж байж дараа дараагийн хөрөнгө оруулалтуудаа хийх ёстой. Дээрээс нь нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ маань нэг талаараа эрх мэдлийн, Үндсэн хуулийн зөрчлийн асуудал үүсгэнэ. Нөгөө талаараа үр ашиггүй төсвийн зарцуулалтыг бий болгоно гэж харж байгаа.

-Тойргийн гишүүдэд 15 тэрбум төгрөг гэдэг дээр?

-Мөн энд тойргийн болон жагсаалтын гишүүд гэсэн ялгааг гаргаж байгаа. Ингэхдээ тойргийн гишүүд 15 тэрбум, жагсаалтынх 2.5 тэрбум гээд заачихсан. Ингэж ялгаатай байдлыг бий болгох нь Үндсэн хуулийн зөрчил. Ийм байдлыг гаргаж болохгүй гэдэг дээр маш хатуу байр суурьтай байгаа. Яг энэ төрлийн маргааныг 2007 онд Үндсэн хуулийн Цэц шийдэж байсан. Хөрөнгө оруулалтын төсөв дээр 250 хүртэлх сая төгрөгийн саналаа өгөх асуудлыг Үндсэн хуулийн зөрчил гээд тэр үед шийдчихсэн байхад одоо бас ийм асуудал гаргаж байгаа нь 2007 оноос хойш ямар ч ахиц дэвшил гараагүй байгаагийн нэг хэлбэр гэж хараад байна.

-Чуулган завсарласан энэ үед та ямар хуулийн төсөл, Ажлын хэсэгт ажиллаж байна вэ?

-Хаврын чуулганаар болон намрын чуулганыг угтаад хийж байгаа нэг том ажил маань Хүний эрхийг хангах Үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоодын хэргийн яам хоёр төслөө боловсруулаад дууссан. Гэхдээ эдгээр төслүүдийг илүү сайжруулах, ялангуяа олон улсын байгууллагууд, НҮБ-ын санал, зөвлөмжийг тусгах, хуулийн хэрэгжилтэд анхаарах, механизмыг илүү сайжруулахад анхаарах хэрэгтэй. Бид хүний эрхийн асуудлуудыг илүү материаллаг хэм хэмжээний хүрээнд хуулиар тунхаглаж баталгаажуулсан боловч механизм нь хангалттай сайн бүрдээгүй. Дээрээс нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа.

Анхны хөтөлбөрийг УИХ 2003 онд баталж байсан. Тиймээс одоо энэ хөтөлбөрийг илүү сайжруулаад, хоёрдугаар шатанд гаргах шаардлагатай гэж үзэж байгаа учраас УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаад миний бие ахлан ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг боловсруулахын тулд олон нийтийн саналыг авах тал дээр хэд хэдэн арга замуудыг ашиглахаар төлөвлөж байгаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг залилах эмт хэрэг нэмэгдэж байна

Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөд...

img

8 цагийн дараа

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асу...

img

7 цагийн дараа

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг ...

img

7 цагийн дараа

Трамп, Путин нарын уулзалтын өмнөх үйл явдлууд

АНУ-ын Wall Street Jour­nal “Оросын ерөнхийлөгч АНУ-ын тусгай төлөөлөгч Уиткоффтой өнгөрсөн лхагва гаригт уулзахдаа гал зогсоохын ту...

img

6 цагийн дараа

Бавуугийн Лхагвасүрэн агсны “Уянгын тойрог” гурвалсан пянз хэвлэгдлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн анхны шүлгий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

Хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүдээс авч байгаа нь нэг төрлийн залилан, дээрэм, хулгай мөн…!!!

Онцлох нийтлэлүүд