мэдээ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов

Админ
2025 оны 8 сарын 11

26

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэл сонслоо.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дулаан, цахилгаан хангамж, инженерийн дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн салбар салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлууд үргэлжилж байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тухайлбал цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн шугам тоноглолын нийт 32 нэр төрлийн 98 ажил гүйцэтгэж байна. Урсгал засвараар 3387 шугам тоноглолд засварын ажлыг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 13.5 км дулааны гол шугам сүлжээг шинэчлэх, шугам тоноглолын их засвар, урсгал засвар зэрэг ажлын явц 60 гаруй хувьтай байна. Үүнд
- “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн найман гол шугамын ажил 85 хувьтай.
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шугам тоноглол, засварын ажлын явц 53 хувьтай, их засварын хоёр ажил дууссан.
- Улс, нийслэлийн найман ажлын явц 48 хувьтай.
- Хэрэглэгч, орон сууцны конторын засварын ажил 40 хувьтай хэрэгжиж байна.
2025 онд нийслэлийн эрүүл мэндийн салбарт 92 нэр төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс дууссан 65 ажил, хэрэгжиж байгаа 27 ажил байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 70.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.





Допингийнхон очиж очиж “Ерөнхийлөгчийн бөх”-ийг оролдомгүй юм даа?
Допингийн эсрэг үндэсний төвийнхөнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл дуулддаг. Тэр бөхийн цаана тэр тэр байгаа, Хууль зүйн сайдаасаа ...
8 цагийн дараа
Ч.Отгочулуу: Төгрөгийн ханш сул, инфляци өндөр байгаа нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын үндэс
Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон төгрөгийн ханшийн талаар ярилцлаа. -Сүүлийн дөрвөн...
7 цагийн дараа
Ирэх оны төсвийн төсөлд “E-Mongolia”-аар дамжуулж саналаа өгсөн иргэдийн тоо 150.000 хүрлээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтээс саналавч буй билээ. Өнөөдөр өглөөний 10.00 цагийн байдлаар нийт 150.000 ирг...
7 цагийн дараа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг залилах эмт хэрэг нэмэгдэж байна
Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөд...
6 цагийн дараа
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асу...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд