Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Дуугарвал хуулиар далайлгаж дуугай болгоод, магтан дуулагч болгодог ажиллагаа амжилттай үргэлжилж байна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 11

img

50

news-img

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт АТГ эрүү үүсгээд прокурорт шилжүүлсэн гэнэ. Энэ мэдээ өнгөрөгч хагас сайн өдөр зарим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдлээ. С.Ганбаатарыг: Нийтийн албан тушаалтан хахууль авах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татжээ. Энэ хүнд холбогдуулж буй хэргийг задлахнээ: МҮЭХ-нд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, түүнийхээ хариуд аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа юм байна. С.Ганбаатарын холбогдол бүхий хүний гэрт 2025 оны 6 сарын сүүлээр АТГ нэгжлэг хийсэн. Тэр үеэр АТГ-аас: УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой 15 гомдол мэдээлэл 2020 оноос хойш ирсэн. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэл нээж, 4 хэргийг нь одоо мөрдөн шалгаж байна. Өнөөдрийн байдлаар С.Ганбаатар гишүүний нэр дээр бүртгэлгүй аж ахуйн нэгжид нэгжлэг хийж ажилласан. Энэ үеэр хүн саатуулж, хүч хэрэглээгүй гэж мэдээлсэн. Харин өнгөрөгч хагас сайн өдөр С.Ганбаатарын тухай мэдээ мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэний дараа: Тэр буруутай учраас ингүүлэх нь зөв гэдэг ятгалга, сэнхрүүлэг явлаа. Улс төрийн зах зухтай хүмүүс ч энийг хийв.

Хууль зөрчсөн хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Энэ зүйн хэрэг. Гэвчиг сүүлийн үест энэ чигийн явдал арай өөрөөр яваад байгааг хүмүүс анзаарчээ. Анзааарсан нь: Дуугарвал хуулиар далайлган дуугай болгоод, магтан дуулагч болгодог ажиллагаа амжилттай үргэлжилж байна гэлцэв. Мөнхүү: С.Ганбаатар байтугай алдарт авлигачид хаана яваа вэ гэв. Ард нийтийн өмч хөрөнгийг хууль зөрчиж хувьдаа аваад завшаад байсан авлигачид хуулиас айгаад эх орноосоо зугтсан. Зарим 1-ийнх нь хэрэг үйлдэл хэтэрхий тодорхой байтал нь хууль хяналт, шүүх прокурор, хууль тогтоох байгууллага нь ч тоохгүй. Сүүл рүүгээ давраад хулгайлж идсэнийхээ өчүүхэн хувийг хувь хишиг болгож тараагаад, алдарт хулгайнхаа ойн баярыг хүртэл тэмдэглэж наадам хийдэг боллоо.

Гэтэл нь: Хариуцлага нэхэж, шударга ёс шаардсан хүмүүсийг болохоор хуулиар далайлгаад дор нь барьж авна. Хорино. Байлгаж байгаад гаргана. Өнөөх шүүмжлэгчид нь гарч ирэхдээ магтан дуулагчид болж хувирсан байх жишээний. Нохой зассан эзэндээ янаг гэдэг шиг. Байсаар байгаад энэ бүхэл бүтэн ажиллагаа болж хувирлаа. Ижил технологитой.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Бүх шүүх хаалттай шүүсээр байгаад ялласан. Өөрөө: Нээлттэй шүүлгэе гэж олон дахин хүсэлт гаргаж, өлсгөлөн хүртэл зарласан. Гэвчиг шүүх сэтгүүлчийг: Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан, Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан, Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”, Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан зэрэг нь буруу гээд шийтгэсэн.

Гишүүн байсан Ж.Батзандан: Тэр болон Г.Аюулгүй нарыг АТГ-аас саатуулсан. Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, Капитал банкнаас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгасан. Капитал банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн. Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар 2 удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагдсан. Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах шатанд дээрх дамжуулан авсан зээл нь Ж.Батзандангийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компанийн данс руу орсон нь илэрсэн гэсэн. Энэ мэт хэргээр 60 хоног хоригдоод суллагдсан.

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ: Шүүхээс түүнийг Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа албаны орон сууцаас том сууц түрээсэлсэн. ДТГ-ын санхүүтэй холбоотой зөрчлүүд гаргаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан. “Даваагийн Мөнх-Эрдэнэ” гэсэн фейсбүүк хаягаас бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. ГХЯ-ны байр руу хүчээр нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийсэн үйлдэлд нь эрх бүхий албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэн тэдгээрийн хувцаснаас зуурах, хөл рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж, нүүр рүү нь салаавч гаргах, хэл амаар доромжлох зэргээр заналхийлж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. УИХ-ын Тамгын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Э-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гээд ял оноосон.

Гишүүн байсан, Монполиметийн Ц.Гарамжав: АТГ-аас ажлын байранд нь нэгжлэг хийж, Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ тухай АТГ: УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон гэр болон бусад холбогдох обьектуудад нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, журамд заасны дагуу нэгжлэг хийж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан. Ажиллагааны хүрээнд хуульд заасан үндэслэлийн дагуу 48 цагийн хугацаатай баривчилсан. Уг этгээд нь Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан. Ингэхдээ мөнгө угаах буюу гадаад орнуудад бусдын нэр дээх хөрөнгө бий болгож, нуусан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн өөрийн эзэмшиж буй лицензүүдийг хууль бусаар олж авсан, мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мэдээлсэн.

Энэ хүмүүсийн араас ЕТГ-ын дарга байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2-ыг хууль шүүхийн байгууллагаас аргамжчихаад байна.

Тунчиг удахгүй Х.Тэмүүжин гишүүнтэй холбогдолтой мэдээ нийтлэгдэх нь. АТГ, аль эсхүл ЭЦА-наас: Х.Тэмүүжин гишүүнийг тийм тийм асуудлаар шалгалаа, тэр нь тогтоогдлаа гэж мэдээлж болзошгүй талаар тамхины цэгийн мэдээ цацагдаж байна. Чухамхүү энэ л: Дуугарвал хуулиар далайлган дуугай болгоод, магтан дуулагч болгодог ажиллагаа амжилттай үргэлжилж байна гэх үнэлгээ дүнд хүргээд байгаа даг.

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг залилах эмт хэрэг нэмэгдэж байна

Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөд...

img

8 цагийн дараа

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асу...

img

7 цагийн дараа

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг ...

img

7 цагийн дараа

Трамп, Путин нарын уулзалтын өмнөх үйл явдлууд

АНУ-ын Wall Street Jour­nal “Оросын ерөнхийлөгч АНУ-ын тусгай төлөөлөгч Уиткоффтой өнгөрсөн лхагва гаригт уулзахдаа гал зогсоохын ту...

img

6 цагийн дараа

Бавуугийн Лхагвасүрэн агсны “Уянгын тойрог” гурвалсан пянз хэвлэгдлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн анхны шүлгий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд