Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Допингийнхон очиж очиж “Ерөнхийлөгчийн бөх”-ийг оролдомгүй юм даа?

trend

Админ

img

2025 оны 8 сарын 11

img

71

news-img

Допингийн эсрэг үндэсний төвийнхөнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл дуулддаг. Тэр бөхийн цаана тэр тэр байгаа, Хууль зүйн сайдаасаа аваад төрийн өндөр албатай нөхдүүд нутгийнхаа бөхийн асуудлыг дарсан гээд цуурдаг. Нэг хэсэг 13 бөхийн нэр яригдаж наадамд түрүүлж үзүүрлэсэн бүгд допингтой юм шиг дуулддаг байсан. Өмнөх дарга нарынх нь албан өрөөнд АТГ шалгалт явуулж, даргыг нь чөлөөлж ч байсан.

Үнэхээр өндөр албан тушаалтан нөлөөлдөг, хөшигний цаана булхай луйвар болдог нь үнэн юм бол өнөө жил Ерөнхийлөгчийн нутгийн бөхөөс допинг илэрдэг нь ямар учиртай юм бэ. Н.Өсөхбаяр гэж залууг бөхийн хүрээнд ингэж ярьж байна. “Өсөхбаяр бол Ерөнхийлөгчийн аавын нутаг Сүхбаатар аймгийн бөх. Наадмын орой Ерөнхийлөгчийн төрсөн дүү УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дагуулж явж баярыг нь тэмдэглэж байсан. Тэгэхээр “Ерөнхийлөгчийн бөх” гэхэд буруудахгүй” гээд ярьж байна.

Тэгтэл “Ерөнхийлөгчийн” хэмээн олон түмэн хэлээд байгаа бөх нь допинг хэрэглэсэн болж таарлаа. Допингийн хариу иртэл ард түмэн “ Батмагнай , Өсөхбаяр хоёроос битгий тэр муухай юм нь илрээсэй” хэмээн залбирч байсан. Өсөхбаяраас илэрлээ гээд шуугихад итгээгүй. Одоо бол итгэж эхэлж байна. Их спортын тайлбарлагч Шижирээ “Өсөхбаяраас бүх цаг үед хориглосон допинг илэрсэн” болохыг нийгэмд хүргэсэн. Энэ бүхний эцэст нэг л зүйлийг бодоход хүргэлээ. Допингийн төвийнхөн аль нутгийн, ямар ар талтай байх нь хамаагүй, гагцхүү шинжилгээний хариуг л үнэн зөв хүргэдэг юм биш үү. Хэрвээ ар сайтай хүн аргалдаг бол Еөкийн дүүгийн дагуулж гангараад байсан бөх хамгийн түрүүнд аргалуулчихмаар юм.

Д.Батболд

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Аваргууд Ази тивд өрсөлдөнө

2024-2025 оны улирлын Оюутны лигийн аварга Этүгэн Ирвэсүүд баг өнөөдөр Азийн их сургуулиудын лигт өмсөх шинэ өмсгөлөө ёслол төгөлдөр...

img

8 цагийн дараа

Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ

Энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон бай...

img

7 цагийн дараа

Тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркийн машинтай этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош шалгах ажи...

img

7 цагийн дараа

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарч эхэллээ

Нийслэл хотод  “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн хүн амыг чанартай, ...

img

6 цагийн дараа

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчи...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд