Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 11

img

22

news-img

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Тодруулбал, 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 6.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.8 хувиар тус тус өсчээ.

Харин Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 6.0 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 7.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс гадна үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчил зүйл бол инфляц байдаг. Тэгвэл инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долдугаар сард 5.1 хувь байсан бол 2025 оны долдугаар сард 8.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.0 нэгж хувиар нэмэгдэж гарчээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны Үнэ 4.9 нэгж хувиар голлон өсчээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар нийслэ...

img

8 цагийн дараа

Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо о...

img

7 цагийн дараа

Аваргууд Ази тивд өрсөлдөнө

2024-2025 оны улирлын Оюутны лигийн аварга Этүгэн Ирвэсүүд баг өнөөдөр Азийн их сургуулиудын лигт өмсөх шинэ өмсгөлөө ёслол төгөлдөр...

img

7 цагийн дараа

Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ

Энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон бай...

img

6 цагийн дараа

Тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркийн машинтай этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош шалгах ажи...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд